Туркийн парламентын гишүүд Шведийн Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/-д элсэх хүсэлтийг баталжээ. Турк улс өнгөрсөн долдугаар сард тохиролцоонд хүрэх хүртэл Шведийн хүсэлтийг хааж байсан. Туркийн парламент Мягмар гаригийн оройны хуралдаанаар Шведийн гишүүнчлэлийг хэлэлцэж, хууль тогтоогчдын 287 нь дэмжиж, 55 нь эсрэг санал өгсөн байна. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган ойрын хугацаанд уг хуульд гарын үсэг зурах төлөвтэй байна.
Ингэснээр Шведийг НАТО-д элсүүлэхэд саад болж буй цорын ганц гишүүн улс нь Унгар болж үлджээ. Гэхдээ Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр Шведийн Засгийн газрын тэргүүнийг Будапешт яриа хэлэлцээнд урьсан байна. Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром "Одоогоор Унгартай хэлэлцээ хийх ямар ч шалтгаан олж харахгүй байна" гэж хэлсэн ч хоёр улс "яриа хэлэлцээ хийж, асуудлуудыг үргэлжлүүлэн ярилцах боломжтой" гэжээ.
Орос улсаас 2022 онд хөрш Украиныг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлсний дараа Швед улс нь хөрш Финландын хамтаар НАТО-д элсэх хүсэлт гаргасан. Гэвч Стокгольм Курдын салан тусгаарлагчдыг дэмжсэн гэсэн маргааны улмаас Турк улс гишүүнчлэлийг зөвшөөрөөгүй юм. Финланд улс өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор цэргийн эвслийн гишүүн болсон бөгөөд энэ нь НАТО-гийн ОХУ-тай хиллэж буй хэсгийг хоёр дахин уртасгажээ.
НАТО-гийн өргөжин тэлэлт нь 31 гишүүн орны бүгдийнх нь парламент соёрхон баталснаар хийгдэх ёстой.
ЭХ СУРВАЛЖ: ВВС, DPA
өөө 2024-01-24 122.201.23.44
Би Шэвээд явж үзсэн. За Шэвээд шиг тийм сайхан нийгэм журам байгуулж чадсан өөр улс орон ховор бх. Шэвээдэд баяр хүргэж бн
Нэргүй 2024-01-24 139.5.217.104
турк натод эхлээд элссэн одоо ёвропийн холбоонд элсэж байж дараа нь шведмйг элсүүл эс тэгвээс сүлэгджнэ молигодуулна юм бичих бичсэн зүйлийг унших аргагүй балархай эгшиг шиг нюз сонин юмаа
Зочин 2024-01-24 78.177.122.215
Гадаадын нехер манай мэдээг уншиж чадахгуй баларч байгаа юм байна. Хэл зааж егех юмсан, бичиг ч енгерч…