Олон нийтийн цахим хуудаст архи, согтууруулах ундаатай тэмцэх санд олон тэрбумыг төсөвлөдөг ч бодит үр дүнтэй ажил хийдэггүй талаар шүүмжлэл ойрын өдрүүдэд их гарсан. Тэгвэл тус санд хамаарах хуулийн зүйл заалт болон тусгай сан нь ямар чиг үүрэгтэй болохыг танилцуулж байна. Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн дансыг тусгай сан гэж нэрлэж буй. Энэхүү зорилгын хүрээнд авч үзвэл тус сангуудын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх боломжтой. Нийт тусгай сангийн мэдээллийг өнгөрсөн оноос шилэн болгосон. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар тусгай сангуудын 21-ийнх нь мэдээлэл нээлттэй болоод буй. Тусгай сангуудын тухайд:
- Улсын төсөв,
- Хандив, тусламж,
- Тухайн сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого,
- Зээлийн хүүгийн орлого зэрэг эх үүсвэрээр санхүүждэг.
Тусгай сангуудаас хүн амын эрүүл мэндэд чиглэсэн чиг үүрэгтэй хэд хэдэн сан бий. Тухайлбал, эрүүл мэндийг дэмжих сан, спортыг дэмжих сан, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сан зэргийг нэрлэж болно. Эдгээрээс зайлшгүй анхаарал татаж байгаа сан бол архидан согтуурахтай тэмцэх сан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж өнгөрсөн жилээс Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санг байгуулсан. Уг хуулийн 213 дугаар зүйлд зааснаар тус сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай.
2024 онд зарцуулах тус сангийн санхүүжилтийн хэмжээ .
Онцгой албан татварын тухай хуулийн 6.11-д заасны дагуу ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутмаас 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд тус санд өнгөрсөн 2023 оны эхний зургаан сарын байдлаар 14.6 сая литр согтууруулах ундаа борлуулсан орлогоос 4,3 тэрбум төгрөг хуримтлагджээ. Тус сан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах зохицуулалттай. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн тус санд хамаарах зүйл, заалтаас онцолбол:
33 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
33.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид "сан" гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:
33.1.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;
33.1.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувийг;
33.1.3.согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;
33.1.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
33.1.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.
33.2.Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
33.3.Сан нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд уг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын болон олон нийтийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.
33.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасан хяналтын хороо хяналт тавих бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл нь гуравны хоёроос доошгүй байна.
33.5.Энэ хуулийн 33.4-т заасан олон нийтийн төлөөлөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төлөөлөх ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.
33.6.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна гэж заасан байна.
Нэргүй 2024-01-24 66.181.182.83
1рт 15.00 цагаас хойш архи зарахыг хориглох, 2рт хүнсний дэлгүүрүүдэд хүнсэнд үл тооцогддог архи зарахыг бүрмөсөн хориглох, үүнд CU болон GS25 гэх мэт 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдийг онцгойлон хамруулах. 3рт архины үйлдвэрлэлийг жил бүр 20%-иар бууруулж 5 жилийн дотор архины үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоох, энэ 5 жилийн хугацаанд архинд ногдуулдаг татварыг маш өндрөөр тогтоох нь зүй.
з 2024-01-24 202.126.91.67
юу вэ Архи үйлдвэрлэхээ больчихооч тэгвэл архи уухаа болино.
Архи үйлдвэрлээд заараад байгаа хүмүүсээс мөнгийг нь ав.
zochin 2024-01-24 43.242.242.65
yamar geechiin aimar mungu ideh arga ve ain
Нэргүй 2024-01-24 202.126.90.71
Энэ олон хүнсний дэлгүүрүүд архиар ашиг олж тогтдог.Шагчид нь орон нутагт цагдаатайгааа хуйвалдаж мөнгө хийнэ.Цагдах нь арчаагүй зогсоох, техник технологи, ур чадвар байхгүй.Дорнод аймаг бол зүүн хязгаар хамгийн их архидалттай гэж судалгаа гарсан, архиндаа живсэн, ахиад ч олон асуудал гарна.
Нэргүй 2024-01-24 66.181.178.222
үйлдвэр дээрээ 200-300% татвар нэм , үйлдвэрийн хаа ямар тэнэг юм вэ ,?
зассссс 2024-01-24 69.243.11.95
дахиад хулгай луйвар дээрэм нь эхэллээ, архины үйлдвэртэй, архины дэлгүүртэй, архины хатуулгийн хэмжээтэй тэмцэхгүй байж архичинтай тэмцэнэ гэдэг өнгөлөн далдлаад хулгайгаа хийх арга гэсэн үг. цалингийг хэмжээ хэт бага, бүгдийг ядуу болгох санаатай үйлдэл, тийм цалингаар хэн ажиллахыг хүсэх юм бэ, ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГӨӨ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦАЛИНГАА ХАНАТАЛ НЭМЖ ЦАЛИНГ 5 САЯД ХҮРГЭСНЭЭР БҮГДИЙН ХИЧЭЭХ, АЖИЛ ХИЙХ ХҮСЭЛ БАДАРЧ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛДАА ХАНДАНа.
Үнэн 2024-01-24 202.21.126.82
Эрүүлжүүлэхийхнээр, болон хөнгөн гэмт хэрэгтнүүдээр нийгмийн тустай хөдөлмөр эрхлүүлъе, Ядаж туул голын ай сав, хотын гудамжийг цэвэрлүүлье,
Нэргүй 2024-01-24 66.181.168.8
Архи үйлдвэрлэх, зарахаа болиод, хуулиа чангалаад л болоо юм биш үү дээ!!!
Зочин 2024-01-24 103.212.119.171
хэ хэ боломжын их мөнгө үргүй алга Болох нь дээ
Бадарч тахар 2024-01-24 66.181.184.222
Энэ сангаасаа Нарантуулын өвгөнтийн архичдад архины хордлогыг нь гаргах бэлэн гоймон авч өгөөрэй буян болно шүү !!