Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.06.02) болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг танилцууллаа. Өнгөрсөн буюу 2023 оны тавдугаар сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нийт 15 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 84.7 хувьтай байна. Тодруулбал,

  • Зургаан үүрэг даалгавар нь 100 хувь
  • Зургаан үүрэг даалгавар нь 90 хувь
  • Нэг үүрэг даалгавар нь 70 хувь
  • Хоёр үүрэг даалгавар 30 хувийн хэрэгжилттэй байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын хэлтсийн дарга Өсөхбаяр, Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр, “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын дэд захирал Г.Даваасүрэн, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн нар хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг дүүргийн удирдах ажилтнуудад өглөө. Тухайлбал,
Дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг “2023 оны эхний хагас жилийн архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлтийн талаарх урьдчилсан мэдээлэл”-ийг дүүргийн Удирдах ажилтнуудад өглөө.  Тус тасаг дүүргийн 117 байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 2-оос тавдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 19664 албан бичгээр харилцсан. Үүнээс судалж байгаа 535 албан бичиг, шийдвэрлэсэн 19129 бичиг байгаа бөгөөд шийдвэрлэлтийн хувь нь 99, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 4-5 хоногтой байна гэсэн юм.
Түүнчлэн дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, улс, нийслэл, дүүргийн татварыг бүрдүүлэхийн тулд дүүргийн холбогдох хэлтэс, алба болон 34 хороодтой хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, татварын орлогыг бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргийн 3, 4, 5, 6, 25, 27, 28, 30-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 743 иргэн хуулийн этгээдэд Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт тавьж, татвар төлөгчдөд зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилласан . Нийт 743 татвар төлөгчийн мэдээллийг авсан. Өнгөрсөн тавдугаар сараас Баянгол дүүргийн 1, 2, 22-р хороогоор явж татвар төлөгчийн мэдээллийг цуглуулж эхэлсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн Татварын хэлтсээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөний гүйцэтгэл энэ оны эхний таван сарын байдлаар Улсын төсөв 132 хувь, Нийслэлийн төсөв 90, дүүргийн төсөв 103 хувьтай байна гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний 
төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулна. Иймд 34 хороод бэлтгэл ажлаа сайн хангаж оролцоорой. Энэ ажил Улаанбаатар хотыг дэлхийд сурталчилсан арга хэмжээ учраас манай дүүрэг идэвхтэй оролцох ёстой гэдгийг онцолоо. Мөн холбогдох хэлтэс албад болон дүүргийн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд,
  • Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа бүх шатанд эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах
  • Хөрөнгө оруулалтын цахим системийн нэмэлт хөгжүүлэлт болон хөрөнгө оруулалтад шаардагдах холбогдох ажлыг эрчимжүүлэх
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлйн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлэх, хороодын Засаг дарга, алба хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг зохион байгуулах
  • Нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлэх
  • Амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Шүд” төслийн хэрэгжилтийг анхаарч танилцуулах
  • Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж танилцуулах, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлэх
  • Дүүргийн нутаг дэвсгэрт гэрэлтүүлгийн асалтад анхаарч, цаашид гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх чиглэлд тооцоо судалгаа хийх
  • Хороодын Ажлын алба иргэдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах
  • Улс даяар Улаанбурхан өвчний тархалт өндөр дэгдэлттэй байгаатай холбогдуулан нэмэлтээр вакцин орон даяар хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хороодын Засаг дарга нар ЭМТ-тэй хамтран 10 сартайгаас 8 настай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж