Х.Халиун залуучуудын өвлийн олимпод шинэ түүх бүтээв

Х.Халиун залуучуудын өвлийн олимпод шинэ түүх бүтээв

Х.Халиун залуучуудын өвлийн олимпод шинэ түүх бүтээв

"Канвон 2024" залуучуудын IV өвлийн олимпийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр/2024.01.23/ Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл болсон бөгөөд Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив.

Нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-р байрт бичигдлээ гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.
Мөн биатлоны эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө. Энэ төрөлд нийт 99 тамирчин уралдсанаас Францын А.Гай 20:57.7 минутын амжилтаар түрүүлж, Норвегийн Т.Роеслэнд түүнээс 31.8 секунд хоцрон удаалав.
Монголын тамирчин Б.Сүхбат зургаан сум алдаж буудан тэргүүлэгчээс 5:15.9 минут хоцрон 75-д орсон бол Т.Амарсанаа 78-д (+5:43.2), Б.Тэмүүжин 88-д (+7:40.1) тус тус жагслаа. Харин эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаанд 98 тамирчин онч, хурдаа сориход Италийн К.Гаутеро 19:40.2 минутын амжилтаар итгэл төгс тэргүүлэв. Тэрбээр буудлагадаа ганцхан сум алдсанаас гадна тэшилтдээ ч хурдан байсан тул арын өрсөлдөгчөө 35 секундээр илүүрхсэн юм.
Словенийн Э.Север (20:15.3), Украины П.Пуцко (20:54.1) нар хоёр, гуравт хурдалсан юм.
Энэ зайд уралдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв. Харин Хэнтий аймгийн харьяат тамирчин, УАШТ-ий 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальт, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78-р байрт орлоо. Энэ гараанд уралдсан манай нөгөө тамирчин болох Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-23 172.56.105.155

уулын цанаар цаашдаа тамирчдаа сайн олон тэмцээнд оролцуулах нь зөв шүү

Avatar

зочин 2024-01-23 66.181.176.119

түүх мүүх ч гэх шиг. татвар төлөгчдийн мөнгийг үрээд л . тэр хөдөлгөөн нтр нь яасан ч өрөвдөлтэй м, арай хийж л хөл дээрээ тогтож бна лээш дээ

Avatar

Нэргүй 2024-01-23 5.64.145.39

тийм л хатуу ширүүн тэмцэлд хөл дээрээ тогтож чадахгүй болтолоо л тэмцэлдсэн байна шүү дээ !!! ямар ч юмны мөн чанар ач холбогдлыг мэдэхгүй хэвтэж нээх л татвар төлөгчдийн мөнгө гэж орилолддог хар хэрээнүүд олширлоо өөрөө татвар төлдөг ч юм уу хэн мэдлээ ?! Бидний хувьд эх орны эрэлхэг охид хөвгүүдэд улсынхаа нэрийг гаргахын төлөө горойгоод байх юм үнэндээ алга

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.180.113

Нэгэн төрлийн дээд амжилт тогтоосоныг яагаад онцлох гүй бна ? 6 сум алдаж буудсан нь дэлхийд байхгүй л сод он сонин үйл явдал болсон бна ш дээ, хө !

Avatar

Нэргүй 2024-01-23 124.158.107.35

42 р байраар түүх бүтээдэг гэнэ , худлаа магтаалч юмуу манжлаад ч байгаамуу ингэхээ боль

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.180.113

79 тамирчнаас 43-т ! Ямар вэ ? Тэг дундуур нь л юмдаа, яахав ямар хошного долоосон биш, түүх мөн !

Avatar

бүү чичир 2024-01-23 66.181.166.134

энэ бол залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийн баяр наадам, заавал медаль авч, хүний өмнө орох нь чухал биш гэж Олимпын хорооныхон хэлээд бгаа шүү

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.191.177

manaihan tegej bodood l huchee daichildaggui baihoo. gadniihan bol ev negdel, nairamdal drujba. uuriihuu neriig gargah geed l uhen hatan zutgene. huvia hicheesen yumnuud

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.177.26

Манайх тамирчдаа бэлтгэл хийх материаллаг бааз байыхгүй л дээ?!! Түүнээс биш манай залуучууд уул нь авьяастай шүү!!!

Avatar

Нэргүй 2024-01-23 92.174.59.104

Бэлтгэл сургуулилтыг маш эрчимтэй, ухаалаг, шинжлэх ухааны үндэсищтэй хийлгэхэд спортын удирдлага анхаармаар байна. Гаднаас мэргэжилтэн, дасгалжуулагч авчрах юмуу гадаадад тамирчдаа бэлтгэх хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж