БГД-ИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСГИЙНХЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хуучирсан мэдээ: 2023.04.13-нд нийтлэгдсэн

БГД-ИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСГИЙНХЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

БГД-ИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ХЭСГИЙНХЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод 2023 оны 5 дугаар сард зохион байгуулагдах газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Стратегийн команд штаб”-ын сургуулийн бэлтгэлийг хангах, Баянгол дүүргийн Засаг даргын Захирамжийн хэрэгжилтийг хангах, дүүргийн ЗДТГ-ын даргын өгсөн үүрэг чиглэл, дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон боловсролын байгууллага, аж аж нэгжүүд, хороод болон СӨХ-дод сургалт зохион байгуулж байна. Тодруулбал,  Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийнхэн төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, багш ажилчид, эцэг эхчүүд, аж ахуйн нэгжүүд, Их дээд сургуулийн оюутнууд болон Хороод, СӨХ-дын ажилтан албан хаагчдад 14 удаагийн сургалтыг зохион байгуулаад байгаа бөгөөд нийтдээ 500 гаруй хүн хамрагдаад байна. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож 57 хүн, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүн 11 хүнд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ сэдвээр
  • Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч 61 ажилтанд нарт “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ” сэдвээр

    Дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Гацуурт” ХХК-ийн 50, “Гацуурт хүнс” ХХК-ийн 73  ажилтанд “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ” сэдвээр

    120 дугаар цэцэрлэгийн 21 багш ажилчид,  бэлтгэл А,Б бүлгийн 42 хүүхэд, 197 дугаар цэцэрлэгийн 18 ажилтан, 40 эцэг эхчүүдэд,  89 дүгээр цэцэрлэгийн 31 багш ажилчид,  87 дугаар цэцэрлэгийн 26 багш ажилчдад тус тус “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах” сэдвээр

    Дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч 18 ажилтан, 3 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, "Ган-Эрчим", "Оргил-204", "Залуус", "Бэрс-2", "Замчдын тосгон", "Баянгол-51", "Гранд-Виста", "Чандмана-3 өргөө", "Эрч" зэрэг Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд гээд 24 хүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг тус тус зохион байгуулаад байна.

Мөн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Техник технологийн дээд сургууль, коллежийн 53 багш, ажилчдад цахимаар, 62 оюутан сурагчдад танхимаар “Газар хөдлөлт”, “Газар хөдлөлтийн үед болон дараа нь авах арга хэмжээ” сэдвээр сургалт орж газар хөдлөлтийн аюулын үед анги танхимаас гарах, цугларах талбайд цугларах дадлага сургууль хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж