Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.06.21) болж, дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч, Засаг даргын оролцогч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа.
Өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс нийт 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 89.3 хувийн хэрэгжилттэй байна. Үүнд,
- 9 үүрэг даалгавар 100,
- 2 үүрэг даалгавар 90,
- 2 үүрэг даалгавар 70,
- 1 үүрэг даалгавар 30 хувийн хэрэгжилттэй байгаа юм.
ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАГУУ ХАШАА, ХАЙСЫГ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дүүрэгт хийгдэж байгаа газрын зөрчил арилгах, газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны А/328 тоот захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийт 25 байршилд 559 гарааш чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд үүнээс 06 сарын 20-ний өдрийн байдлаар 6 байршилд 141 гарааш чөлөөлсөн байна. Мөн дүүргийн Засаг даргын захирамжаар 9 байршилд 246 гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд тохижилтын ажлыг хийж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 9 хорооны 28 байршилд хашаа хайс чөлөөлж дууссан. Энхтайваны өргөн чөлөө дагуу 38 байршилд хашаа хайс буулгахаас Сонсголонгоос эхлэн 18 хашаа, хайсыг чөлөөлсөн бөгөөд энэ ажил үргэлжилж байна гэв.
- Дүүргийн 1, 24, 26, 33-р хороонд, 4 байршилд АВТО ЗАМЫН ажил хийгдэнэ. Үүнээс 33-р хороо, 67 байр орчмын замын ажил эхэлсэн.
- Дүүргийн найман хорооны найман байршилд АВТО ЗОГСООЛ хийгдэнэ. Үүнээс 5-р хороо, Тэмүүлэл хотхон, 14-р хороо, 13б байрны ар тал, 4-р хороо, 20-р сургуулийн баруун талын АВТО ЗОГСООЛЫН ажил эхэлсэн.
- Дүүргийн 18 хорооны 38 байршилд ЯВГАН ЗАМЫН ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 1, 2, 5, 11, 29-р хорооны 8 байршилд явган зам хийгдэж дууссан
- Дүүргийн 26 хорооны 47 байршилд ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 12 хорооны 15 байршилд тохижилтын ажил хийгдэж байна.
- 2021-2023 онд улсын төсвийн 10,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд нийт 15 хорооны 30 байрны ФАСАД ДУЛААЛГЫН ажлыг эхлүүлснээс өнгөрсөн онд 15 байрны дулаалгын ажил бүрэн дууссан. Үлдсэн 14 байрны фасад засварын ажил он дамжин хийгдэж байна.
- Дүүргийн 11 хорооны 17 байранд ДЭЭВЭР ЗАСВАРЫН ажил хийгдэнэ. Үүнээс 30-р хорооны ХД28, -р 4-р хороо, 5-р байрны дээвэр засварын ажил эхэлсэн.
- 2021-2022 онд дүүргийн хэмжээнд нийт 5 хорооны 7 байранд ЦАХИЛГААН ШАТ, ЗАСВАРЫН ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар 5-р хороо, 8, 5б байр, 11-р хороо, 36-р байр, 15-р хороо, 27-р байр, 28-р хороо, “Голден парк” 301 байр, 25-р хороо, “Голден парк” 104-р байрны цахилгаан шатыг шинээр солих ажил дууссан
- Дүүргийн нийт 25 хорооны 37 байршилд гэрэлтүүлэг суурилуулалтын ажил хийгдэхээс Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлгийн ажил эхэлсэн.
- Дүүргийн нийт 21 хорооны 319 байршилд камер суурилуулалтын ажил хийгдэхээс 8,11,13-р хороонд, 20 байршилд 40 камер суурилуулах ажил хийгдэж байна гэсэн мэдээллийг өглөө.
47 төсөл арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулахаас гэрээ байгуулагдсан, зөвлөмж хүргүүлсэн 33 ажил байна