Шуурганы улмаас олон 1000 зорчигч буруу улсад сэрэв

Шуурганы улмаас олон 1000 зорчигч буруу улсад сэрэв

Шуурганы улмаас олон 1000 зорчигч буруу улсад сэрэв

Европ даяар агаарын тээврээр үйлчлүүлсэн олон мянган зорчигч өөр улсад сэржээ. Учир нь Иша шуурганы улмаас нислэгүүдийн төлөвлөгөө өөрчлөгдөж, зарим нь цуцлагдан, зарим нь чиглэлээ өөрчлөв.

А цэгээс Б цэг хүрэх хамгийн хурдан арга бол мэдээж онгоцоор нисэх. Гэхдээ Ирланд, Их Британийн зорчигчдын хувьд Ням гаригийн шөнийн нислэг нь нэг төрлийн аялал болж хувирчээ. Ирланд, Их Британийн нисэх буудлууд ойролцоогоор 145 км/цаг хурдтай шуурганд өртөв.

Тиймээс олон нисэх онгоц Европ дотроо чиглэлээ өөрчлөн, аюулгүй газарт газардсан байна. "Ryanair" компанийн нислэгүүдэд шуурга онцгойлон нөлөөлсөн. Тодруулбал, Дублинд төвтэй тус компанийн 166 хөөрөх, буух нислэг цуцлагджээ. "Ryanair"-ын "FR555" нислэг л гэхэд Манчестерээс Дублин руу ниссэн боловч Парист буусан. Манчестер-Дублин чиглэлийн өөр нэг нислэг Их Британи, Ирландын хооронд гурван цаг гаруй нааш цааш явжээ. Эцэст нь газардах ёстой буудлаасаа 50-хан км зайд орших Ливерпулд буусан байна. Энэ мэтчилэн зарим онгоц нь анх хөөрсөн цэгтээ буцаад очсон тохиолдол ч гарчээ.

Нислэгийг хянах цахим хуудсууд хачин жигтэй маршрутын зургуудаар дүүрсэн байна. Ингээд Даваа гаригийн өглөө болоход бүх онгоц Европ даяар хаа сайгүй тарсан байжээ.

Их Британийн агаарын тээврийн хяналтын оператор компаниас мэдээлснээр хүчтэй шуурга зөвхөн нисэх онгоцны чиглэлээр тогтохгүй газрын тээвэрт ч нөлөөлсөн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батюув 2024-01-23 66.181.160.230

өөр улс гэж бичээч ккк

Avatar

Иргэн 2024-01-23 59.153.113.170

Онгоц агаарын хөлөг аргаггүй л байх. Харин монголд нийслэлдээ зорчигч, автобус 2 хоёулаа төөрөлдөөд муур хулгана болоод сүйд болох шахлаа

Avatar

Зч 2024-01-23 139.5.219.163

европ хэцүү болжээ

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.176.108

Бүгд унтаж байжээ.

Avatar

зочин 2024-01-23 174.216.144.146

Сэтгүүл зүйн салбарт ямар уг гаралтай хүмүүс орчихоод бичиг соёлыг бусниулаад байнаа!!!!

Avatar

Нэргүй 2024-01-23 174.216.144.146

буруу улс гэж ямар улсыг хэлэх бэ?

Avatar

Нэргүй 2024-01-23 202.55.188.39

олон 1000 зорчигч гэнээ. Сонирхолтой юм болж байх шив. Өнөө бичгийн соёл моёл байхгүй ээ. Бүдүүлэг гар вэ

Avatar

Нэргүй 2024-01-23 103.99.103.99

Шуурганы улмаас олон нэг мянган зорчигч буруу улсад сэрэв. Монголоор бол "Шуурганы улмаас олон мянган зорчигч өөр улсад сэрэв." гэж л бичнэ дээ.

Avatar

Зочин 2024-01-23 103.212.116.38

Монголоор тааруухан ярьдадг гадаа хүний л орчуулга байх. Монгол хүн ингэж орчуулахгүй дээ.

Avatar

Уншигч 2024-01-23 66.181.190.191

хуучин орост найтаахад монголд ханиад хүрч хамар битүүрдэг нус гардаг газраас цус гардаг байлаа шд, одоо даяаршихаар европт шуурга дэгдэж онгоц төөрөлдсөн байхад монголд гэрэлтэй нартай өдрөөр автобусны жолооч нь ч төөрөөд зорчигчид нь ч төөрөөд сүйд болдог болжээ. ирж яваа цагийн шинж нэг иймэрхүү л байна.

Avatar

Чи 2024-01-23 46.135.9.12

бодит жишээ нь чи өөрөө!

Avatar

Нэргүй 2024-01-23 202.21.108.25

Харин манайд Нянбаатар шуураад хот дотроо төөрөөд золигын ч юм болж бна даа. Хэзээ шуурга зогсохын бөө мэд.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.161.183

Энэ тэгээд мэргэжлийн сэтгүүлч хүн мөн үү

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.178.222

buruu ulsd uur ulsd ern tegeed sereegui yum bn shdee uur gazar gazardsan bn

Avatar

irgen 2024-01-23 103.57.95.100

setguulch ingej garchiglaj bichiheeee ichih heregtei.

Avatar

Нэргүй 2024-01-23 188.162.254.98

орчуулага уу монгол хэлний оршуулаг уу ?!

Avatar

Зочин 2024-01-23 66.181.160.15

ШУУРГАНЫ УЛМААС ОЛОН 1000 ЗОРЧИГЧ БУРУУ УЛСАД СЭРЭВ – Шуурганы улмаас олон мянган зорчигчид өөр улсад сэрэв

Avatar

Нэргүй 2024-01-23 103.212.117.54

Өө энэ сайтын хэдэн залуус эх хэлээ мэдэхгүй байж сэтгүүлч гээд л сагсаганаад явхым даа зайлуул. тэгээд өөрсдийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй

Avatar

Нэргүй 2024-01-23 139.5.218.88

Буруу улс гэж үнэндээ оросыг нэрлэх нь зөв байх

Avatar

Л.Л 2024-01-23 66.181.166.134

буруу улсад биш өөр улсад байлгүй дээ…хайран эх хэл маань…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж