Сурвалжлага: Хос дээл 600 мянган төгрөгөөс 1.2 саяын үнэтэй байна

Сурвалжлага: Хос дээл 600 мянган төгрөгөөс 1.2 саяын үнэтэй байна

Сурвалжлага: Хос дээл 600 мянган төгрөгөөс 1.2 саяын үнэтэй байна

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баяр дөхөж, томоохон худалдааны төвүүд баярын бэлтгэлээ базааж буй олны хөлд дарагджээ. Уламжлалт цагаан сарын баяраар иргэд үндэсний дээл, хувцсаараа гоёдог. Тиймээс иргэд сар шинийн гоёлоо хэрхэн базааж байгааг  “Дүнжингарав” захаас сурвалжилсан юм. Захын лангуунуудад үндэсний дээл хувцас төрөл бүрээрээ өлгөөтэй харагдана. Дан болон хурган дотортой дээл, хантааз, монгол цамц, ууж гээд даавуу, торгоор урласан материалын олон сонголттой. Үнийн хувьд ч харилцан адилгүй.

Худалдан авагчид голдуу цулгуй материалтай, даруухан загвартай дээл сонирхон, өмсч үзэж байлаа. Энэ жилийн сар шинийн гоёлоор элдэв хээ хуаргүй, энгийн загвартай дээл зонхилж байгааг худалдаачид ч хэлж байв.

Нэмэлтээр гялтгар шигтгээ оруулж өгсөн нь дээлнийхээ өнгөтэй уусч, илүү чамин хээнцэр харагдуулах аж.

"Худалдан авалт сайн байна. Удахгүй уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаа учраас иргэд монгол дээлээ өмсөхөөр дээл худалдан авч байна. Хүмүүс энгийн загвартай хос дээл их сонирхож байна. Эрчүүдийн хувьд бараан, завсрын өнгөтэй дээл сонгож байгаа бол эмэгтэйчүүд тод өнгийн дээл сонгож байна. Ер нь монгол дээлийн үнэ өнгөрсөн жилийнхээс тээвэрлэлт, бараа материалын үнийн өсөлт гээд 20-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн" гэдгийг худалдагч хэлсэн юм.

Залуус сүүлийн үед уламжлалт баяраар хос дээлээр гангардаг болсон. Тэгвэл хос дээлийн дундаж үнэ 600-700 мянган төгрөг байна. Харин эрэгтэй, эмэгтэй дан дээл 350 мянган төгрөгийн үнэтэй. Торгон материалтай дээл даавуун дээлнээсээ 50-100 мянган төгрөгийн зөрүүтэй байлаа. Монгол дээл сонирхож яваа ахмад настан "Би хоёр охиндоо монгол дээл худалдаж авахаар сонирхож явна. Дээлийн үнэ 250 мянгаас эхэлж байна. Үнэтэй байна. Монголчууд уламжлалт баяраараа үндэсний хувцсаа өмсдөг болсон. Юмны үнэ хаа сайгүй өндөр байна" гэсэн юм.

"Худалдан авалт дажгүй байна. Иргэд боломжоороо монгол дээлээ худалдан авч байна. Энэ жил тод өнгийн цулгуй, хээ хуаргүй дээл трэнд болж байна.Үнийн хувьд эмэгтэй дан дээл 250-500 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байгаа. Хийц, загвараасаа хамаарч оёдолчид өндөр өртгөөр оёдог" гэдгийг нэгэн худалдагч онцлов.

Үндэсний хувцасны тасаг дотроо эмэгтэй дээлийн лангуу илүү хүн ихтэй байлаа. Худалдагч бүсгүй "Торгоор хийсэн дан дээл 450 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Япон торгоор хийсэн хантааз 150-180 мянган төгрөгийн үнэтэй. Эмэгтэй дээлний хувьд торгон, нударгатай, бага зэргийн чимэглэлтэй дээл халаастай, бүсийг өвөрмөцөөр хийхийг зорьсон. Нэг өдөрт гурван дээлийг товч шилбэтэй нь гаргадаг. Цагаан сарын өдрүүдэд оёсон дээлүүдээ зарж дуусдаг . Хүмүүс материалыг нь сайн харж авдаг. Залуусын хувьд өмсөхөд эвтэйхэн, олон шилбэ товчгүй энгийн хантааз их сонирхдог" гэв.

Монгол дээл худалдан авч буй эмэгтэй "Монгол дээлний загвар олонтой сонголттой болжээ. Өөрт таалагдсан нэг дээлээ худалдан авчихлаа" гэдгийг хэлж байв. Харин хүүхдийн дээл, цамцны хувьд 50-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Материалын хувьд биед эвтэйхэн, загварлаг, энгийн гээд сонголт олонтой байгааг иргэд онцолж байлаа.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-24 202.9.46.193

чи дутаа гамингийн шээсээ чи Монголоос зайлаа данжаадын зулбадас минь чи Монголд багтахгvй.

Avatar

Зочин 2024-01-24 202.21.107.108

Энэ хогийн хөл орооцолдуулсан аль хүй нэгдлийн үеийн хогийн хувцас ийм үнэтэй авч байхаар 200000 төгрөгөөр нэг аятайхан биед эвтэй ядаж л лалрын дээл гэж хогийн зүйл шиг хөл тушаад байхгүй куртик авсан нь дээр дээ. Лалрын цагаан сарыг хуулиар хоригло.

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.46.136

Амьдрал гайгүй байна гэсэн үг үү, эсвэл өр зээл тавьж ингэж тансаглаад байна уу? Баярыг ингэж үрэлгэн хийх нь тэнэглэл

Avatar

Нэргүй 2024-01-24 66.181.184.87

Orkuud bayrt durtai!

Avatar

Нэргүй 2024-01-24 202.55.188.83

монголчууд үнэ нь дээрээ анхаармаар байгаа хэт шуналтайн гайгаар иргэд өөрсдөө ч хохирдог нэг дээд очоод брэнд гээд хашгираад үнээ санаснаараа хэлээд зогсдог нь л таагүй

Avatar

Нэргүй 2024-01-24 202.9.46.239

энэ ч ёстой илүү зан байна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж