Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2023.05.19-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.05.18) болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг нийслэлийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Нийслэлийн удирдах ажилтны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс нийт 12 үүрэг даалгавар өгсөн. Үүнээс 7 үүрэг даалгавар нь 100, 2 үүрэг даалгавар 90, үлдсэн нь 70 хувийн хэрэгжилттэй байна.  Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа автозам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгах үүрэг даалгаврыг өгсөн. Энэ үүрэг даалгаврын хэрэгжилт 70 хувьтай байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хүрээнд:

 Унадаг дугуйн замын багц ажлын хүрээнд:
  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын автобусны буудал хүртэл,
  • Саппорогийн автобусны буудлаас Баянбүрдийн тойрог хүртэл нийт 7 км унадаг дугуйн замыг тавих ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл дээрх ажлын хяналтыг Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж байнгаа юм.
Түүнчлэн “Баянгол соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсвийн ажил”-ын  гүйцэтгэл 100 хувь байгаа бол дүүргийн 20 дугаар хороонд баригдаж байгаа Наркологийн эмнэлгийн барилгын ажил эхлэх шатандаа явж байна. Дээрх ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар Захиалагчийн хяналтыг тавьж байгаа юм.
Мөн өнөөдрийн шуурхай хуралдаанаар дүүргийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Биеийн тамир, спортын хороо, Худалдан авах ажиллагаа, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэргийн штабын дарга болон удирдах ажилтнууд дөрөвдүгээр сарын 16-аас тавдугаар сарын 16 буюу нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн холбогдох хэлтэс албад болон дүүргийн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд:
  • Иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх иргэдийн санал асуулгыг тогтмол авч хэвшүүлэх, хэрэгжилт үр дүнг иргэд, олон нийтэд мэдээлэх
  • Дүүргийн хэмжээнд тохижил, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Эвдрэл гэмтэлтэй авто болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлэх
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч, хяналт тавьж ажиллах
  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх
  • Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах мөн шарилж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, бэлтгэл ажлаа хангах
  • Гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгах, халдваргүйжүүлэх, ашигтай бактери хийх ажлаа эхлүүлэх
Хотын  ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд:
  • Иргэдийн бүлгийн ажлыг эрчимжүүлж, үүсмэл хог ихээр тарсан болон гэр хорооллын гуу жалгын хог хаягдлыг цэвэрлэх
  • Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд улирлын түр үйлчилгээ эрхлэх, байршлыг батлахад холбогдох хууль тогтоомж, стандартаар тавигдах шаардлагыг хангуулах
Тамгын газрын хэлтсүүдэд:
  • Хороодын ажлын албаны иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд зохион байгуулах, үйл ажиллагааны  зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллах
  • “Шилдэг хороо, Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны I үе шат болох тэргүүлэгч 28 хороон шалгаруулалт 05 дугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг хангаж ажиллах
  • Нийслэлийн Засаг даргын А/242, Дүүргийн засаг даргын А/171 дүгээр захирамжийн хүрээнд Хотын стандартыг хангах, хууль норм дүрэмд нийцүүлэн ажиллах чиглэл, төлөвлөгөөний хүрээнд холбогдох судалгаа, биелэлтийг цаг хугацаанд хүргүүлэх
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээнд хорооны иргэдийг E-Mongoliа цахим хуудас болон “ОНХС” аппликейшн ашиглан санал өгөх ажлыг хорооны иргэдийн дунд 2023.06.01-ний өдрөөс өмнө эрчимжүүлж ажиллах
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, контейнерыг нүүлгэсэн байршилд дахин ТҮЦ тавиулахгүй байхад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж