“Гашуунсухайт боомтын ажил 44% байгаа ч энэ онд дуусгана”

“Гашуунсухайт боомтын ажил 44% байгаа ч энэ онд дуусгана”

“Гашуунсухайт боомтын ажил 44% байгаа ч энэ онд дуусгана”

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж, энэ онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.


Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.ТУЛГА:

-Өнгөрсөн онд Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтын ажлыг эхлүүлснийг 2024 онд үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд гаальчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос онцгой анхаарч тус боомтод 35 айлын орон сууцыг худалдаж авах хөрөнгийг энэ оны төсөвт суулгасан байна.

2024 онд боомтын бүтээн байгуулалт нь явагдаж байгаа дөрвөн боомтын үйл ажиллагааг цаг алдалгүй хугацаанд нь дуусгах зорилтыг тавьсан.

Мөн шинээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3-4 боомт дээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Гаалийн байгууллага 2024 онд гурван түвшинд чиглэж ажиллахаар зорилгоо тодорхойлсон. Үүнд:

– Хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
– Цахим шинэчлэлд суурилсан ил тод, шуурхай төрийн хяналтыг хэрэгжүүлэх
– Мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлж, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох.

Гашуунсухайт гаалийн газрын дарга Л.ГАНБАЯР:

-Өнгөрсөн онд Монгол Улс 60 гаруй сая тонн нүүрс экспортод гаргасны 60 гаруй хувь буюу 36.5 сая тонн нь Гашуунсухайт боомтоор экспортлогдсон. Мөн өнгөрсөн онд 860 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргасан. Харин 2024 онд хамгийн багадаа 40 гаран сая тонн нүүрс, 860 мянган тонн зэсийн баяжмал экспортлох үүрэг амлалтыг Гаалийн ерөнхий газрын удирдах ажилтны зөвлөгөөн дээр авлаа.

Гашуун сухайт боомтын шинэчлэл, боомтын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд хэрэгжүүлж дуусна.

Боомтын бүтээн байгуулалт удаашралтай 44 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь цар тахлын үе болон боомтын цаг уурын нөхцөл байдал, байгалийн гамшигт үзэгдлүүд голлон нөлөөлж байна.

2024 онд Гашуунсухайт боомт бүрэн хүчин чадлаараа ашиглалтад ороод нүүрсний гарах 10 гарцтай, зорчигчийн явах гурван гарцтай, орж ирэх нүүрсний зургаан гарцтай болж шинэчлэгдэн, гаальчдын ажиллах, амьдрах нөхцөл сайжирч, цаашдаа Монгол улсын эдийн засагт нөлөөлөх нүүрсний экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн итгэлтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

batbayr 2024-01-23 66.181.183.222

90 eed onii dunduur adishaagiin avilgiin mungiig porgon porgonoor zuudug baisan ganbayr mun vv . iim uvgun bolchihson yum uu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж