“НАМА фасилити” төслийн баг Баянгол дүүрэгт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2023.04.22-нд нийтлэгдсэн

“НАМА фасилити” төслийн баг Баянгол дүүрэгт ажиллалаа

“НАМА фасилити” төслийн баг Баянгол дүүрэгт ажиллалаа

Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь “НАМА фасилити” төслийн баг Баянгол дүүрэгт ажиллалаа. Тодруулбал, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар захирагчийн ажлын алба, эрчим хүчний зохицуулах хороо, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Баянгол дүүргийн ЗДТГ, Хороо, СӨХ-тэй хамтарсан уулзалтыг Баянгол дүүргээс эхлүүллээ. Баянгол дүүргийн хэмжээнд нийт 16 хорооны 150 байранд фасад дулаалгын ажил хийх нэн шаардлагатай байна.
Төслийн үр нөлөө буюу ашиг тус:

  • Угсармал орон сууцны барилгын засвар шинэчлэлтийн ажлын санхүүжилтийг урт хугацаанд хангах зорилгоор эрчим хүчний хэмнэлтийн сан байгуулах.
  • Улаанбаатар хотын нийт угсармал орон сууцны барилгуудын 3/1 орчмыг засварлаж шинэчлэх
  • Эрчим хүчний хэмнэлтэд хөрөнгө оруулалтын хийх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх
  • Эрчим хүчний хэмнэлтийн сэдвээр мэдээллийн ажлыг хийж иргэдийг төсөлд идэвхтэй оролцохыг уриалах юм.

Дээрх төсөлд хамрагдах орон сууц нь дараах 2 үндсэн шалгуурыг хангасан байх ёстой:
Үүнд

  • Барилгын тэсвэржилтийн үнэлгээ хийгдсэн байх;
  • Нийт оршин суугчдын 90 хувиас дээш зөвшөөрсөн байх;

Тус зөвлөгөөнд дүүргийн 16 хорооны 68 СӨХ-ийн гүйцэтгэх захирал, төлөөллүүд оролцож мэдээлэл авлаа. Төсөлд зөвхөн угсармал орон сууц хамрагдах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж