Хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлаар өнөөдөр /2024.01.23/ Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
-Өвөлжилт бүх аймагт хүнд байгаа учир зарим аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна. Мөн малын хорогдлыг аль болох бага гаргах, махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвч тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, долоон аймгийн 28 сум төмөр буюу шилэн зудтай байна.
Нойтон цас орж, хөлдөж мөстөж, мал явах боломжгүй болсон хүндрэлтэй, бэлчих боломжгүй байгаа юм.
17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Ингээд тооцохоор 21 аймаг нийтдээ зудын эрсдэлтэй байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэгдүгээрт, экспортыг зогсоох. Өөрөөр хэлбэл, малын тэжээл, өвсний экспортыг 2024 оныг дуустал зогсоох шийдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Үүний зорилго нь өвс тэжээлийн нийлүүлэлтийг дотооддоо тогтворжуулах, малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийн хөөрөгдлийг бууруулах. 9200 орчим тонн тэжээлийг улсын нөөцөөс малчдаас 50 хувь хөнгөлөлттэй олгоод байна. Гуравдугаарт, тэжээлийн үйлдвэрүүдтэй уулзаж, зохион байгуулалтыг хийж эхэлсэн. Үйлдвэрийн үнээр буюу дундын зуучгүйгээр малчдад тэжээлийг хүргэх тал дээр УОК-ын шуурхай штаб аймаг бүрт 24 цагаар ажиллаж байна.
Махны нөөц нэлээдгүй хуримтлагдсан. Өнгөрсөн сарын 1-ний байдлаар 49500 тонн махыг малчид гар дээрээ нөөцөлсөн байсан. Тиймээс бид малчдын гар дээр байгаа махыг худалдаж авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтыг хийж ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч хоёр арга хэмжээг авч ажиллаж байна. Эхнийх нь зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж байна. Хөдөө орон нутгаас явуулын байдлаар махыг авч байгаа. Бирж дээр өнөөг хүртэл гараас гарт худалдан авалтыг хийдэг байсан тогтолцоог халж шууд борлуулах боломжийг бүрдүүлсэн. Цаашид махнаас гадна арьс, шир зэргийг биржээр худалдаалж эхэлснээр дангаар монопольдоогүй. Биржээр нийт 350 орчим сая төгрөгийн махыг худалдаалсан байна. Махны хэмжээгээр авч үзвэл 350 толгой хонь амьдаар худалдаалсан гэсэн үг. Нийт 70 орчим тонн мах биржээр худалдаалсан. Нээлтийн үнэ амьд хонь 8800 төгрөг байсан. Тиймээс цаашид мал, махаа арилжаалах шинэ боломж бүрдэж байна. Малчид заавал махаа зөөх шаардлагагүй. Сум, аймгийн төвийн мал эмнэлгийн бичиг хийгдсэн тохиолдолд шууд биржээр борлуулж болно.
ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮД УЛААНБУУДАЙН НӨӨЦГҮЙ БОЛСОН
Дараагийн асуудал бол хүнсний улаанбуудай. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайн нөөцгүй болсон гэдэг асуудал яригдсан учир Засгийн газрын хуралдаанаар 100 орчим мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд нихйт 88 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл авсан. Ингэснээр орон нутгийнхан заавал төв суурин газраас биш ойролцоох хилийн боомтуудаас улаанбуудайгаа татах боломжтой болсон.
Цаашид энэ арга хэмжээнүүд өвөл, хаврын турш зохион байгуулагдана.
Өвөлжилтийн нөхцөл байдал дээр УОК, хүнс, хөдөө аж ахуйн холбогдох байгууллагууд, зэвсэгт хүчний техник хэрэгсэл хүн хүч ажиллаж байна. Отор нүүдлээр явж байгаа малчдын асуудлыг шийдвэрлэхэд бид анхаарч ажиллана.
Францруу урссаарл бгаа мөнгө! 2024-01-23 46.135.9.12
дүүжин замын мөнгийг тэрбум тэрбумаар нь францын үл мэдэгдэх дансруу явуулаад л байх юм явуулаад л байх юм. энэ ассуудлыг тайлбарлаж өгөөч ээ?
Нэргүй 2024-01-23 202.55.188.40
Хэт олон мал ургамал үрээ цацахаас өмнө хамж идсээр байгаад ургамал давжаарч, малын хөлөөр цөлжиж байгаа болохоор өвөлдөө жаахан цас орохоор өвс ургамал нь цухуйхаа больж зуд болдог болсон. Зуун жилийн өмнө буриадууд монголын нутаг морьтой хүн харагдахгүй их өндөр өвс бэлчээртэй гээд олон мянгаараа нүүдэллэж ирж байсан гэж ярьдаг. Одоо шагай ч хүрэхгүй өвстэй нутаг болсон шүү дээ.
Нэргүй 2024-01-23 203.91.115.39
😃😃😃😉б цы. цы Ц ый 😃😗😄😃
Батюув 2024-01-23 66.181.160.230
улаан буудайг байнга импортлох хэрэгтэйг харуулсан ажил бол дотоодын гурилын үнэ яаж өсөв хараа биз импортыг хорингуут юмны үнэ өснө тэр нь иргэдийн нуруунд дарамт болдог бүх импортыг чөлөөтэй болгоо үнэ тогтворжино
Иргэн 2024-01-23 202.126.90.46
Олон арга хэмжээ авч буй юм байна, амжилт хүсье.
Жочин 2024-01-23 202.126.90.15
Долоогч МАН гар, ссйн долоо ам чинь гоё баастах болно.
Зочин: Тогооны хөө шиг дотортой монголчууд олширчээ. 2024-01-23 66.181.178.241
Энэ залуу намраас хойш МАА-н өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаад холбогдох арга хэмжээ авч байна . Сонгууль дөхсөн болохоор зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүнийг элдвээр хэлээд байгаа юм байна.. ДАН МУУ ЮМ САНАЖ ХҮН МУУ ХЭЛДЭГ ХҮМҮҮСИЙН ДОТОР ТОГООНЫ ХӨӨ ШИГ БОЛДОГ ГЭЖ ӨВГӨЧҮҮЛ ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ
Зочин 2024-01-23 202.126.90.15
Хүчээ нэгтгэсэн МАН гарууд амьдралаас тасархай нэг рэгнээ сошиал дээр худлаа магтан дуулахаас өөр мэдэх юм алга. Одоо хамтдаа зайлаад өг, бүр чадахгүй бол дуугүй бай.
Зочин 2024-01-23 202.9.47.50
-Өвөлжилт бүх аймагт хүнд байгаа учир зарим аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна. Энэ өгүүлбэрийн учирыг олдоггүйээ. Даргын ярисанг бичихдээ буруу найруулсан юм болуу дарга нь тэнэг юм болуу?
Үнэн 2024-01-23 202.21.126.82
Монголын мафын толгойлогч, жинхэнэ нүүрсний далд байгаа оргил хүн энэ дээ. Зайсан скүэрийг барихад цагдаа бөхчүүд талцаад дийлэхгүй барьж байсан атман. Одоо туул голын эрэг дээр хэдэн бетон цутгачихаад л дуусгах цагаа хүлээж байгаа. Ер нь бол эвгүй нөхөр дөө. Монголын хууль хүчнийхэн хүчин мөхөсддөг.
ЗОЧИН 2024-01-23 122.201.23.83
хийж байгаан бишүү, гэртээ суучаад олон юм бичиж бхаар нэмнээ оёоод аваачиж өгөөч Нэргүй,ккк
Саруул 2024-01-23 202.126.90.118
Амарсайхан минь
Тэр радио тв ээс шуналаа татаарай
МНВ г дампууруулж устгах санаа чинь олон түмнии уур хилэнг асаана шүү !!!!!!!!
Нэргүй 2024-01-23 202.131.225.53
UOK odoo l jinhene ajlaa hiih tsag shuu de