Допингийн шийтгэлийн улмаас барилдах эрхээ найман жилээр хасуулсан Улсын арслан Э.Оюунболд дэвжээнээ эргэн ирж, барилдахаар болжээ. Тодруулбал, тэрбээр нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу ирэх Бямба гаригт Өвөрмонголд болох барилдаанд зодоглох гэнэ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Сайн байцгаана уу? Өвөрмонголын ах дүүстээ шинэ жилийн мэндийг хүргэе. 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр болох барилдаанд би зодоглох болно. Та бүхнийг өргөнөөр ирж үзэж, дэмжихийн хүсч байна" гэв.
Монголд барилдах эрхээ хасуулсан бөхчүүд хилийн чандад зодоглох болсон. Тухайлбал, даян аварга Н.Батсуурь үндэсний бөхөөр барилдах эрхээ хасуулсан үедээ буюу 2021 онд самбо бөхийн ДАШТ-д барилдаж, хүрэл медаль хүртэж байсан бол сүүлд улсын харцага Ц.Мөнхбаяр Өвөрмонголд очин барилдсан. Ц.Мөнхбаяр нь дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан юм.
Ёс зүйн ба допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд байгаа бөхчүүд:
- Сумын заан Г.Ганбат. Ёс зүйн зөрчил – 1 жил (давсан бөхөө санаатай өвдөглөсөн)
- Улсын заан Б.Серик. Ёс зүйн зөрчил – 1 жил.
- Аймгийн заан Т.Батсүрэн Ёс зүйн зөрчил – 1 жил. ( Барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан)
- Сумын заан Б.Мөнх-Эрдэнэ. Ёс зүйн давтан зөрчил – 2 жил. (Хоёр удаагийн барилдаанд өрсөлдөгч 2 бөхийн нүүр рүү шанаадсан)
- Аймгийн начин М.Балжинням. Ёс зүйн зөрчил – 3 жил. (Өрсөлдөгч бөхөө унасаны дараа өшиглөсөн, тахим авахдаа цохисон)
- Улсын харцага Ц.Мөнхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн – 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
- Аймгийн арслан Б.Өсөхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн – 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
- Улсын арслан Э.Оюунболд. Допингийн төрлийн бодис давтан илэрсэн – 8 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
Ёс зүйн зөрчил гаргаж жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллах эрх түдгэлзсэн бөх:
- Аймгийн арслан Т.Сүрэнжав. Ёс зүйн зөрчил – 1,5 жил. (Хөлийн цэц, жаяг дэгийн багийн гишүүдтэй маргаж, зохисгүй үйлдэл гаргасан)
МҮБХ-ны Тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс ёс зүйгүй үйлдлүүдэд хариуцлага тооцогдож барилдах эрх нь түдгэлзсэн ба хариуцлагын хугацаа дууссан бөхчүүд:
- Аймгийн начин Д.Урианхай (өрсөлдөгч бөхөө барилдааны явцад цохисонд 6 сараар эрхийг түдгэлзүүлсэн. Дахин хэлэлцэж илт санаатай биш үйлдэл гэж үзэн 2 сар болгон бууруулсан)
- Сумын заан М.Баасан ( өрсөлдөгч бөхөө цохисон)
- Улсын харцага Ш.Уламбаяр ( барилдааныг зогсоосон үед учраа бөхийг араас нь өргөж нидэрч дарсан)
- Аймгийн заан О.Баяржаргал (өрсөлдөгч бөхөө цохисон)
Монгол үндэсний бөх, допингийн хоёр маргаан, тэмцэл дуусахгүй бололтой. Өчигдөр/2024.01.23/ Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх М.Бадарч арслангийн гомдлын дагуу хуралдсан боловч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй хурлаа хойшлуулсан гэх мэдээлэл байна. Түүний гомдол гаргасан шалтгаан нь баяр наадмын зохион байгуулах хороо түүний бөхийн комисс нь допингийн шинжилгээний дээж авахаас эхлээд хадгалах, тээвэрлэх, зарлах гээд бүхий л шатандаа процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм. Өмнө нь Э.Оюунболд арслан бөхийн холбооны эсрэг үүнтэй ижил байдлаар гомдол гарган, ялалт байгуулж барилдах эрхээ сэргээлгэж байсан түүхтэй.
Purvee 2024-01-24 66.181.160.90
Ooboo avarga bol gemgui gemten hiigeegui heregleegui zjildee yl avch helmegdej baigaa buh huch byraar diilehgui dee ataarhaj horsson darhan avarga boloh gesen darhan avargatai boloh gesen heseg buleg humuusiin nairuulsan hor magaljav terguun mash muu ajillaj bna buhiin terguun nuguu shiiggelee geed sain terguun bolohgui nuhuj hairlah hamgaalah tedniigee tuluu ajlaa ch ugch chaddag bj buhiin terguun bh yostoi bhaa badarch ooboo 2- g hadaa avargiig zamaar yvuullaa shuu ta nar
Зочин 2024-01-24 103.57.95.40
Хор найруулж барилдах эрхийг хасуулж өширхсөн хонзон тайлагдаагүй гоншигноод Энэ хүү барилдаж байсанан бол одооны аврага арслан сураггүй ккк
Зочин 2024-01-24 43.228.129.52
Жишээ нь барилдаж мэддэггүй би домпинг хэрэглээд ядаж сумандаа барилдаад түрүүлэх боловуу. Тэгвэл хэрэглээд сумын заан авчимаар байдаг яахав. Баараггүй бол хэрэглэмээр бна.
Нэргүй 2024-01-24 202.126.91.119
амны бараанд хага савуулна чи
Зочин 2024-01-24 43.228.129.52
Домпинг л гэх юм Ах энэ талаар паг. Нэг хэрэглэхээр хир олон хоног үйлчилдэг эд вэ
Туул 2024-01-24 202.55.188.103
Гэмээ мэдэж биеэ засах нь дээр шүү дээ. Монгол бөхийн жудагтай байж улс орон дамжиж явмааргүй байх нь дээр баймаар юм.
Нэргүй 2024-01-24 202.126.91.119
өмхий ялаа чамд Түй ч хамаагүй
Нэргүй 2024-01-24 202.179.25.192
Хог чи юу юм бэ
Нэргүй 2024-01-24 92.174.59.104
Хятадууд допингтой бөхийг барилдуулах болов уу? Тийшээ зүглэдэг нь дэмий нэрээ хугалах л хэрэг болох вий дээ.
Нэргүй 2024-01-24 5.64.145.39
зөв зөв ямар хөшиж дэлбэрч үхэлтэй биш тэндхийн аварга болоорой
Нэргүй 2024-01-24 172.91.182.247
Хятадууд шинжилгээ аваад допинг хэрэглэснийг нь тогтоогоод шоронд хатаах вий дээ
Нэргүй 2024-01-24 124.158.119.35
Яахнавээ бас очиж шившигээ тарих гээ юу, тэнд нутгийн ах нар чинь хүчиндэж түрүүлүүлнэ гэж байхгүй ш дээ хаха
Уншигч 2024-01-24 66.181.161.197
Ээдээ мэдэхгүй хятадад очиход энэ нөхрийг бас шалгаад тэгээд юм тохоод хятадын шоронд хатах вий дээ. Хэрэггүй л юм хийхнэ дээ. мэдэхгүй юм даа
зочин 2024-01-24 66.181.166.196
Болохгүй юмгүй, МҮБХ гээч юмны шийдвэр хилийн чанадад үйлчлэхгүй, үндэсний бөх ямар их спорт биш, цаана нь дэлхийн холбоо энэ тэр гэж байхгүй, ер нь бол монголдоо ч МҮБХ-оос гадуур зохион байгуулагдах барилдаан байдаг бол барилдаж болох ёстой ш дээ
Нэргүй 2024-01-24 66.181.161.34
өвөрмоннол ахан дүүс алсын хараатай байна даа.баярллаа.
Оюун болдыг зохион байгуулаллтай намнасан гэдгийг ард түмэн мэдэж байгаа.
үнэн билэгтэй
худал балагтай.Обог барж идэх аавын хүү ар монголд байхгүй ээ.
Иргэн 2024-01-24 202.21.103.226
Ар Монголын ах додингтой гээд өвөр монгол бөхчүүд барилдахгүй гэх хэрэгтэй дээ
Зочин 2024-01-24 202.131.229.163
Өвөр Монгол бөхөд допинг зөвшөөрдөг юм байхдаа, өөрөөсөө ичдэггүй юм байхдаа
зочин 2024-01-24 139.5.217.146
аварга цолонд хүрээд архийг асар ихээр ууж бараг живсэн дээ, бөх хүн гэхэд арай л байсан их архинд ороод сүүлдээ хүн ойртохийн аргагүй үнэр танартай заваарсан гэдийн байна лээ, одооноос жаахан эмх цэгцтэй байх нь зөв байх өө, Дархан аварга Баь Эрдэнэ н итгэлийг их хугалсан, цаашдаа бодох л хэрэгтэй
зочин 2024-01-24 103.57.93.18
Хүч бяр дутуу бөхөнсөрүүд хүчтэй бяртай дийлдэшгүй бөхөө допиндуулж намнасан тул харьд очиж хүч үзэхээс өөр яахав Ардчилал үг хэлэх эрх чөлөөт улсад допин хэрэглээгүй гэдгээ хэлж болохгүй кк
Нэргүй 2024-01-24 66.181.184.78
Очоод эм ууж болохгүй. Тэндээ барилдсан нь дээр
Нэргүй 2024-01-24 59.153.112.28
Хаана ч барилдахыг нь хорих хэрэгтэй ш дээ.
Нэргүй 2024-01-24 202.131.225.53
amjilt husye
зочин 2024-01-24 103.212.117.95
эм ууж аварга болохгүй шүү
Иргэн 2024-01-24 103.57.94.76
Энэ хоёрт эр хүнд байдаг үндсэн шинж алга. Допинг шахуулчихаад дараа нь шалчиганаад яг л хэрүүлч 2 тарган авгай. Оюунболд ч яахав угаасаа овилгогүй, чавганц зантай амьтан. Бадөрчийг гайгүй юм боловуу гэсэн ялгаа алга. Бүгд хэрэглэдэг бид баригдчихлаа бусдыг нь бас эрхийг нь хас гэх мөртлөө тодорхой баримт гаргаж чадахгүй. Допингчдыг арга хэмжээг нь авах хэрэгтэй.Эднийг өмөөрөх ямар ч
Бадарч тахар 2024-01-24 66.181.184.222
Архи уугаад л хот хөдөө хоёрын хооронд дэмий хэсч байхаар тэр нь зөв дө Оюунболд ! ингэхэд Бадарч бас Өвөрмонголд очихгүй юмуу !
БӨХ СОНИРХОГЧ 2024-01-24 202.70.37.220
ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ДОПИНГ 2 ӨӨР ШҮҮ, УЛСЫН ЗААН СЕРИК, АЙМГИЙН АРСЛАН ӨСӨХБАЯР 2-ЫГ НЭН ТҮРҮҮНД БАРИЛДУУЛАХ УАГ БОЛСОН ШҮҮ,,% МАШ ОЛОН ХҮН ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ, АМЖИЛТ ХАР ЦАГААНЫГ ЯЛГАЖ ХАР, БҮҮ МУЙХАРЛА,