Хүлээлт өндөртэй Хятадын баг ганц ч гоолгүй хасагдахад ойртлоо

Хүлээлт өндөртэй Хятадын баг ганц ч гоолгүй хасагдахад ойртлоо

Хүлээлт өндөртэй Хятадын баг ганц ч гоолгүй хасагдахад ойртлоо

Хэдхэн жилийн өмнө Европоос тод оддыг мөнгөөр зодож, лигтээ авчирч байсан Хятадын хөлбөмбөг жинхэнэ утгаараа уналтад орж байна. Өчигдөр/2024.01.22/ Азийн цомын тэмцээний хүрээнд Хятадын шигшээ баг сүүлийн тоглолтоо Катарын эсрэг хийн 0-1 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ бараг л өндөрлүүлэв. Хятадын шигшээ энэ удаагийн тивийн аваргад нийт гурван тоглолт хийснээс хоёр тэнцэж, нэг хожигдож, ганц ч гоол оруулж чадсангүй.

Хятадын шигшээ баг дэлхийн чансааны 79 дүгээрт бичигдэж байна. Тэд өөрсдөөсөө чансаа доогуур Тажикстан, Ливаныг хожих бүү хэл гоол ч оруулж чадсангүй.

Бараг гэдгийг учир нь тивийн аваргын зургаан хэсгийн гуравдугаарт орсон багуудаас хамгийн өндөр амжилттай дөрөв нь дараагийн шатанд шалгарах учиртай. Хятад одоогоор хоёр оноотой байгаа бөгөөд бусад хэсгийн тоглолтууд ирэх өдрүүдэд болно.

Хятадын шигшээг 2026 оны дэлхийн аваргад оруулна гэж том амлалт өгсөн ахлах дасгалжуулагч Янкович өчигдрийн тоглолтын дараа “Би Хятадад зургаан жил ажиллаа. Хятадын хөлбөмбөгийн бүхэл бүтэн нэг үеийг бэлтгэлээ. Зүүн Азийн цом, дэлхийн аваргын урьдчилсан шат, одоо Азийн цомд шигшээ багийг нь удирдлаа. Энэ бүхэн надад үнэ цэнтэй. Харамсах зүйлгүй, бүхнээ зориулж байна. Надад одоо харамсах зүйл үгүй. Бид чадах бүхнээ хийлээ. Дэлхий дээр хоёр л төрлийн дасгалжуулагч бий. Нэг нь халагдсан, нөгөөх нь удахгүй халагдах. Дасгалжуулагчийн ажил хийж байгаа л бол хоёуланг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би бол халагдах өдрөө хүлээж айдаг хүн биш. Аймхай хүн дасгалжуулагч болж чадахгүй” гэжээ.

Хятадын хөлбөмбөгийн уналт үргэлжилсээр байна. Саяхан л ид үеийн Гарет Бэйлийг авахаар Реал Мадридтай үнэ хаялцаж байсан тус улсын клубууд одоо багийнхаа автобусыг зарж, хөрөнгө босгож буй. Сүүлд л гэхэд Шэньчжэнь хотын баг өрөө төлөх чадамжгүй болж дампуурлаа зарлан, Хятадын супер лигт оролцох боломжгүй болжээ.

Хятадын дотоодын хөлбөмбөг ч тэр, шигшээ баг нь ч тэр бүрэн утгаараа уналтад орлоо. Хөрөнгө, мөнгө нь элбэг дэлбэг байлаа ч зөв менежмент, дотоодын боловсон хүчин, ур чадвараа анхаарахгүй бол сүйрэлд хүрдэг гэдгийн тод жишээ Хятад болов. Удахгүй Саудын Араб ч тэдний араас орохыг үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-23 142.114.4.253

Аймxай нь үнэн xүчтэй цоxиxоор бүгд бултдаг юм билээ, ажиглаарай ккк

Avatar

Нэргүй 2024-01-23 142.114.4.253

Xятадууд аймxай болоxоор xөл бөмбөгөнд яваxгүй ямарч дасгалжуулагч цусанд нь байгаа юмыг яаx юм бэ.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.181.47

Компаничилж хөлбөмбөг хөгжүүлсэний сөрөг үр дүн байхдаа. хлээд зарим нэг баячууд хөлбөмбөгийн клубд хөрөнгө оруулаад бодит ашиг хурдан харагдахгүй болохоор зарах, мөнгөө татаж авах, цаашид ивээн тэтгэхгүй болж мэргэжлийн гэж болох хөлбөмбөг нь унаж байна. Сонирхогчид бол яахав сайн дурынхан.

Avatar

Нэргүй 2024-01-23 103.57.94.31

ХЯТАДЫН ХҮН АМ 2 ЖИЛ ДАРААЛАН БУУРСАН ХЯТАД ИРЭХ 10 ЖИЛД ДОРОЙТОНО.БАРАГ Л УСТАНА

Avatar

Нэргүй 2024-01-23 59.153.86.198

Саудын Араб яахаараа уналтанд ордог юм? Хөл бөмбөг нь эрчимтэй сэргэж байгаа Улс шдээ Мөнгөнтамираа!!!

Avatar

зочин 2024-01-23 103.212.118.153

Угаасаа бодлогоор тавьсан сайн суурь байхгүй болохоор хичнээн мөнгөтэй байсан ч хэцүү, дасгалжуулагчийг халаад юу ч өөрчлөгдөхгүй, хөлгүй хэт том данхар толгой яаж тогтох, толгой нь дийлээд ойчино ш дээ, босох гэж бөөн юм болно

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.184.229

Хятадын муж бүр л хэмжээгээрээ Итали, Анли, Франц, Испнийн хэмжээнийх. Тэнд 50-100 сая хүн амьдардаг. гэтэл ийм сайхан нөөц боломж байхад ингэж арчаагүй тоглох гэж. Югославын шигшээ дундаж тоглодог байсан ч задарсны дараа Хорват, Серби, Словени гээд сайн тоглодог болсон. Задрах ёстой л юм байна

Avatar

Бадарч тахар 2024-01-23 66.181.184.222

энэ нөхрийг хятадууд а**х байх !

Avatar

лапша 2024-01-23 202.126.91.22

Үнэнхүү авьяас ур чадвар дутуу байна лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж