Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал долоо дахь хоногтоо хаалттай үргэлжилж байна.
Тэдний гэм бурууг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг буюу нэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм. Яллагдагч нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай хийх санал гаргасныг шүүгч хүлээн авсан. Энэ хэрэгт нийт 11 хүн яллагдагчаар татагдан шүүгдэж буй. Тодруулбал, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарыг шүүж байна.
Эргэн сануулахад, жил дамнан шүүх хурал нь хойшилж, энэ удаа хаалттай шүүж буй тус хэргийн хурал нийт таван удаа хойшилсон.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 12-нд болсон. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байгаагаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан хүсэлтийг шийдвэрлэсний дараа “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон.
Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-нд урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсэн билээ.
Нэргүй 2024-01-23 1.4.244.244
Ардуудаас нуух юм бн .л доо.Тэгэхгүй бол сонгуульд орох хүнгүй болох гээд хэцүү л бгаа бх хөөрхий…Бүүр улсын нууц гээд …Хийгээчээ…н**ш гэж…
Нэргүй 2024-01-23 66.181.188.230
хулгайч женког яасанюм
Нэргүй 2024-01-23 66.181.183.101
хэзээ дуусах бол
Нэргүй 2024-01-23 59.153.115.197
Нүүрсний гэх хэрэгт Сү г оруулахгүй цагт хэнд ч хэрэггүй ! Сонгуулийн шоу !
Нэргүй 2024-01-23 66.181.177.253
Энэ ч МАН ын өлөн хулгайчуудын тавьсан тавилттай жүжиг үү
Zochin 2024-01-23 202.126.91.3
Yaraad yahawee gej uu?
S 2024-01-23 59.153.115.120
SEKSEER UILCHLI80955877
Монгол 2024-01-23 176.3.226.22
Ууртай ноёны урагшгүй албатууд гээч энэ. Зүгээр жирийн иргэн шалихгүй нэг гэм хийсэн бол аль хэдий нь хэрэг нь шийдэгдээд шоронд орчихсон байгаа. Эднийг болхоор ингээд хойшлуулаад байдаг нь яадгийн