БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮДДЭЭ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮДДЭЭ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮДДЭЭ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

 Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 102 жил, Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баяр энэ өдрүүдэд тохиож байна.

Тэгвэл Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар өчигдөр дүүргийн боловсролын салбарын шилдгүүдээ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нийт багш нартаа баярын мэнд хүргээд Монгол Улсын Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр 15, БШУЯ-ны Жуух бичгээр 12 хүнийг шагнасныг гардуулсан юм. Энэ үеэр тэрбээр  “Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа, Боловсролын салбартаа амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлж салбарын шагналаар шагнуулсан багш нартаа дүүргийнхээ нийт удирдлагууд, иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсье” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэг, үнэмлэхээр:

  • 40-р сургуулийн Хөгжмийн багш Л.Сүхбаатар
  • 141-р сургуулийн Хөгжмийн багш Н.Амартүвшин
  • “ Сэтгэмж” цогцолбор сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Г.Түвшинжаргал
  • 97-р цэцэрлэгийн бүлгийн багш З.Баясгалан
  • 11-р цэцэрлэгийн бүлгийн багш Б.Гантуяа
  • 57-р цэцэрлэгийн бүлгийн багш Н.Оюунгэрэл
  • 94-р цэцэрлэгийн бүлгийн багш Б.Циеэнцогзол
  • 57-р цэцэрлэгийн бүлгийн багш Г. Ариунсанаа
  • 295-р цэцэрлэгийн бүлгийн багш М. Мягмарсүх
  • 157-р цэцэрлэгийн бүлгийн багш Б.Сайнцэцэг
  • 157-р цэцэрлэгийн бүлгийн багш С.Туяа
  • 198-р цэцэрлэгийн бүлгийн багш Д.Мөнхтулга
  • 198-р цэцэрлэгийн бүлгийн багш М.Сумьяа
  • 94-р цэцэрлэгийн бүлгийн багш Г.Мөнхцэцэг
  •  93-р цэцэрлэгийн бүлгийн багш Л.Амаржаргал                                                                                                                              Боловсрол Шинжлэх Ухааны Яамны “Жуух бичиг”:
  • 30-р цэцэрлэгийн бүлгийн багш Б.Буянхишиг
  • 93-р цэцэрлэгийн туслах багш Т.Алтанцоож
  • 93-р цэцэрлэгийн туслах багш Н.Баттуяа
  • 95-р цэцэрлэгийн туслах багш Г. Энхтуул
  • 157-р цэцэрлэгийн туслах багш Н.Дуламсүрэн
  • 198-р цэцэрлэгийн арга зүйч багш Ц.Азжаргал
  • 13-р цэцэрлэгийн арга зүйч багш А.Болорэрдэнэ
  • 13-р цэцэрлэгийн бүлгийн багш Ч.Болорчимэг
  • 51-р сургуулийн багш Б.Батбаяр
  • 133-р цэцэрлэгийн туслах багш Т.Цэвээн
  • 76-р цэцэрлэгийн бүлгийн багш Ж.Отгонтөгс
  • 11-р цэцэрлэгийн туслах багш Ч.Эрдэнэцэцэг нар тус тус шагналаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж