Н.Энхболд: ҮАБЗ-ийн ажлын алба Төрийн ордноос нүүгээд эхэлсэн

Н.Энхболд: ҮАБЗ-ийн ажлын алба Төрийн ордноос нүүгээд эхэлсэн

Н.Энхболд: ҮАБЗ-ийн ажлын алба Төрийн ордноос нүүгээд эхэлсэн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдөр /2024.01.23/ танилцууллаа.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь 15 удаа хуралдаж, 23 хуулийн төсөл, 22 УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-ын чуулганаар батлуулсан байна.  Нэр дэвшигчийн талаарх гурван ч удаагийн сонсгол зохион байгуулсан.

УИХ-аар батлуулсан томоохон хуулийн төслүүдээс нэрлэвэл, Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулжээ.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлуулсны зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг шинэ хуулиудад нийцүүлж батлуулсан.

УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, ээлжит сонгуулийн тов зарлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал, техник хэрэгслийг нь шинэчлэх зэрэг асуудлыг улс төрийн намууд болон Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцөн, шийдвэрлүүлэхэд нэлээд цаг хүч зарсан гэдгийг тус байнгын хорооны дарга онцоллоо.

2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл, Төрийн ордны тухай хуулийн төсөл, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай баримт бичгүүдийг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан. Иймээс дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороо хангах юм байна.

Мөн Төрийн албаны тухай хуульд зарим өөрчлөлт орсон, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах асуудал хүлээгдэж байгаа аж.

Энэхүү бодлогын баримт бичгийг тус байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх бол Хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийг мөн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээжээ.

Дээрх мэдээллийн дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сонгуулийн жил эхэлчихлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвших бол горилогч юуг хийж болох, юуг хийж болохгүй байхаар хориглосон бэ. Тухайлбал, нэр дэвшигч хувьцаа, ногдол ашгийн талаар амлалт өгч болох уу, болохгүй юу?

Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн талаар маш тодорхой зохицуулсан. Тухайлбал, нэр дэвшигч сонгогчийн саналыг татах зорилгоор эд зүйл болон мөнгө тараахыг хориглоно гэж заасан. УИХ -ын гишүүдийн хувьд хэд хэдэн зүйл хуулиар зөвшөөрсөн. Тухайлбал,  УИХ -ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа учраас хийсэн ажлынхаа тайланг тарааж, тэрнийгээ танилцуулах уулзалт зохион байгуулж болно. Сонгуульд оролцохын тулд улс төрийн нам бэлтгэл хангах боломжтой. Энэ хүрээнд гишүүдийнхээ хүрээнд хийж байгаа уулзалтыг хориглохгүй.

Сонгуулийн жил эхэлсэн гэдгээр төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Зорилгыг нь маш тодорхой тодорхойлсон.  Сонгогчдын саналыг татах зорилгоор уралдаан, наадам, тэмцээн, баяр наадам зохион байгуулах, ивээн тэтгэх, амлалт авахыг хориглосон.

-Сонгуульд нэр дэвшигчид нэг л сурталчилгааны самбар ашиглахаар хуульчилсан. Тэгвэл сонин сэтгүүл дээр ямар хязгаар тавьж байгаа вэ?

-Сонгуулийн зардал бууруулах, цэгцтэй мэдээллийг сонгогчдод өгөх зорилгоор нэг л плакат байрлуулна. Жагсаалтаар нэр дэвшигч 3 хэвлэлийн хуудас хүртэлх хэвлэмэл материалыг намын сонгууль эрхэлсэн байгууллага нь  жагсаалтаар нэр дэвшсэн 48 хүнээ нийлүүлээд гаргаж болно. Тойрогт нэр дэвшигч нь 2 хэвлэлийн хуудас сэтгүүл болон сонинг тус, тусдаа гаргах боломжтой.

-УИХ 126 гишүүнтэй болсноор өрөө тасалгаа дутагдахаар байгаа. Энийг зохицуулах уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэнтэй уялдаад Төрийн ордонд цаашдаа ямар байгуулагууд байж үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг шийдэх ёстой. Одоогоор төсөл нь яригдаж байна.  Тийм учраас  энэ ордонд тийм байгууллага байна гэсэн зүйлийг өнөөдөр тодорхой хэлэхэд түвэгтэй байна.  Хууль тогтоох, гүйцэтгэх, Ерөнхийлөгч нэг байр саванд байх нь зохимжгүй, тохиромжгүй тухай асуудал олон жил яригдаж ирсэн. Энэ бүхэн Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуультай холбогдоно.

УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор Төрийн ордонд байрладаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын аппарат өөр байр луу шилжээд эхэлсэн.

УИХ саяхан Төрийн байгууллагуудыг бүсчлэн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан.  Энэхүү тогтоолд зааснаар эхлээд судалгаа хийнэ. Бүсчилсэн хөгжийн үзэл баримтлалтайгаа холбогдоод гүйцэтгэх байгууллагын аль нь хаашаа шилжиж болох нь вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Төрийн байгууллага Төв аймаг руу шилжлээ гэж бодоход нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага гарч ирнэ. Тийм учраас эрх ашгийг нь дордуулахгүй байхаар эрх зүйн зохицуулалтыг нь эхлээд батлуулчих, тэрний хүрээнд төсвийг нь батлах зэргээр зохицуулалтыг нь тусгаад явъя гэсэн.

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос цаглабар гаргасан.

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсооно. Түүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай гэсэн үг.

Улс төрийн намууд сонгуульд орох тухай байр сууриа дөрөвдүгээр сарын 26-28-ний хооронд албан ёсоор илэрхийлэх ёстой. Нэр дэвших асуудлыг тавдугаар сарын 14-20-ны дотор дуусгах ёстой.

Зургадугаар сарын 10-н гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвших нам, эвсэл бие даагчдын шалгалт шүүлэг нь шийдэгдээд үнэмлэхийг нь гардуулна. Ингэснээр сурталчилгаа албан ёсоор эхлэх хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-23 122.201.31.179

Энэ төгөцөг монголын төрөөс зайлдаггүй л юм байх даа

Avatar

Төв аймгийн шүтээн хүү болмой Аймагтаа бол хөгжил өгсөн байдаг үү битгий атаарах толгой бол Жой Байденээс дээр шүү 2024-01-23 103.212.119.181

төв аймгийн минь шүтээн үр аймагаа хөгжүүлээгүй гэж хэн ч хэлэхгүй Жой Байден шүү
Өмнө ингэж ажилласан гишүүн Төв аймагт байгаагүй

Avatar

Баян хошуу руу нүү! 2024-01-23 91.186.77.117

Үндэсний аюулгүй байдлын газар Баянхошуу руу нүүх хэрэгтэй! Тэнд АЮУЛТАЙ!

Avatar

Zochin 2024-01-23 103.57.93.251

энэ нийтлэлийг төрсөн дүү гэгч нөхөр насаараа Германд бна ЭСЯ олон жил орогнодог одоо МИАТ н төлөөлөгч хийж бна бид эднийхэн ямар өртөө юм хэлээд өгөөч МАН Намаа

Avatar

Zochin 2024-01-23 103.57.93.251

Чи одоо төрөөс зайлаач яасан улсаа,үр хүүхдээ бододгүй хар луйварчин вэ

Avatar

Иргэн 2024-01-23 66.181.191.159

Нийслэлийн захиргааг Яармагийн шинэ байрлуу нь нүүлгэж, Хангарьд ордонд Гүйцэтгэх засаглалаа оруулбал чөлөөтэй багтах бус уу?

Avatar

Нэргүй 2024-01-23 92.174.59.104

Энэ нэг Энхболд гэгч гаднаасаа гэмгүй юм шиг царайтай амьтан цаагуураа бас л эвгүй гар даа.

Avatar

Нэргүй 2024-01-23 188.162.254.98

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

зочин 2024-01-23 59.153.113.131

Түгжрэлийг арилгах хүрээнд Нямбаатарын араас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг
Яармаг руу нүүлгэ.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.184.229

Хархоринг нийслэл болгоод Еөк, ЕС, УИХ, яам, агентлаг, ҮАБЗ, Монгол банк, Дээд шүүх гээд бүх төрийн байгууллагуудыг Хархоринд нүүлгэе. Бүгдэндэн тусад байр барьж нэг нэгнээс нь зайтай болгое. Хотод үлдэх төрийн ордонг ард түмний найрамдлын ордон болгож кино, ший үзүүлдэг, номын сантай байлгах гээд олон зориулалтаар ашиглая

Avatar

Зочин 2024-01-23 66.181.161.165

Хэрвээ төрийн захиргааны байгууллагууд Хархорин руу нүүвэл тэдгээрийг дагаад томоохон хувийн байгууллагууд, банкууд төв оффисоо тийш нь нүүлгэнэ. Мөн ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй, халамжаар амь зуудаг, гэр хорооллын айлууд ч бас тийшээ нүүх магадлалтай. Гэр бол нүүхэд хялбар сууц юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж