Зукерберг 270 сая доллараар "хоргодох байр" барьж байна

Зукерберг 270 сая доллараар "хоргодох байр" барьж байна

Зукерберг 270 сая доллараар "хоргодох байр" барьж байна

"Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Хавайн Кауай хотод тансаг зэрэглэлийн цогцолбор газар барьж байна. Уг цогболбор нь 5000 метр квадрат талбай бүхий газар доорх хоргодох байртай гэдгээрээ онцлог. Тэсрэх бөмбөгнөөс хоргодох байруудад түгээмэл ашигладаг метал хаалга, бетонон хана зэргийг уг хоргодох байранд ашигласан байна.

Энэхүү төсөлд 100 орчим сая ам.доллар зарцуулахаар тооцоолж байна. Харин газар худалдаж авахад 170 сая ам.доллар зарцуулжээ.

Төсөл анхнаасаа нууцлагдмал байжээ. Төслийн ажилчид нууцыг задруулахгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд олон нийтийн сүлжээнд ажлынхаа талаар бичсэн хүн ажлаасаа халагдсан явдал ч гарсан. Ажил гүйцэтгэх явцыг камераар хатуу хянадаг. Хавайд газар худалдаж авсан түүх нь ч ээдрээтэй аж. Зукерберг эхэндээ газар худалдан авалтаа брокерын компаниуд ашиглан нуун дарагдуулахыг хичээж байжээ.

Тансаг зэрэглэлийн цогцолборт 30 гаруй унтлагын өрөө, угаалгын өрөө, хоргодох байртай хонгилоор холбогдсон хоёр харш, олс гүүрээр холбогдсон 10 орчим модон байшин багтана. Мөн фитнесс төв, зочин хүлээж авах байшин зэрэг ч бий.

Тус цогцолборыг барьж буй муж нь хар салхинд тэсвэртэй барилга барихад зориулсан татварын хөнгөлөлтийг санал болгодог. Цогцолбор асар том талбайг хамрах ч гэлээ хотын нийт газар нутгийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг аж. Үлдсэн газар нутгийн онгон дагшин байдлыг хадгалахыг хичээж байгаа гэдгээ Зукерберг болон түүний гэр бүл онцолжээ.

Эх сурвалж: BENZINGA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ГайхмаарГайхмаар
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-23 66.181.161.54

асар том газар хотын газрын нэг хувь гэчихэж манай сумын иргэнд өгдөг газраас бага талбай байна

Avatar

Нэргүй 2024-01-23 78.80.107.9

энэ хүмүүс хоргодох байр бариад байна гэдэг чинь дэлхий дээр нэг юм болох гээд байгаа.гсэн дохио

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.161.182

Дэлхийн төгсгөл бно гэдгийг Библи дээр бга Өөрийгөө болон Гэр бүлээ Аврахыг хүсвэл холбогдоорой

Avatar

Уурхайчин Өвөө.... 2024-01-23 66.181.180.184

манай оффшорчид өдийд нэг юм хийчэхсэн л байгаа……СгБаБо….хийчэхсээн….Энэ Эбэ чинь хүүхэд ыайхын өндөр мэдрэмжтэй тарваганы нүхэнд байдагбайсан…Джлхий сөнөхөд нижгээд Монголчууд үлдсэн л байх вий……

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.185.253

1 өдөр ч хэрэгийг нь гаргахгүй үхнэ дээ.

Avatar

Нэргүй 2024-01-23 124.158.107.35

мөнх бишийн ертөнцөд арай л томдсон ажил уу

Avatar

зочин 2024-01-23 202.126.91.67

цунамид тэсвэртэй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж