Г.Ариунбуян: Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан

Г.Ариунбуян: Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан

Г.Ариунбуян: Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан

НЭМЭЛТ 08:00 цаг.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр гарсан ослын талаар өнөөдөр /2024.01.24/мэдээлэл өглөө.


Цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагаас нэн тэргүүнд иргэдийн амь насыг аврах, осолд өртөхөөс сэргийлж ажиллаж байна. Галыг бүрэн унтраасны дараагаар цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах бүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний баг хэргийн газрын үзлэгийг хийхээр нэвтэрч орсон байна. Галд өртсөн орон сууцнаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийн орон байрны эд хөрөнгө халдлагад өртөхөөс хамгаалж, бүрэн хамгаалалтад авсан.

Мөн "Дүнжингарав" худалдааны төвийн дөрвөн замын уулзвараас зүүн, баруун тийш хойноосоо урагшаа чиглэлд 200-500 метр газрыг бүрэн хааж, хэргийн газрын үзлэгийг хийж байна. Тиймээс энэ чиглэлд иргэдийг нэвтрэхгүй байх талаас ажиллаж байна. Осол гарах үед тухайн орчимд байсан 20 тээврийн хэрэгсэл галд өртөж, шатжээ. Харамсалтайгаар галд өртөж, нас барсан жолоочийн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгийн өгсөн мэдээллээр  "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан байна. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн аж.  Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв. Урьдчилсан байдлаар газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн аж. Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван албан хаагч өртөж, амиа алджээ.  Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй аж.  Гал түймрийн анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй болохыг тэрбээр хэллээ. "Глобал" сургуулийн урд талаас уг байр руу ороход автомашинууд зогсож, хашаа саадны хаалтаас болж гал унтаарахад багагүй бэрхшээл үүссэн байна. Мөн ЦЕГ-аас амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч болон бусад хүмүүсийг хэн болохыг тогтоох ажиллагааг явуулсны дараа ар гэрт нь мэдэгдэнэ гэв. Ослын улмаас 15 хүн бэртсэн, тэдний тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

НЭМЭЛТ 06:30 цаг.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Дүнжингарав худалдааны төвийн баруун улзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв барун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж хаасан. Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Гал түймрийн улмаас онцгой байдлын гурван ажилтан, мөн энгийн хоёр хүн амиа алдаж 20 гаруй машин шатсан гэх мэдээлэл байна.

НЭМЭЛТ 04:10 цаг.

Галын тархалтыг зогсоосон бөгөөд орон сууцны дээд давхарууд дахь галын голомтыг бүрэн унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна.

04:00 цагаас эхэлж нэмэлтээр Ус сувгийн удирдах газар, аврах ангиуд, усны нөөцөө нэмэлтээр татан авч байгаа талаар мэдээллээ.

Галд хэчнээн хүн өртсөнийг асуухад шалгалтын ажил дуусаагүй, урьдчилсан дүгнэлт гараагүй гэх хариултыг Онцгойгоос мэдээлэв. Мөн галд алба хаагчид өртсөн бөгөөд Баянзүрх дүүргийн гал унтраах ангийн алба хаагчид байжээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Харамсалтай нөхцөл байдал үүсч алба хаагчид болон иргэд амь насаараа хохирлоо. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр шуурхай ажиллаж байна. Газтай дэлбэрсэн машины 60 тонны сав буюу ионкс хүчтэй дэлбэрлэлтийн улмаас 30-40 метр зайд шидэгдсэн.

Галын шалтгааныг тодруулж байж газ тээвэрлэгч машин зориулалтын савтай байсан уу, аюулгүй байдлыг хангасан байсан уу гэдэг тодорхой болно.

Нийт гурван алба хаагч галд өртөж амиа алдсан. 10 гаруй оршин суугч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэл байна.


НЭМЭЛТ 03:40 ЦАГ.

Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа ч обьект руу тархсан галыг 01:30 цагаас хойш хоёр цаг гаруй хугацаанд бүрэн унтрааж чадаагүй байна.

Урьдчилсан албан бус мэдээгээр галын улмаас зургаан хүн нас барж, олон хүн эмнэлгийн яаралтай тусламж авчээ.

Бид мэдээллийг холбогдох албаныхнаас тодруулан дэлгэрэнгүй мэдээлнэ.


НЭМЭЛТ 03:00 ЦАГ.

Галын тархалтыг хумьж, гал тархах эрсдэлийг зогсоосон. Гэхдээ орон сууцанд тархсан галын голомтыг бүрэн унтраагаагүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Галыг бүрэн унтраасны дараа шалтгааныг  тодруулах шалгалтын ажил үргэлжлэх аж.

Гал тархсан байранд оршин суугчид байсан бөгөөд хүмүүсийг орон сууцнаа яаралтай гаргаж, нүүлгэн шилжүүлж байна. Шаардлагатай хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, нүүлгэх зохицуулалтыг эмнэлэг, цагдаагийн алба хаагчид хийж байгаа гэлээ.

Газ тээвэрлэж явсан машины жолооч эсэн мэнд бөгөөд зам хэт халтиргаатай байсны улмаас машин мөргөлдөж осол гаргаж, улмаар газ асгарч дэлбэрсэн гэж зэргэлдээх байрны хамгаалагчтай ярилцсан бичлэг цахим хуудаст нийтлэгдлэн.

Жолооч газыг Замын-Үүд хүртэл тээвэрлэх байсан ч Дүнжингаравын уулзвар дээр осолдож, машин нь дэлбэрчээ. Тэрбээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу урд талаас хоиш чиглэж яваад Дүнжингаравын уулзвараар баруун эргэх үед хажуугаас нь машин орж ирж осол гарсан гэв. Харин осолдсон гэх машины жолооч амьд эсэх нь тодорхойгүй байна.


НЭМЭЛТ 02:25 ЦАГ.

Галыг бүрэн унтраагаагүй байгаа бөгөөд зам дээрх галыг унтраасан. Обьект, орон сууцны олон давхарт тахрсан галыг унтраахаар алба хаагчид нэмэгдэж байна. Хохирлын хэмжээ, хүн амь эрсэдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй болоогүй.

Ямартай ч тус бүсийн хотхонуудын оршин суугчдыг угаартахаас сэргийлж нүүхийг алба хаагчид зөвлөж байна.


НЭМЭЛТ 01:50 ЦАГ.

Гал гарсан Дүнжингаравын уулзвар дээр Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай түргэн тусламж, цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Дэлбэрсэн машинаас улбаалсан галын тархалт их байгаа учир галыг одоогоор бүрэн унтраагаагүй байна.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 24-ний 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэлээ.


Дөнгөж сая /2024.01.25/ 01:15 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүчтэй дэлбэрэлт бүхий дуу чимээ сонсогдож, улмаар Дүнжингарав, Глобал сургууль орчим гал гарч байна.

Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллийг тодруулж байна.

Ойролцоох хотхонуудын оршин суугчдын хэлж байгаагаар шатахууны машин дэлбэрч, улмаар гал хурдан тархаж хэд, хэдэн машин, хажуугийн орон сууцны барилгад гал гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

78 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хот доторхи колонкууд дэлбэрвэл 2024-01-24 46.135.9.12

ХОТ ДОТОРХИ БЕНЗИН КОЛОНКУУД ДЭЛБЭРВЭЛ АТОМЫН БӨМБӨГ МЭТ БОЛНО .

Avatar

Зочин 2024-01-24 139.5.217.133

онцгой байдлын албан хаагчид нь галын голомт руу ажиллахаар 3 уулаа зэрэгцээд явж байхад газтай машины дэлбэрэлтээр 40 м шиднгдсэн цистерний цохигдон дарагдаж амь насаа алдсан нь камерийн бичлэгээр тодорхой харагдаж байгаа харамсалтай явдал болсон

Avatar

Хот доторхи колонкууд дэлбэрнэ 2024-01-24 46.135.9.12

ХОТ ДОТОР БАЙГАА БЕНЗИН КОЛОНКУУД ДЭЛБЭРВЭЛ ЯГ Л ИЙМ БОЛНО

Avatar

Нэргүй 2024-01-24 103.11.192.133

Харамсалтай зүйл болжээ. энэ их аюул осол дээр манайхан дүгнэлт хийж сургамж авах тал дээр анхаарахгүй бол. ялангуяа хот байгуулалт тал дээрээ хэтэрхий шигүү байршил эрсдэл улам өндөр болгоод байна.

Avatar

Нэргүй 2024-01-24 174.114.218.139

ulaanbaatart ingej shabaaraldaj amidarah ymar shaardlaga bnaaa.
ygaasaa ulaanbaatar uxeliin xot.
utaa tugjrel zolgui ybdalaar delxiid 1t orno.
deer hi osold orloo gehed xen ch toohgui emnelegt ochihod xichneen tsag xuleej bgaad uxne

Avatar

Зочин 2024-01-24 202.131.240.147

Онцгой байдлын алба аюулгүй ажиллагааны дүрэм журмаа эргэж харах цаг болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гал сөнөөгч нар амь насаа алдаж байна ш дээ. Өмнө нь бас нэг сайхан залуу гал сөнөөгч хүчил төрөгчгүй ороод амиа алдсан гэсэн.

Avatar

Зочин 2024-01-24 202.131.240.147

Тусгай зориулалтын аюултай ачаа ачиж яваа урт машины хажуугаар зэрэгцээд чихэлдээд, тэгээд уулзвар өнгөрөөд хөдөлж ядаад, бүр зогсоод эрсдэл үүсгэсэн тэр машины жолооч их буруутай харагдаад байна лээ. Бичлэгээс харахад. Хэдхэн секунд хүлээчихэд яадаг байнаа. Нэг л их яарсан, адгасан хүмүүс байх юм.

Avatar

Нэргүй 2024-01-24 77.111.247.159

Galiin ayultai mashinii jolooch harin ch nuguu mashin n zogsood baihad yavsaar baigaa ochood murguj baigaa haragdsan. bichglegees harval jijig tereg n uharj esvel uragshaa yavj ochij murguugui. tom tereg zogsood jijig tergee gargahgui shuud zutgej baigaad achaagaaraa ochij murguulsen haragdaj baina.

Avatar

Нэргүй 2024-01-24 103.57.92.122

АЙМШГИЙН ХОТ

Avatar

Bold o 2024-01-24 103.57.92.122

АЙМШГИЙН ХОТ..

Avatar

Энерги маш чухал 2024-01-24 202.126.88.137

Хар энергитэй хүн Онцгой байдлыг хариуцахаар осол аваарь салахгүй юм. Шар Ө.Энхтүвшин Шадар сайд байхад Отгонтэнгэр хайрханд авирсан олон уулчид осолдсон. Энэ засаг төр нэг л биш.

Avatar

Zochin 2024-01-24 202.131.251.130

hurelsuhiig Ontsgoi baidliin said baihad Mi-8 Selenged osoldoj baisan.

Avatar

зочин 2024-01-24 192.82.92.204

онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл хамгаалалтын бүх зүйлийг нь сайжруулж өгөөчээ, хэдэн залуус маань ихэнх нь гадагшаа гараад, архинд ороод, арай гайгүй дөнгүүр бгаа залуус нь амиа алдаад… аан

Avatar

Зочин 2024-01-24 66.181.191.89

Яанаа харамсалтай явдал болжээ, хүмүүс минээ маш сайн анхаарал болгоомжтой, хянуур, хариуцлагатай байж, өөрийгөө бусдыг улс орноо байнга бодож хийж байгаа үйлдлээ байнга болож анхаармаар байна. Бид улам л хариуцлагагүй болоод байна. Хүний амь нас!

Avatar

иргэн 2024-01-24 66.181.191.176

Нямбаатарыг -*Огцоруулахыг* шаардаж байна,

Avatar

Set 2024-01-24 202.126.91.89

Ajliin hiilgehgui 30min tutamd yariltslaga avdagaa bolimoor bn.

Avatar

Даваа 2024-01-24 66.181.189.225

ер нь тэгээд хууль, дүрэм гэж байгаа шүү дээ, түүний нэг нь замын хөдөлгөөний дүрэм , түүнийг сахиж мөрдөж яваагүйгээс янз бүрийн осол болж байна. нэг хариуцлаггүй жолоочоос болж бусдын амь нас, эд хөрөнгө сүйрч байгаа, тэгээд замын цагдаа нарын зохицуулалт , харилцааны соёл маш муу байна. Ялангуяа Баянгол дүүргийн замын цагдаа нар дотор эр эмгүй харилцааны соёл муутай, хүмүүстэй харилцаж чаддаггүй, ёс суртахуун муутай хүмүүс нэлээдгүйг байгааг анхаараасай,

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.178.130

Халтиргаа гулгаа автомашинийг удирдлаггүй бологдог , тэгээд ч том тэрэгний жолооч патрол машин хажуунаас гулсаад ороод ирсэн гэж хэллээ

Avatar

Ионкс 2024-01-24 202.21.127.142

Харамсалтай хэрэг болжээ. Аюулгүй байдал хамгаас чухал

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.178.130

Газар дээрхи нөхцөл байдлын үнэлгээг дутуу хийсэн мэрэгжлийн алдаа гаргасанаас болж алба хаагчид амиа алдлаа

Avatar

Нэргүй 2024-01-24 124.158.107.35

Ариунбуян Амарсайхан нар огцрох ёстой онцгой байдлын албыг ур чадвар багаж хэрэгслэл ажлын ЗБ талаас ерөөсөө бэлдэж бэлдэж чадаагүй ,Том том барилга том том генерал хурандаанууд үйлдвэрлээд байдаг өөр юуч байхгүй

Avatar

Шударгуу 2024-01-24 94.242.53.127

Газ дахин дэлбэрнэ гэдгийг мэддэггүй юм уу Гал сөнөөгч нарыг сайн нягталж оруулах байсан юм биш үү Дэндүү хармсалтай

Avatar

иргэн 2024-01-24 66.181.191.176

Зам хальтиргаа гулгаа их байгааг болж Зам тээврийн осол их гарч байна , Хотын дарга Нямбаатарыг Огцоруулахыг шаардаж байна,

Avatar

Нэргүй 2024-01-24 203.98.76.4

Ум мани бадмэ хум….Монгол Түмний Буруу Муу үйлийн үрийг өршөөж хайрла …

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.90.34

Дүнжингаравын газрыг улс буцааж ав. Ойр орчмын замыг өргөн болго. Сургууль цэцэрлэгийн төв болго. Наранхүүд ямар өртэй юм. даанч юм даа манай төр засаг. . Нэг авилгачид хамаг газраа хашуулчихаад олигтой зам ч тавих газаргүй. Баянзүрхээс сонгогдсон УИХ-ын гишүүн, шуналт Наранхүүгийн эгч Саранчимэгийг огцруул.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.191.176

Хотын дарга Нямбаатарыг нэн яаралтай Ошцоруулахыг шаардажийна, Нямбаатар *Огцор*

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.165.91

МОНГОЛЧУУД МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ ХИЙН ГАЗ АХУЙ ХЭРЭГЛЭЭНДЭЭ ХЭРЭГЛЭДЭГ ТЕХНОЛОГИ ЦАГ ҮЕЭЭ ӨНГӨРӨӨЖЭЭ. ДАРААГИЙН ЯМАРЧ ЭРСДЭЛГҮЙ ТЕХНОЛОГИЙГ УРД ХӨРШ МААНЬ ХЭРЭГЛЭДЭГ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА.
ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД БИД ӨӨРСДИЙГӨӨ ХАЙРЛАЖ, АМЬДАРМААР БАЙНА ДАААА

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.182.116

Энэ онцгойн алба хаагчидад хангамж сайжруулах нэрээр мөнгө төсөвлөдөг ч дарга нэртэй МАНы крандуудж орж ирсэн шаарнууд нь идчих юм. яг яах ёстой вэ, жилд бүр хувцас хэрэглэл баг маскгүйгээс залуус амиа алдах юм.

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.117.52

УБ ын энэ замбараагүй байдал ийм юманд хүргэх гээд байсийм. хошного шиг зайд зам бариад байшингаа шахаад баричихна.

Avatar

Уншигч 2024-01-24 66.181.190.202

замын цагдаа нар шөнийн эргүүлээ хийж байна уу, эсвэл аль нэг баар рестораны булан тохойд зогсчихоод согтуу жолооч хайгаад зогсоод байна уу, дэггүй галзуу дрифт хийдэг хүн сүгнүүд чинь та нарын хяналтаас гадуур яваад байна биш үү. ажлаа хийгээч ээ

Avatar

Б 2024-01-24 202.55.191.130

оросоор ёмкосьт англиар танк гэдэг байгаа шүү.

Avatar

Бат 2024-01-24 202.70.34.27

Дүнжингаравын зам хальтиргаа багатай зүгээр байсан шүү_ Тэсрэх бөмбөг ачиж яваагаа мэдэхгүй малнуудаас болж байна.

Avatar

Zochin 2024-01-24 103.212.117.97

Газын хоолой маш их осолтой тоглоом

Avatar

Нэргүй 2024-01-24 139.5.216.25

ИОНКС гэж юу гэсэн үг вэ?????

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.180.113

Емкость гэдэг юмдаа !

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.116.171

Нянбактер лал араа замаа цэвэрлэж

Avatar

zasaglyylj 2024-01-24 216.38.195.74

gadni byrxyylryy;

Avatar

-y; 2024-01-24 216.38.195.74

malC zuuj

Avatar

drgd 2024-01-24 216.38.195.74

chanjingy -##;

Avatar

xuuxgdn 2024-01-24 216.38.195.74

shyyrgnd

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.90.87

Энэ Дүнжингаравын замыг өргөтгөөд ээ. орц гарцыг нь нэмээч ээ. улс назраа аваач ээ Наранхүүгээс.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.189.166

зам нь өргөн баысан бол юу гэж осол гарахав дээ хайран зөлуус

Avatar

орzын терорист ажилагаа байж мэднэ шүү 2024-01-24 199.195.253.156

энэ зохион байгуулалттай байх шүү монголыг бензин газгүй болгох ороzын хорлон сүйтгэх ажилагаа байхаас гарцаагүй.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.90.30

Tenegt

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.117.52

энэ нэг өмхий үхрүүд дандаа буруугаа бусдаас хайх юм.

Avatar

Иргэн 2024-01-24 46.59.127.121

Шуурхай мэдээллэж байна. Сайн сэтгүүлчид ажлын амжилт хүсье. Монүт-ийн нэг тэнэг сэтгүүлч залуу live хийгээд огт дуу байхгүй, нэмэлтээр өөрийгөө бараг магтаад, гадаа хүйтэн байна гээд яриад байсан тийм чадваргүй сэтгүүлч ичээсэй

Avatar

zochin 2024-01-24 103.212.117.251

Энэ онцгой байдлын газрын ажилтнууд хөөрхий дандаа юманд өртөж, амь насаа алдсан гэх мэдээлэл байх юмаа, амь насны даатгалтай л байдаг байхдаа!!! Ум маани бадми хум

Avatar

Нэргүй 2024-01-24 59.153.115.168

украйны наци нар байх

Avatar

Нэргүй 2024-01-24 67.69.76.83

Газ алдагдаж байхад тийшээ хүн оруулж л байдаг. Ямар сум нь ор гэж тушаасан юм бол. Бид газтай харьцаж сураагүй хүмүүс шүү

Avatar

Б.Наранхүү 2024-01-24 66.181.190.65

Миний зах л зүгээр байгаа болохоор би баярлаж байна. Энэ газраар Миеэ.Энхболд, Бадамжунай бид нар их ашиг олсон юм шүү дээ. Бусад нь бидэнд хамаагүй ээ.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.187.143

өө хайран залуус. Албан хаагч залуус минь бусдын төлөө өөрсдийгөө золилоо. Наранхүү бирдээ наад захынхаа хашааг татаад зам тавих газар чөлөөлөөд өгөөч. захынхаа хашаанаас ганц гарцаар гаргаад бөөн түгжрээ үүсгээд үнэн хэцүү замшдээ

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.42

Uher mongol 1 teneg pzdgas bolj 6 hun hicheen ed hurungu hohirov uher mongol erguu p***a benzin gas mashinaa door hayaj 20 meter hol yavah bologoomjtoi baih talaar tui oigoltgui mal p***a tom mashin zeregtseel chihsn baij taaraa gulgaatai gedeg medej bga bol buur zogsood onguurelh estoi erguu p***a hamt chiheel shaasn batnii mal pizd uuruu uhee biz erguu dagz

Avatar

Наранхүү 2024-01-24 59.153.112.9

Дүнжингаравт зам өргөн болгооч Наранхүү дийлэх үү улс нь дийлэх үү

Avatar

Нэргүй 2024-01-24 103.57.94.229

hot dotroo uralddag humuus yaj 20m zaid yvah yum 60tn gaz achsan mashin yaj ch hurdlah bolomjgui, harin delbertel n murgusun mashin ymr hurdtai yvsan bol gedeg tun sonin uheh muruuruu uhehgui ene olon hunii amiig avdag uher mongolchuud hezee ch gaihshruulj hanahgui

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.42

bi tom mashinig bish morgson mal pzdag helsn shu

Avatar

Соё 2024-01-24 139.5.216.188

Шуурхай мэдээллэж бн шүү. Амжилт
Гжхдээ мэдээллийн эх сурвалжаа сайн дурдаж бгаарай

Avatar

Тттттьь 2024-01-24 66.181.177.57

ивануудын хийн хоолойг зөвшөөрвөл яг юу болохыг ойлгосон уу? дээрээс нь улс төрийн ба эдийн засгийн аюул.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.187.143

тэх манайх шиг салан задгай хэнэггүй улсад тэр аюул болноо

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.40.207

Манайх үүнийг хариуцаж ажиллахгүй. Угаасаа чадахгүй гэдгийг Орос, Хятад мэдэж байгаа. Тэдний компаниуд хариуцаад явна

Avatar

Нэргүй 2024-01-24 72.143.195.176

delberelt gal uzeegui ard tumen dee ene muu yoriin dohio shu 100 garan jiliin daraa huree hotod gal delberelt boldog ni dain dajin hil baigaasai daa

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.191.64

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2024-01-24 202.21.108.59

шуурхай дамжуулсанд баяр

Avatar

Зочин 2024-01-24 103.212.116.38

Хотын дарга холион бантан хутгаж автобусны чиглэл өөрчлөж бхаар замаа цэвэрлэж давсаа цацаж ажлаа хийхэд яадаг бнаа хичнээн хүний амиар наад албан тушаалынхаа индэрээс тоглох вэ хайран гэм зэмгүй хүмүүс аваар ослоор үхэж бна одоо бүр амьдаараа шатаж бна яанаа

Avatar

Нэргүй 2024-01-24 103.57.94.229

60tn mashin delbertel murguhud gulgaa ymr hamaa bainaa hot dotor hurd hetruulsentei ter tusmaa ergelten deer gerel guitsehtei l holbootoi er n ene priusnii heden orcuudiig hyazgaarlah tsag n bolson 2.3 say huntei hot 1 say mashintai bn gj yu bsin

Avatar

Нэргүй 2024-01-24 202.55.188.33

тиймүү нянбактэриа

Avatar

Зочин 2024-01-24 103.212.116.38

Замын халтиргаагаа арьлагдаггүй албан тушаалтнуудын хийж бгаа ажил хот дүүргийн удирплагуудад хариуцлага тооцох хэрэгтэй ичихгүй тэр муу жолоочыг буруутгаад дуусахвийдээ жолооч амьд гарсан бол аштай юу

Avatar

Gantumur hulgaichiig avilgatai temtseh shalgaachee 2024-01-24 202.21.108.42

Gantumuriig shalgaachee naadah chin surguulin tender idsn mongo bolovsrolin said baihdaa oorin hamaaral buhii humuus olgosn belneer olgoson mongo bolon zarim zeeliig teglej avilgad avsn mongoroo barisan suruulia odoo KARMA

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.187.143

Гантөмөрийн сургууль юмуу

Avatar

KARMA NEVER MISSES гөлгөөгийн өлөгчин 2024-01-24 158.59.146.30

KARMA NEVER MISSES гөлгөө. Э

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.90.51

Мэдэмхий эздануудаа газ ачиж явсан машин гэхээр бензин ачиж явсан гэж шаагаад байх юм аа

Avatar

KARMA NEVER MISSES AN ADDRESS GANTUMUR HULGAICHAAA 2024-01-24 202.21.108.42

Ze ene global surguli bol Aldart bolovsrolin said baisan odoo AN namiin darga shaasn GANTUMUR gedeg hulgaichiin hulgai mongoroo bairsan suurglii bolovsrolin sangaad 2 ohin bolon bas bus humuus avilga mongo hulgai hiisn bas surguulin barilga barih tenderin hamaaral buhii humuusere damjuulaj hulgailsan mongoroo barisan surguuli KARMA NEVER MISSES AN ADDRESS GANTUMUR HULGAICHAA.

Avatar

KARMA NEVER MISSES AN ADDRESS GANTUMUR HULGAICHAA 2024-01-24 202.21.108.42

Ze ene global surguli bol Aldart bolovsrolin said baisan odoo AN namiin darga shaasn GANTUMUR gedeg hulgaichiin hulgai mongoroo bairsan suurglii bolovsrolin sangaad 2 ohin bolon bas bus humuus avilga mongo hulgai hiisn bas surguulin barilga barih tenderin hamaaral buhii humuusere damjuulaj hulgailsan mongoroo barisan surguuli KARMA NEVER MISSES AN ADDRESS GANTUMUR HULGAICHAA

Avatar

МОНГОЛ 2024-01-24 202.55.188.125

Төмөр нүүртэй хулгайчуудын бузар нь жирийн хүмүүсээр л дайрлага дайрах юмаа да. Давсаа ядаж уулзварууд дээр цацаад байдаг бол юу гэж ийм гай дайрах вэ!

Avatar

Нэргүй 2024-01-24 45.84.121.76

Бөмбөгөрийн түймрээс хойш ийм айхтар зүйл сонсоогүй юм байна шүү. юу л болоод байна даа, базарваань.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.184.30

muu yortoi man gheer humuus shoolj doromjloh bh. thde man iin ued buh muu muuhai n burdeh yuma

Avatar

gana 2024-01-24 202.21.101.210

erguu malaa uhsenii chin man neg erguu ork huleej chadahgui dairch orj murguldsunuus uussen osol

Avatar

Zochin 2024-01-24 66.181.185.150

shuurhai bn shuu. genet tenger zunii oroi shig gereltei bolood yu bolj bnaa gesen chin daraa n delberelt bolj bui sonsogdson. aimar

Avatar

Аахх 2024-01-24 66.181.177.57

13р хороололд мэдэгдсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж