Хамасын удирдагчдыг Газаас гарахыг санал болгов

Хамасын удирдагчдыг Газаас гарахыг санал болгов

Хамасын удирдагчдыг Газаас гарахыг санал болгов

Гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Хамасын ахлах удирдлагуудыг Газын зурвасаас гарахыг Израилийн тал санал болгожээ. Энэ талаар олон улсын хэлэлцээртэй ойр байгаа хоёр эх сурвалж мэдээлсэн байна.

Газын зурвас дахь мөргөлдөөн бараг дөрвөн сар орчим үргэлжилж буй ч Израилийн тал Хамасын хамгийн томоохон удирдагчдыг барьж авч чадаагүй байна. Одоогоор Хамасын байлдааны хүчний 70 орчим хувь нь бүрэн бүтэн байгаа аж. Хамасын толгойлогчид бүс нутгаас гарах нь мэдээж Израилийн хувьд давуу тал болно.

Хамасын гол удирдагчид Доха, Катар, Бейрут зэрэг Палестины нутаг дэвсгэрээс гадна амьдардаг гэдэг. Энэ сарын эхээр л гэхэд Бейрут дахь нэг командлагч Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан билээ.

Гал зогсоох өргөн хүрээний хэлэлцээр сүүлийн долоо хоногуудад идэвхтэй үргэлжилж байна. Тухайлбал, өнгөрсөн сард Варшавт Израилийн тагнуулын албаны дарга Дэвид Барней, энэ сард Дохад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй хүмүүс хэлэлцээг үргэлжлүүлэв. Цагаан ордны Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн дээд албан тушаалтан Бретт МакГурк энэ долоо хоногт Египет, Катарт очиж цаашдын хэлэлцээг хийнэ.

Гэсэн ч Газын зурвасаас удирдагчдыг нь гаргах Израилийн төлөвлөгөөг Хамас хүлээж авахгүй байх магадлал өндөр.

Энэ саналыг арванхоёрдугаар сард Варшавт болсон хэлэлцээний үеэр Дэвид Барней анх дэвшүүлжээ. Тэрбээр АНУ Тагнуулын төв агентлагийн дарга Билл Бөрнс, Катарын ерөнхий сайд Мухаммед бин Абдулрахман аль Тани нартай энэ үеэр уулзсан. Улмаар Блинкений оролцсон хэлэлцээний үеэр яриаг үргэлжлүүлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-23 192.42.116.201

палестин гэх газрын жинхэнэ эзэд бол жүүдүүд. харин палестин улс гэж байхгүй.

Avatar

Зочин 2024-01-23 91.90.123.122

Палистын төр гэж байхгүй гэдгийг Израйль ил тодоор зарласан, тэнэг гарууд удирдвал улс орон ингээд мөхөж байгаа нь энэ дээ.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.191.231

палистин 1988 онд жинхэнэ тусгаар тогтносон. израйл палитиныг эзлээгүй.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.191.177

Хамасыг бардаггүйээ. ер нь кинон дээр л алаад байдгаас амьдрал дээр бүгд л адил юмдөө

Avatar

зочин 2024-01-23 66.181.160.54

Муу шаарнууд энгийн иргэдийнхээ дунд орж нуугдчихаад байна л даа ..Тэрнээс яг фронтын шугамандээр цэрэг эрс өөд өөдөөсөө тулвалч муу хамасыг арчаад л гарналдаа.. .

Avatar

Нэргүй 2024-01-23 188.33.233.128

энгийн иргэдтэй нь бүгдийг арчих хаях хэрэгтэй. манай өвөг дээдэс энэ араб, түрк халтаруудыг олиггүй хулгайчууд гэдгийг мэдээд эр эм хөгшин залуугүй хүйс тэмтэрч устгаж байсан юм. сая саяар нь хядсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж