Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын СУББОТНИК!

сонгууль-2024

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын СУББОТНИК!

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын СУББОТНИК!

2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж, улс төрийн намуудын үйл ажиллагаагаа ил, далдаар идэвхжиж эхэлжээ. Зарим намууд тойргоо цэвэрлэж, зарим намууд тойргийн наймаандаа орсон нь нэгэнтээ тодорхой байна. Сонгуульд нэр дэвших, үгүйдээ л сонгуулийн дараа албан тушаалд очих гэсэн амбицтай нөхдүүдээр улс төрийн цэвэрлэгээгээ хийлгэхээ улстөрчид нэг муухан мэдэхтэйгээ.

Өмнөх хоёр удаагийн парламентын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж чадахаар байсан. Харин энэ удаад МАН-ын нэр хүнд унасан, дээр нь горилогчдын тоо нэмэгдсэн. Тиймээс ах дүү, анд нөхдөө жийж тойргоо чөлөөлөхийн тулд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр толгойгоо багагүй гашилгаж байна. МАН-ын дарга, МАН-ын генсек нарын намдаа хийх “цэвэрлэгээ” ил цагаандаа гарч, энэ удаад  "шилэн" хочит Б.Цогтгэрэлийг ашиглаж буй нь андашгүй байна. Учир нь, Б.Цогтгэрэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг Ардын намаас өөлгөх гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэрбээр, өнөөдөр цагаан байрандаа сууж намынхаа “муу нэрт”-нүүдийг намаасаа хөөлгөх ээлжит драмаа эхлүүлэв.  Мэдээж, энэ бүхэн дээрээс бичигдсэн зохиолтой, тодорхой гүйцэтгэгчтэй, бас өрнөлтэй.

Шилэн хочит Б.Цогтгэрэлийн хувьд намын дарга хэн байхаас үл хамаарч, албан тушаалд томилогдох хүслээ ил далд илэрхийлдэг. Ингэж хэн нэгний эсрэг чанга орилсныхоо төлөө Б.Цогтгэрэл санасан авч, сарвайсандаа хүрдэг  нь ч худлаа биш. Тэрбээр энэ удаад “Ардын хүч холбоо” байгуулж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт шаардлага хүргүүлэхийн тулд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. МАН-аас мандат авч, нэр дэвшиж өндөр албан тушаалд очсон хүмүүс хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон,  60 тэрбум, ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрсний хэргүүдэд шууд болон дам нэр холбогдсон хүмүүст намын гишүүдийг намын дүрмийн дагуу  хариуцлага тооцохыг шаардаж байгаа гэнэ. У.Хүрэлсүхийн 2020 онд ашигласан арга технологийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр ашиглахыг хүссэн нь энэ. Өөрөөр хэлбэл,  ийм аргаар өрсөлдөгч нараа замаасаа зайлуулж, өөрсдийнхөө хүмүүсийн хувьд нүдээ нуугаад өнгөрөх байх.  Дээрх хэргүүдэд нэр холбогдсон хүмүүсийг 2024 оны сонгуульд битгий нэр дэвшүүл гэсэн утгатай далд шаардлага гэсэн үг.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигатай тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлыг нийгэмд ил гаргасан.  Мэдээж авлигатай тэмцэх үйл явц олон нийтэд таалагдсан бөгөөд ийм өндөр дүн бүхий төр, улс төр хавсарсан хулгайг өмнө нь хэн ч илрүүлээгүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр олон нийтэд таалагдаж байгаа. Гэхдээ авлигтай тэмцэх тэмцлийн цаана сонгуулийн цэвэрлэгээ хийх давхар санаа 100 жилийн түүхтэй намын удирдлагад байх л тактик бас төлөвлөгөө. Тэдний энэ төлөвлөгөө олон нийтийг мэдээллээр хангасан, цаашид төрөөс хулгай хийж болохгүй, төрд ажиллаж байгаа хүмүүст иргэд, сонгогчид нь хяналтаа тавих ёстойг сануулсан үйл явц.

Цэвэрлэгээ-1: Хөгжлийн банк

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон МАН-ын гишүүд дотроос хэд хэдэн хүн ирэх 2024 оны сонгуулийг өнжиж, ялаа наймаалцахаар намын удирдлагатайгаа тохироод буй. Эрх баригч нам Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг АТГ-т шалгуулахаар өгч, маш олон улстөрч, бизнесменүүд хуулийн байгууллагын өмнө дуудагдаж, УИХ дээр нээлттэй сонсгол ч хийв. Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон олон улстөрчийг дуудаж, Төрийн ордонд олны нүдэн дээр байцаалт явуулж, “ялласан”.  УИХ-ын гишүүдээс эхлээд МАН-ын олон улстөрч Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, цоллуулсан. Зарим нь өөрийн хамаарал бүхий компанидаа, эсвэл эрх мэдлээ ашиглаж зээл авахад нөлөөлсөн, зарим нь авлига авч зээл олгуулсан гээд олон улстөрчийн цуваа үргэлжилж байв.

Хөгжлийн банкнаас зарласан нэрс дунд одоогийн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ц.Анандбазар, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар дурдагдаж байв.

Мөн МАН-ын экс гишүүд, “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний нөхөд, МАН-ын угшилтай бизнесменүүд ч багтаж байв. Эцэст нь МАН УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр туг тахиж, бусдынх нь хэрэг тэгсгээд намжсан. Түүнээс гадна Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Б.Ганхуяг, Г.Дамдинням нар холбогдсон. Гэвч өнөөдрийн улс төрийн үйл явцыг харвал УИХ-ын гишүүн Б.Ганхуяг, Г.Дамдинням нар  намын удирдлагаа “түшсэн” учраас ирэх 2024 онд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй нь илт. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин улс төрийн карьераа өндөрлүүлж, 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй болсон гэх мэдээлэл бий.

Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүдээс гадна ирээдүйд улс төрд горилж байсан хэд хэдэн хүн бий. Гэвч тэдний хувьд улс төрдөө цэг тавьж, чимээгүйхэн ялгүй өнгөрөх тохироо ч хийгдсэн байдаг.

Цэвэрлэгээ-2: Нүүрсний хулгай

40 их наядаар яригдсан Нүүрсний хулгайн асуудал өнөөдөр хоёр хүнээр туг тахиж, шүүхийн процесс үргэлжилж байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын шүүх хурал он дамжиж, одоо ч үргэлжилсээр байгаа. Нүүрсний хулгайд ч мөн адил УИХ-ын гишүүд, улстөрчид холбоотой хэмээн хуулийн байгууллага зарлаж, цоллож байсан нь саяхан.

Нүүрсний хулгайн цувааг УИХ-ын гишүүн Ц.Ананбазар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Г.Наранбаатар, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний нөхөд, АН, МАН-ын угшилтай улстөрчид байв.

Хуулийн байгууллагаар зарласан нэрс нь л энэ бөгөөд цаашид ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг хэлж байв.  Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ,  Ж.Мөнхбат нараас бусад нь албан тушаалтайгаа үлдэж, хуулийн байгууллага нь ч хэрхсэн нь тодорхойгүй байна. Улсын Ерөнхий прокурорын мэдэгдсэнээр нүүрсний хулгайтай холбоотой 100 гаруй хүнийг шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл бидэнд алга. Цаашид ч ийм мэдээлэлтэйгээр бид 2024 оны сонгуультай золгох биз ээ.

Цэвэрлэгээ-3:  Попууд ба бусад

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдохоос гадна намынхаа бодлогыг, намын удирдлагыг сөрсөн, тэдний эсрэг ажилласан олон хүмүүст жавтий хүртээхээр МАН-ын дарга нар хөдөлж эхэлжээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хажуугаар Боловсролын зээлийн сангаас эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашигласан олон улстөрчийн нэрс хөвөрч, УИХ-ын даргаасаа эхлээд МАН, АН-гүй холбогдсон асуудал үүсэн. Энэ хэргээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ гээд олон хүн бий.

Үүгээр зогсохгүй МАН-ын поп гишүүн болох Ц.Даваасүрэн, Б.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцсэн гээд мөн л намаасаа банга хүртэхээр хүлээгдэж байна.

Нийгэмд, ард түмэнд таалагдах шийдвэр бүхний ард давхар цохилттой явсаар ирсэн МАН-ын удирдлагууд 2024 оны сонгуульд хэнийг дэвшүүлэхгүй вэ гэдгээ энэ удаагийн “Ардын хүч холбоо”-гоор дамжуулан зарлаж байна. Тиймдээ ч аливаа “жүжиг”-ийн гол дүр болж чаддаг Б.Цогтгэрэл үүнийг нь гүйцэтгэж нэр устай нь зарлаж, гарын үсэг зуруулж байгаагаар баталгаажулав. Цаашид ч МАН-ын цэвэрлэгээ үргэлжилнэ. Бид ч үзнэ, харна, дүгнэнэ.

Том зургаараа нэгийг нөгөөгөөр сольдог, нэгэн дээрээ дэвсэлж, дардаг,  өөрийн бүлэг фракцийн эрх мэдлийг томруулдаг л цэвэрлэгээ үеийн үед МАН-д хийгдсээр ирсэн, цаашид ч хийгдэнэ. Б.Цогтгэрэлийн анд нөхдийнхөө эсрэг хийж буй акцаас харахад энэ удаагийн цэвэрлэгээг засаг дотор хийх магадлал өндөр. Засгийн бодлогын эсрэг явдаг сайд нар нь харин бэ гэдэг нь асуултын тэмдэг юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-23 203.98.76.69

Энэ дарваан хар шантаажчиний хажууд Даваасүрэн, Болорчулуун 2 бол жинхэнэ эх орончид. Тэгээд Хүрэлбаатарыг дэмжиж ганц сая төгрөг барьсан гадаадын гуйлгачдаар эх орноо дүүргэх байсан юм уу? Хүрэлбаатар бол жинхэнэ урвагч.

Avatar

Нэргүй 2024-01-23 59.153.115.181

Harahaar l durgui hureed baih yum, ene hulgaichuudiig

Avatar

Зочин 2024-01-23 202.126.91.69

Шантааж хийж байгаад сайд болонгуутаа дуугүй болчихдог хогийн 2 поп гөлөг Даваасүрэн,Болорчулуун юм зөрүүлээд 1нийхээ бизнесийг дэмжээд 2 яамны тендерийг түүчих дэг шударгын дүртэй 2 хулгайчаас салаарай

Avatar

Нэргүй 2024-01-23 60.41.246.196

ХАМГИЙН ЭХЭНД НАМААСАА ХУУ ЦЭВЭРЛЭГДЭХ ХҮН НЬ генсек АМАРБАЙЯСГАЛАН ЧИНЬ 4.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙЛАГЧДЫН ТОЛГОЙЛОГЧ, ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ХУВЬ,ГЭР БҮЛЭЭРЭЭ ТООЛЖ БАРШГҮЙ ОЛОН КОМПАНИАРАА ХУЛГАЙ ХИЙЖ, МӨНГӨ УГААДАГ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ.ҮҮНТЭЙ ХАМТ ХҮРЭЛБААТАР, БЯМБАЦОГТ, ЖАВХЛАН,ГАНБААТАР ГЭЭД ХУЛГАЙЧ,АВИЛГАЧИД ҮРГЭЛЖИЛНЭ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭД БҮГСЭН 4.5 тэрбумын ХУЛГАЙЧИД СОДБААТАР, Ж.ЭНХБАЯР НАРЫГ, ЕР НЬ ЖДҮЧИН 49 БҮГДИЙГ ЗАЙЛУУЛ

Avatar

Иргэн 2024-01-23 66.181.177.56

БЗС-ийн эргэн төлөлт бараг 100 % шахуу юм дуулдсан..Үүнийг улстөржүүлж олны анхаарлыг үүн рүү чиглүүлж сэвлүүлэх технологи тэр үед явагдсан.Олон улсын нэр хүндтэй Оксфорд ,Харвард зэрэг сургуульд манай Их үасагт конкурсээр тэнцээгүй оюутан элсүүлдэг шиг шууд ороод сурчихдаг сургуулиуд биш юм л даа.Үүнийг өөрийгхөө Хувийн Их засаг шиг Учрал гадаадын нэр хүндтэй сургуульд Монголоом Мал ч мөнгийг нь төлчихвөл элсэж ороод сурчихдаг пм ТВ ярьж ямархуу Улстөрчөө олон түмэнд үзүүлж Нүдний булай болж

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.182.83

Яг үнэндээ МАН-ыг цэвэрлэвэл Оюун-Эрдэнэээс өөр хүн намд нь үлдэхгүй биз дээ. Шударга гэгдэж буй зарим нөхдүүд нь БЗС, ЖДҮ гэх мэтэд нэр холбогдсон.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.187.143

Амарбаясгалан, Сү.Батболд, Хүрэлбаатар гэсэн 3 том хулгайчаа нам нь ч дийлэхгүй төр нь ч дийлэхгүй

Avatar

baagii 2024-01-23 202.21.101.210

erguu malnuud SU l geed bhiin ter hun n yag ymar hulgai hiitsiin

Avatar

Зочин 2024-01-23 59.153.112.35

Дарвайн хар шиг муухай царайтай боол энэ хоровод байхгуй шуу

Avatar

Хотын унаган залуу 2024-01-23 59.153.112.35

Халтар хар Тугжил Цогоо хор хийвэл 24 онд МАН нам буюу коммунистууд усрээд 10 суудал авч лааз ешигленее

Avatar

Зочин 2024-01-23 66.181.180.95

Болорчулуун, Даваасүрэн нар шантааж хийсээр сайд болж чадсан, Болорчулуун нүүр, үс гэзгээ янзлаад өнгөлөг эрхэм болж хувирсан. Ер нь ямарч дүрд орж мэднэ Энэ хоёр одоо ХҮН нам руу явах болов уу, АН руу ч сийхгүй, өөр ч санаанд оромгүй юм хийж чадна

Avatar

Нэргүй 2024-01-23 103.57.92.210

Монголчуудын хүмүүсийг нэг хорлодог арга нь хүнийг гуйлгачинтай суулгаж, тухайн хүн ба гуйлгачин дундаас хүүхэд төрүүлэх юм.

Avatar

Иргэг 2024-01-23 66.181.183.199

эрээнийг хар …ХЯТАДЫГ хар ..Тэгээд 30 жил Монголын толгойд суусан МАН г хар

Avatar

Зочин 2024-01-23 66.181.180.95

Монголын 30 жилийн түүх бол өөрийгээ ардчилагч гэж цоллосон АН гэгч балмад бүлэглэл жил алгасалгүй дээрэм хийж эдийн засгийг унагасан. Мөн АН засгийн эрхэнд 3 удаа гарч дахин сэхэхгүй болтол модыг нь бариулсан. Хар үйлийг нь МАН эдэлж луйвардсан мөнгийг нь дөнгөж сая төлж дуусгаад дампуурлаас аварлаа. Одоо нөгөө хар хэрээнүүд нь сайхан үлгэр ярьж дахин идэж унагахаар араа шүдээ хавирч байна

Avatar

Зочин 2024-01-23 202.126.90.15

МАН гасаа хамгаалахаас цаашгүй сохорсон тэнэг мал, улс эз ороныг чинь МАН гарууд яаж сүйрүүлж байгааг ойлгох өчүүхэн ч ухаан ороогүй л**р, харин АН засагласан жилүүдэд зөв бодлого барьж ажилласанаар улс эх орон эдийн засаг, төрийн хувьд жаахан ч гэсэн тэсэж үлдэж байна. Дахин МАН гартавал х*******н боол болно шээс минь.

Avatar

Зочин 2024-01-23 66.181.180.95

Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй ээ гэж.. Гол нь Монголын ардчиллыг гутаасан анархи этгээдүүдийг дахин гаргаж болохгүй Монголчууд хаширсан. Залуучуудын туршлага багатайг нь ашиглах санаархал нь бүтдэггүй, санал өгсөн залуучуудын дийлэнх нь МАН-д саналаа өгдөг статистик байдаг

Avatar

Зочин 2024-01-23 66.181.180.95

залгичихваа

Avatar

Зочин 2024-01-23 66.181.180.95

сэтгэгдэл өгнө үү

Avatar

Zochin 2024-01-23 202.126.88.90

Deegii ayultai shuu Consul uvgunteigeee sexdej Bloombergeer nevtruulegch hiij biee uneldeg

Avatar

Нэргүй 2024-01-23 202.126.88.90

Amarbayasgalantai yawaldana geed ywj bnlee Baikap 13 jil nuuts amragiin hiisen bayan uvuu nart durtai

Avatar

Ayultai 2024-01-23 202.126.88.90

Bas Batkhuugiin Tselmegiin bieeiin uneluulne gesen kk ayultai

Avatar

S 2024-01-23 59.153.115.120

TSAGIIN SEKSEER80955877

Avatar

Оноч 2024-01-23 66.181.161.175

Даваасүрэн, Болорчулуун, Батэрдэнэ аварга гэх улсууд 10 хэдэн жил гадуурхагдаж, булли-дуулж, элдэв хоч нэр зүүсэн ч эцсийн дүндээ тэд зөвийн талд байж, МУ-ын эрх ашгийн талд баттай зогсож чаджээ. түүнийгээ ч харууллаа. улам их амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.180.113

Гуравдагч хөршийн бодлогыг эсэргүүцэгчид буюу Орос, Хятадын бодлогоор ажиллагчид, суурин төлөөлөгчид !

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.177.253

Дүр үзүүлсэн худал гарууд гэдгийг иргэд мэддэг болсон. Энэ новшнуудаас юу ч хараад нэмэргүй

Avatar

Зочин 2024-01-23 202.55.188.94

ЯАГ ҮНЭН. ЭНЭ ХУДЛАА ДҮР ҮЗҮҮЛСЭН "ДАНЖААД" ХҮРЭЛБААТАРЫН ЦААД МУУ САНААГ МАНАЙ ИРГЭД ХЭДҮЙ НЬ МЭДДЭГ БОЛСОН ДӨӨ!!! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.166.35

МАН-аас мандат авч, нэр дэвшиж өндөр албан тушаалд очсон хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, 60 тэрбум, ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрсний хэргүүдэд шууд болон дам нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байгаа нь буруу юм уу?

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.182.83

ХАриуцлага тооцогдсон нэг ч хүн алга, бүгд л дээрээ суудалдаа жаалцгаагаад байж л байна. Тэр бүү хэл ЖДҮ-чин Ж.Энхбаяр намын жагсаалтаар сонгогдож шагнуулах гэж байгаа биз дээ.

Avatar

ЗОЧИН 2024-01-23 202.70.44.46

Хулгайчуудаасаа салаад дан цэвэр шударга залуучуупаа дэвшүүлвэл дэмжигдэнэ шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.190.191

одоо л шийдэхгүй бол хэзээ ч үгүй шүү, ардчилсан нам ч ялгаагүй цэвэрших ёстой, чадахгүй бол аль аль нь хусагдана арчигдана.

Avatar

Нэргүй 2024-01-23 203.91.115.52

Болорчулууныг зайлуулах хэрэгтэй байна даа хөдөө аж ахуйн салбарыг самарч дуусч байгаа

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.179.94

Chamaas deershdee

Avatar

Зочин 2024-01-23 66.181.181.67

эзэмшүүлэх ашиглах гэдэг холбоо үг гэж Болорчулуун гэх сайд 25 дугаар жишимчгүй худал ярих юм. Ийм юм мэдэхгүй сайд Монгол улсад хэрэггүй. Мандат бүү өг.

Avatar

ЗОЧИН 2024-01-23 60.41.246.196

ХАМГИЙН ЭХЭНД НАМААСАА ХУУ ЦЭВЭРЛЭГДЭХ ХҮН НЬ генсек АМАРБАЙЯСГАЛАН ЧИНЬ 4.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙЛАГЧДЫН ТОЛГОЙЛОГЧ, ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ХУВЬ,ГЭР БҮЛЭЭРЭЭ ТООЛЖ БАРШГҮЙ ОЛОН КОМПАНИАРАА ХУЛГАЙ ХИЙЖ, МӨНГӨ УГААДАГ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ХҮРЭЛБААТАР ГЭЭД ҮРГЭЛЖИЛНЭ.

Avatar

S 2024-01-23 59.153.115.120

44DEESH SEKSY ERTEI80955877

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.161.221

OyuErdene odoo l novshnuudaasaa saldag tsag. Ulsad gai bolson uchnuun hog s***r MAN-d baina, tedniig hair nairgui hus, tegvel ard tumen dahiad MAN-iig songono.

Avatar

Зочин 2024-01-23 103.57.92.204

Амарбаясгалан гэдэг нөхөр чинь нүүрсний хулгайтай холбогдоод байгаа болохоор субботникаар цэвэрлэгдэх ёстой биздээ

Avatar

зочин 2024-01-23 66.181.186.195

даваасүрэн болорчулуун батэрдэнэ 3 муу хогийн попууд зайлвал таарна

Avatar

Зочин 2024-01-23 202.55.188.92

ХАЙ! "УРД ЗҮГ"-ИЙН ТАГНУУЛ ЧИ ДАРИУХАН НУТАГ БУЦВАА! ДАНЖААД ХҮРЭЛБААТАР ТА ХОЁРЫН САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ ШҮҮ! ХА ХА ХА

Avatar

S 2024-01-23 59.153.115.120

SADAR SEKSEER80955877

Avatar

Иргэн 2024-01-23 139.5.216.251

Тэнэг мулгуу хүнд л тэгэж ойлгогдох байх. Эрүүл саруул ухаантай хүнд бол нэг улс төрийн нам дотроосоо өөрийнхөө эгнээг цэвэрлэж луйварчдаас салж байна л гэж ойлгогдоно. Эсвэл зүгээр иймэрхүү юмаар тарх угаана гэж санаж байгаа бол санасны чинь гарз сэтгүүлчийн оронцог минь.

Avatar

S 2024-01-23 59.153.115.120

NZ AMRAG BLN80955877

Avatar

S 2024-01-23 59.153.115.120

AX NARN XUSNEER UILCHLN80955877

Avatar

Нэргүй 2024-01-23 139.5.217.195

Бадмаанямбуугын Бат-Эрдэнэ,10% Даваасүрэн, Хаянгаагийн Болорчулуун гурав бол ёстой улс орны хөгжлийн чөдөр, тушаа

Avatar

Нэргүй 2024-01-23 202.55.188.92

ЧИ ӨӨРӨӨ Л ЁСТОЙ "УРД ЗҮГ"-ИЙН ТАГНУУЛ, ДАНЖААД ХҮРЭЛБААТРЫН ХАМСААТАН ЮМ БНА! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-23 43.242.243.213

Нууцын гэрээг хэн хав дарж хулгайг гааруулсан бэ хувь хүртэж намдаа хандив нэрээр санхүүжүүлж монголын байглийн баялагыг хувьдаа завшсан одоогн УИХ ЗГ бүгд оролцоотой халаас нэг юм бна бүүр давараад харийн иргэдээр газар нутагтаа сууришуулахаар улайрч үндсэний аюулгүй байдалд халдаж бна ЗГ түмэн буруутай яагаад ерөнхийлөгч дуугарахгүй бна

Avatar

S 2024-01-23 59.153.115.120

SEKSEER TAICHI80955877

Avatar

Зочин 2024-01-23 139.5.218.80

Цогтгэрэл бол Су ябатболд ба нуурсний булгийнхэнд уйлчилж байна Туунийг Амарбаясгалан ч дэмжиж байгаа бололтой МАН бутэхгуй ээ Сонгуулиар шинэ мананибайгуулагдах янзтай

Avatar

Нэргүй 2024-01-23 202.55.188.109

H in

Avatar

Зочин 2024-01-23 139.5.218.80

Цогтгэрэл ч дээ Намаа бурмосон унагахад их уурэгтэй байх бололтой Тэр оороо шударга хун биш дээ Шалгуулах естой зуний нэг

Avatar

Нэргүй 2024-01-23 107.77.227.63

Яг тийм!
Тэр шилэн йогом ч гэх шиг
Дарвайн Хар

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.182.193

Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан 2 нийгэм, эдийн засгийн реформ нэгийг ч хийсэнгүй. Баахан хулгайтай тэмцсэн дүр үзүүлж, өөрсдийн бүлэглэлийг л босгох санаатай.

Avatar

Зочин 2024-01-23 139.5.218.80

За даа худлаа л юм бичиж Нуурсний хулгай гэчихээд Су ябатболдынтдууибаз гээд олон хунийг хамгаалж байгаа бололтой Амарбаясгалан ч холбоотой л гэж гарсан биз дээ Оюунэрдэгэ зарим хулгайчаа хамгаалаад байнаа ХУН нам нь ч дээр юм уу

Avatar

Нэргүй 2024-01-23 202.9.46.239

Цогтгэрэлийн энэ ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2024-01-23 107.77.227.63

Цогоо оороо шоронд суух естой хулгайч!
Юу вэ?
Хахууль авилгал ил цагаан
Томор замаас авсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж