Баянгол дүүрэг “Конвергенс” боловсролын төвтэй хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2023.08.12-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэг “Конвергенс” боловсролын төвтэй хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

Баянгол дүүрэг “Конвергенс” боловсролын төвтэй хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

БНСУ-ын Жежүгийн Үндэсний их сургуулийн Программ хангамжийн “Конвергенс” боловсролын төвийнхөн Баянгол дүүрэгт 3 хоногийн хугацаатай ирж ажиллан, Мэдээлэл технологийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Тодруулбал, Жежүгийн их сургуульд Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшин суралцаж буй оюутнууд ЗДТГ-ын алба хаагчид, хороод, дэргэдэх байгууллагын мэдээлэл технологийн ажилтнуудад мэдээлэл, харилцаа, технологи болон хиймэл оюун ухааны талаарх мэдлэгийг бэхжүүлэх 15 цагийн багц сургалтыг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр гэрчилгээг нь гардуулж өглөө.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн “Манай дүүргийн зүгээс энэхүү сургалтыг дэмжиж сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Мөн энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон Жежүгийн Үндэсний Их Сургуулийн Программ хангамжийн “Конвергенс” боловсролын төвийн захирал WANGCHEOL SONG нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар:   

  • Жежүгийн их сургуулийн “Конвергенс” боловсролын төвийнхөн мэдээлэл, харилцаа, технологитой холбоотой программ хангамжийн чадварыг дээшлүүлэх сургалтыг явуулах,
  • Хоёр орны оюутан, сурагчдын хамтын ажиллагаа, соёлын солилцоог дэмжих төсөл хэрэгжүүлэх,
  • Байгууллага хоорондын ажил солилцох төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж