БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС 150.331 ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

Хуучирсан мэдээ: 2023.11.22-нд нийтлэгдсэн

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС 150.331 ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС 150.331 ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга болон хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсож байгаа.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг нар өчигдөр (2023.11.21) Баянгол дүүргийн 240 мянга гаруй иргэнд иргэний улсын бүртгэлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр нэн шаардлагатай төрийн үйлчилгээг үзүүлдэг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонтой уулзлаа.

Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 55 алба хаагчтай бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар “Баянгол”, “Хороолол”, “Бичил”, “Алтай” гэсэн 4 цэгээр иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр дүүргийнхээ 150.331 иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэхдээ,

  • Дүүргийн ЗДТГ-ын нэг давхарт байрлах “Баянгол төв”-өөр 83,745 иргэн, хуулийн этгээд,
  • Хорооллын И-март худалдааны төвд байрладаг “Хороолол” цэгээр 52,277 иргэн, хуулийн этгээд,
  • Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороонд энэ оны наймдугаар сард байгуулагдсан “Бичил” цэгээр нийт 7179 иргэн, хуулийн этгээдэд,
  • Алтай хотхонд энэ оны 4-р сард байгуулагдсан “Алтай” цэгээр 7130 иргэн хуулийн этгээдэд үйлчлүүлсэн байна.

Мөн Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг бүрдүүлдэг бөгөөд Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны 2 хувийн татвар болох 9 тэрбум орчим төгрөгийг Дүүргийн төсөвт төвлөрүүлэн ажилласан гэсэн мэдээллийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өлзийбаасан өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж