"Мариуполийн 20 өдөр" баримтат кино Оскарт нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2024.01.24-нд нийтлэгдсэн

"Мариуполийн 20 өдөр" баримтат кино Оскарт нэр дэвшлээ

"Мариуполийн 20 өдөр" баримтат кино Оскарт нэр дэвшлээ

ОХУ-ын эзлэн түрэмгийллийн эхний хоногуудад болсон аймшигт үйлдлийг дүрс бичлэгт баримтжуулсан "Мариуполийн 20 өдөр" баримтат киног удахгүй болох Оскарын наадамд нэр дэвшүүлжээ. Украинд дайн хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Мариуполь хотын сүйрлийг эргэн сануулсан уг баримтат киног найруулагч Мчислав Чернов "Ассошиэйтед Пресс" агентлагийн гэрэл зурагчин Евгений Малолеткагийн хамтаар бүтээсэн байна.

Тэд Украины өмнөд хэсгийн стратегийн боомт нь Оросын дайралтын эхний бай болно гэдгийг мэдэж байв. Тиймдээ ч тэд Оросын дайралт эхэлмэгц Мариуполь руу нэвтэрч,  хотыг нуранги болгон хувирахаас өмнөх сүүлчийн дүр зургийг хальсанд буулгажээ.

Дайралт эхэлснээс гурав хоногийн дотор оросууд Мариуполь хотыг бүсэлсэн бөгөөд тухайн үед оршин суугчдын 25 хувь нь л дүрвээд байжээ. Баримтат кинонд эмч нар бөмбөгдөлтөд өртсөн дөрвөн настай охины амийг аврахаар хэрхэн тэмцэж байгааг, 16 настай хүүгийнхээ цогцсыг бариад уйлж байгаа эцгийн гашуудал гээд сэтгэл өвтгөм дүрслэлүүдийг харуулна. Мөн гуравдугаар сарын 9-нд Мариуполийн төрөх эмнэлгийг оросууд бөмбөгдсөний дараах аймшигт дүр зургийг "Ассошиэйтед Пресс" агентлагийн сэтгүүлчид баримтжуулсан.

Мчислав Чернов хэлэхдээ, уг баримтат кино Оскарт нэр дэвшсэнээр илүү олон хүнд хүрч, дэлхийн анхаарлыг Украины дайнд дахин авчирна гэсэн байна. Дайны долоо дахь хоног гэхэд  гадаадын сэтгүүлчдээс Мариупольд үлдсэн нь тэд л байжээ.

Мариуполь хот 86 хоногийн турш бүслэлтэд байх хугацаанд 25 мянга орчим хүн нас барсан гэж Украины албаныхан мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж