Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2023.08.31-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.08.31) болж, дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 12 үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын 5 нь 100, хоёр нь 90, гурав нь 70, нэг нь 50 нэг нь 30 хувь буюу 80,8 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.

Тодруулбал, Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах, Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэх хуваарийн дагуу бэлтгэл бэлэн байдлаа хангаж, шуурхай зохион байгуулж ажиллах, Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, авто замын нуухны цэвэрлэгээ, хөл газрын ургамал шарилж лууль цэвэрлэгээг шуурхай зохион байгуулж, тээвэрлэх, Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн үйл ажиллагаанд байгууллагын удирдлагууд болон ажилтан, албан хаагчдыг идэвхтэй оролцуулах, Хороодын нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагууд, СӨХ-д 50 метр хүртэлх зам талбайн  цэвэрлэгээ, шарилж устгал, хүүхдийн тоглоомын талбайн угаалга цэвэрлэгээг хийлгэж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох хэлтсүүдэд өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврууд 100 хувь хэрэгжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж