Гучин жилийн “бохир” ба гурван жилийн цэвэрлэгээ!

Гучин жилийн “бохир” ба гурван жилийн цэвэрлэгээ!

Гучин жилийн “бохир” ба гурван жилийн цэвэрлэгээ!

Хаа холын Давост, Монголын тухай нэгэн яриа өрнөжээ. Жил болгоны өвөл Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог. Энэ удаагийн чуулга уулзалтад 120 улс орон, бүс нутгийн засгийн газрын төлөөлөгч, бизнесийн салбарын манлайлагч, иргэний нийгмийнхэн гээл 2800 гаруй хүн оролцож байгааг дэлхийн хэвлэлүүд дамжуулсан.

Тэнд Л.Оюун-Эрдэнэ Франсуа Валериантай уулзжээ. Франсуа Валериан “Транспэрэнси Интернэшнл”-ийн ерөнхий захирал.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдийнхээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.

Франсуа Валериан: Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын индексийг гаргадаг. Монгол Улс  өнгөрсөн онд 116 байрт орж зургаан байраар ухарсан. Гэхдээ цаашдаа энэ үзүүлэлт сайжрах нь гарцаагүй. Авлигын индекс ухарсан шалтгаан нь авлигын томоохон хэргүүдийг дэлбэлсэнтэй холбоотой. Монголын нууц ноёнтон гэгдэж асан “сахал” Д.Эрдэнэбилэг гэж ямар зүс царайтай хүн болохыг, тэрбээр өнгөрсөн 30 жил хууль, шүүх- улс төр-уул уул уурхайд хэрхэн эзэн суусныг  намтар түүхтэй нь бүгд мэддэг боллоо. Хөгжлийн банкийг хэн тоносон нь, нүүрсний экспортоос хэн хожиж, хэн хохирсон нь, боловсролын зээлээр хэний хүүхэд хаана сурсаннь бас л баригдсан. Мөнгө мөртэй гэдэг энэ. Өмнө нь БЗС-д даалбь стандарт үйлчилдэг, зөвхөн улстөрчид тэдний ах дүү, авгай хүүхэд хамрагддаг байв. Ц.Даваасүрэнгийн охин “эмийн сайн”-нд биш эцгийн албан тушаалаар БЗС-аас зээл авч АНУ-д сурсан байна. Атал жирийн иргэний хүүхдэд гадаадын битгий хэл дотоодын зээл олдох нь ховор. АНУ-д сурсан авлигачийн охин эзэмшсэн мэргэжил, сурсан номоороо ардын охиноос илүү байх нь гарцаагүй Тэд аав, ээжийнхээ албан тушаалаар гадаадад сурна, ирээд эцэг, эхийнхээ  нөмөр нөлөөгөөр төрд өндөр албан тушаал хашна. Эргээд эцэг, эхийнхээ адил хулгай, луйвар хийнэ.

Ийм байх ёстой юм шиг, эрх баригчдын хүүхэд зөвхөн эрх баригч болох ёстой юм шиг, ар өврийн хаалга, авлигаар ажлаа бүтээдэг нийгэмтэйгээ иргэд нь эвлэрчихсэн, эцэстээ цөөн, гэр бүл цөөхөн хүмүүсийн халаасанд улсаараа оржээ.

Үндсэндээ 30 жилийн хур гэмт хэрэгтэй тэмцэхэд хэцүү нь хэцүү, амаргүй нь амаргүй. Хур хогийг цэвэрлэхэд хугацаа ордогтой л адил. Нэг өдрийн, нэг жилийн цэвэрлэгээгээр бүгдийг цэвэрлэж чадахгүй. Шүүр хэрэгтэй, ачих машин, хүн хүч хэрэгтэй. Олуулаа хамтарвал хогоо хурдан цэвэрлэнэ, ганцаараа цэвэрлэвэл удна. Хур хогноос ямар үнэр гардаг билээ, яг тийм үнэр манай төр засгаас үнэртээд удаж байна. Тэр нь цэвэрлэх байгууламжаас, Улаанбаатарын утаанаас үнэртдэг. Өнөөдрийн осол, гай гамшгаас авлигын үнэр үнэртэж л байна.

-2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас улсад 1.2 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 96 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

-2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их наядын хохирлыг нөхөн төлүүлж, 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

-2023 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 845 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

Энэ бол АТГ-аас гаргасан статистик. Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол нь хэдэн их наяд. Атал авлигачид нь хялбаршуулсан шугамаар хэргээ шийдүүлж, хэдхэн сая төгрөгөөр торгуулна. Жишээ нь, бусдаас их хэмжээний авлига авч байгаа газар дээрээ баригдсан “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг шүүхээс 27 сая төгрөгөөр торгосон. “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 1.3 тэрбумыг хахуульд аваад 27 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Батзориг нарын авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээс мөн 40 сая төгрөгийн торгуулиар шийтгэсэн. Гэх мэтчилэн өнчин ишиг хулгайлсанд өгдөг ял, өчнөөн хөрөнгө мөнгө хулгайлсанд оноодог шийтгэл хоёр ондоо.  Өөрөөр хэлбэл, Монголын шүүх ядарсанд хатуу, задарсанд ээлтэй болж хувирсан. Үнэндээ гучин жилийн “бохир”-ын цэвэрлэгээнд хууль шүүхийн оролцоо маш чухал. Атал хууль, шүүх нь хулгайч-луйварчидтайгаа нэг тал болчихвол шударга ёсыг иргэд хаанаас хайх юм бэ?! Ийм учраас Л.Оюун-Эрдэнийн хийж буй авлигатай тэмцэх ажил авлигачдыг онох ёстой, айлгах ёстой юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mark 2024-01-24 194.233.91.251

Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Нэргүй 2024-01-24 103.57.95.200

Zasgiin erh a.san yamarch nabd mongol ulsiin huuli uilchlehgui gej oilgoh uu? MAN-iin darga Oyun-Erdene olon zuun shudraga shishuud, irgeddee hariult ugnu uu? Taniig gunee hudetgej mehiin guij baina.

Avatar

asuudliig shudargaar shuun tungaah hamgaas chahal!!! 2024-01-24 103.57.95.200

Odoogin gishuudee avilagch,hulgaich geed erunhii said maani zaralchihlaa.medeej yaaj ner nuurtei baihav.Zarim asuudlaar MAN-iin darga,Oyun-Erdenees ergelzeegee tailj negdsen oilgaltoi boloh uudnees asuuya!!!1-rt muugiin tuil bolson ene nuhdiig hen shilj songoj songuulid ursulduh mandaat olgoson Oyun-Erdene,Amarbayasaglan nar buruugui yu?!Namiinhaa daalgariig ner turtei bieluulj yalalt avchisan gishuud ni buruutai yu?!Hen ni ch bai MAN-iin neriig shorood hutagsan bodit unen.Odoo shudargaar …?!

Avatar

ИРГЭН 2024-01-24 202.9.47.62

ӨМНӨХҮҮДИЙН БААСЫГ ЦЭВЭРЛЭВЧ ҮЛ БАРАГДАХ , БАЛГИЙГ ХУСАВЧ ҮЛ АРИЛАХ , ХЭРГИЙГ НЭЭВЧ ҮЛ ДУУСАХ , ХЭВТРИЙГ СЭГСРЭВЧ ҮЛ ХӨДЛӨХ … маш их үйлийн үртэй засаг юм даа … ТА БҮХНИЙ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ .

Avatar

Нэргүй 2024-01-24 203.91.112.242

s*** s*** yu tseverlesiin, hulgaichuud ni baidgaaraa baij l bna

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.161.51

х** чиний цэвэрлэнэ гэж юу байдгийн, үеэлүүд зайл

Avatar

Дорж 2024-01-24 59.153.87.20

оюун-эрдэнэ гарч ирж дэлбэлээгүй байсан бол бид дахиад хэчнээн жил нүдэн балай чихэн дүлий явж, хэчнээн жилийнхээ боломжийг луйварчдад идүүлэх байсныг бодохоос аймшигтай. одоо зүхүүлж байгаа ч хожмын өдөр үнэнээр нь дүгнэх цаг ирнэ.

Avatar

Зочин 2024-01-24 66.181.179.75

100 жилийн бузар+ 3 жилийн бүр их бузар = МАНГАС….

Avatar

Bolor 2024-01-24 139.5.217.142

Mundag

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.161.142

Оюунэрдэниин засгын газараас өөр энэ хэргүүдииг хэн ил гаргаж сүүлдээ сонсгол хүртэл хииж ард олонд мэдүүлж байна Түүнээс тэр хулгайчууд өөрөө өөрсдиигөө илчлээгүй шүү News гэж энэ сайт хэнии төлөө ажиллаад байгаа юм болдоо Ард түмэнд үнэн мэдээлэл хэрэгтэй шүү Түүнээс биш мөнгөнии төлөө авилгачидад үйлчилдэг иим юмнууд хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-01-24 172.59.190.217

ub hotiin tugjrel bohirdol bol under shiguu barilga 5dabharaar togtooj hoorond ni narnii tusgalaar zai hoorond standard togtooh heregtei

Avatar

Зочин 2024-01-24 66.181.180.95

Оюун-Эрдэнэ сүүлийн 33 жилийн Засгийн газруудаас хулгайчуудтай нам ялгахгүй тэмцсэн ганц Ерөнхий сайд. Хулгай санаснаар нь илэрвэл АН аас голдуу их луйврууд гарна. Энэ бол ард түмний нүдэн дээр бараг ил болсон дээрмүүд байдаг. 33 жилд болсон бүх өмч хувьчлалаар УИХ сонсгол явуулах хэрэгтэй. Чухам таны шулуун шударга ажиллагаа хулгайчуудын уурыг хүргэж байгааг сүүлийн үеийн үйл явдлууд тод харуулж байна

Avatar

Liar liar 2024-01-24 66.181.160.86

Юу ч цэвэрлээгүй.Ямар ч улстөрийн авилгалчин, хээл хахуульчин , ашигсонирхолын зөрчил үүсгэгчид хариуцлага тооцоогүй байж яагаад худлаа яриад байгаа юм бэ,Хөгжлийн банк, нүүрсний хулга, боловсролын зээлийн сангийн хулгай гээд ар араасаа ил болсон ч ямар ч хариуцлага тооцсон зүйл алга

Avatar

Нэргүй 2024-01-24 59.153.86.27

яг ямар авилгачдыг шийтгэсэн юм бэ. авилга бол 100% МАН байхад худлаа яриад авилгыг шийдчихсэн гээд л байх юм.

Avatar

bodit barimt shuu 2024-01-24 103.57.95.200

Oyun-Erdene ee!!! umnuh bohir ene ter gej biten 7-n jil garui uliglalaa.chihee havdtal sonsloo. Saijiesan yum chigchii huruunii ch daitai gerel gegee haragdsangui !.Sahil avaad shal dordov gegchiig 21-r zuund bolloo!Harlaa. Odoo bolnoo!Oyun-Erdene ee chini zasaglaliin ued muuldag umnuh uees bur 7-n dor bolsniig Orchin tsagiin durd huvilsan huduunii mongoloid medehgui ni haramsaltai Ah duu hoer 3-n jiliin dotor uls samarch irgedee suhruulj chadlaa.Odoo bolho oo

Avatar

h**** barij turiin erh awsan hun 2024-01-24 139.5.218.174

nuguuh n demjeed sto-d tsergiin ergelt hiine shu geed arhidaad suuj bsn. huntiin zasaglaltai jalga buguud mongolchuudaas busad buh oron medjiigaa.

Avatar

W 2024-01-24 103.212.116.179

Buur dampuuruulj duusgalaa daa muu g*** danh

Avatar

Вold o 2024-01-24 103.57.92.122

энэ сармагчин царайтай, данхан толгойтын зураг хөргийг битгий тавьж бай,,,бид бүгд бүүр улны амьдралтай боллоо…ард иргэд ийм хэцүү амьдарч байхад өөрийгөө магтуулаад мэдрэл бөөрөнхий тультраа хэлтэй данхаа зайл..

Avatar

сонгогч 2024-01-24 202.9.47.33

СҮҮЛИЙН 33 ЖИЛИЙН ЗГ ДОТРООС ХАМГИЙН ҮР БҮТЭЭЛТЭЙ, ШУДАРГА, ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ГАНЦ ЗАСГИЙН ГАЗАР НЬ ОДООГИЙН ЗГ МӨН. ЭНЭ ЗГ- г 2024-2028 ОНД ДАХИН АЖИЛЛУУЛБАЛ МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙНХӨӨ ЗАМД ОРНО.

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.116.171

Тэгээд өөрийнхөн танхимд нь ажилласан ах хүүкийн бохир орохуу

Avatar

Kk 2024-01-24 66.181.189.93

Ard irged n evlerchixsen ch gex shig yu bicheed bgaa doloogch ve, ard tvmen tsoxrungoo barj bn, MANgaryydiin xyyli tiim bn, bvgd abilgach, 1 2 xvn yaliig n ugch chadaxgui bol boli, zaigaa tavij ug MANgar malyydaa

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.91.42

Жонхуугийн суга хэзээ далд орох вэ

Avatar

Зочин 2024-01-24 64.119.29.46

Энэ зөвхөн улсад учирсан хохирол шүү дээ үүнээс үүдээд шудрага хүмүүс нь ажилгүй төрт ажиллах боломжгүй нам дагаж албан тушаал очихгүй чадвартай боловсон хүчиний оронд очсон хүмүүс нь олон хүнийг хэлмэгдүүлэж баг бүрдүүлэх нэрээр хамт олоныг талцуулдаг за тэгээд бүх юмны үнэ нэмэгддэг ганцхан жишээ хэлэхэд байрны үнэ ямар бна ийм байхад залуучууд байртай болох ямарч боломжгүй шүү дээ нэг өрөө байр ядаж 30-40 сая төг бвал бнр шүү дээ энэ авлига хулгай бүх юмны үүриуурхай шүү дээ хотын газруудыг х

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.117.52

Үнэхээр тэвчээр тасарч байна даа. Энэ юмны үнэ энэ тэр бол арай л байна даа.

Avatar

зочин 2024-01-24 103.57.93.18

Ардчилалын жилүүд худраггүй занг дээдэлж хулгай луйвар доромжлол гүтгэлэг үзэн ядалт урвагч шарвагч бялдуучлагч шудрага дүр эсгэгч үүрэлсэн улс болон хувирсан Шудрага үнэний төлөө тэмцсэн дуу гарсан болгоныг эсэргүүцэн гүтгэн буруутгаж нэр хоч өгч луйварчдаа хамгаалсан цаг үетэй тулгарч бна

Avatar

Нэргүй 2024-01-24 103.126.107.186

ньюс миньдээ угаадасаар хоололхоо болиочээ

Avatar

Нэргүй 2024-01-24 45.117.35.15

chi ogtsor danhan tolgoitoo!!! hamgiin muu zasgiin gazar ogtsor ogtsor ogtsor

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.116.171

Цэвэрлээд байгаа юм байхгүй шүү зүгээр өрсөлдөгч нараа зайлуулаад торгосон болоод өнгөрч байгаа

Avatar

Isee 2024-01-24 139.5.218.71

Энд цэвэрлээд бсан юм ер алга. Хичнээн тэрбумаар ард түмний мөнгийг луйвардаад хэдэн сая аар торгуулсан болоод өнгөрч бна. Жирийн иргэн гар утас суйлаад 3 жил авч бна. Энэ нөхөр нөгөө бүлэглэлээ замаасаа зайлуулах гэж л шоу хийж бна. 6 жил авсан гишүүн нь зүгээр байж л бна. Жирийн иргэн шууд шүүхийн танхимаам ачигдаж бна.

Avatar

Зочин 2024-01-24 66.181.191.89

Хариуцлагаа хариуцлагатай хүлээлгэхэд анхаараачээ. Ил тод болоод хариуцлага хүлээлгэхгүй байгаад асуудал болоод байна. Намын дарга гишүүддээ хариуцлага хүлээлгэхээс эхэлнэ.

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.179.52

Negent l hulgai luivaraa tseverlene gesen yam bol uursdiin tom darga naraas ehleh heregtei sh dee getel heden jijig garuudiig shiitgesen bolood tomchuud ni uldeed zarim negiig ni torgoson bolood ungurch baigaa ni nud huursan avilgatai temtssen dur esgej bn gej l haragdaad bn l daa,ene 30 jiliin hugatsaand MAN l unemlehui olonhioroo zasgalsan sh dee,AN bol 3 udaa l hamtarsan zasag MAN tai bariltssan tegeheer haanaas ehleh heregtei ni todorhoi bn l daa

Avatar

Нэргүй 2024-01-24 139.5.218.217

интерполоос хүмүүс урьж цагдаагийн даргаар тавь. олон улсын шүүгчдийн холбооноос шүүгч нарыг урьж ажиллуул. 4 жил болоод дараагийн хүн нь ирдэг болго. монгол хүн л битгий ажиллуул. хар шар туршлагатай толгойтой гарууд ирж байж л манай хумсчдыг аквариумд хийж чаднаа

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.181.93

Данх аа захиалгаар өөрийгөө мандуулаад яахав..зүгээр л зайл. Хулгайчдын тоглоом болохоо боль

Avatar

Гэгээ 2024-01-24 202.5.202.36

Өшөө их цэвэрлээрэй.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.90.69

Горьдсон чинь голондоо, Гозойдог чинь цавиндаа

Avatar

Нэргүй 2024-01-24 203.98.76.4

Үйлийн Үр ___

Avatar

ЗАЙЛ ХУЛГАЙЧАА 2024-01-24 66.181.182.116

төрийн алба хэнтийн вант улс болтол хамаатан саднуудаа томилж жинхэнэ утгаараа төрлийн алба болгочоод авилга хулгайд живүүлчээд ийм юм хуцаад яахав. томилсон болгон нь хулгай хийж байхад нэг ч хариуцлага байхгүй шүү. псдаа. улс орон салбар бүрээрээ нурж байна лалраа

Avatar

Нэргүй 2024-01-24 202.55.188.33

данхан толгойлсон бут.ч пизд Монголдоо худлаа ш****г бсан бүүр халиад энэ тэнд очоод худлаа шаагаад тультардаг болжээ

Avatar

Нэргүй 2024-01-24 103.212.117.52

Эхлээд өөрийнхөө намын дарга нараас эхэл

Avatar

Нэргүй 2024-01-24 202.126.91.56

СҮ БАТБОЛДОО ЦЭВЭРЛЭЧХЭЭД НААДХАА ЯРЬ !

Avatar

Zochin 2024-01-24 134.6.146.38

Danh gadaadad ochood l baahan hudlaa yarihiin. Tsaaduul ni medej baigaa shde. avilgal, hulgai deerem ogt buuraagui. Gadaadiin hurungu oruulalt zogsson. Joohon nuurs mashinaar zuusunuu huvaagaad hulgalchihsan. Utaa tugjrel bugd avilgaliin ur dun.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.55.188.124

яг үнэндээ өөрөө л баяжсанаас өөр юу ч хийсэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж