Өнөөгийн Оросын нутагт амьдарч байсан украинчуудын тухай тогтоол гаржээ

Өнөөгийн Оросын нутагт амьдарч байсан украинчуудын тухай тогтоол гаржээ

Өнөөгийн Оросын нутагт амьдарч байсан украинчуудын тухай тогтоол гаржээ

Украинчуудын амьдарч байсан Оросын нутаг дэвсгэрийн тухай тогтоолд ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2024.01.22/ гарын үсэг зуржээ. Тогтоолын дагуу өнөөгийн Оросын нутаг дэвсгэрт амьдарч байсан украинчуудын түүхийг судлах, сурталчлах, хамгаалах арга хэмжээ авна. Зеленский нэгдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг Эв нэгдлийн өдөрт зориулан үг хэлэхдээ зарлигт гарын үсэг зурснаа мэдэгдэв.

Тогтоолын зүйл заалтыг Украины засгийн газар олон улсын шинжээчидтэй хамтран боловсруулсан. Тогтоолд ОХУ-ын нутаг дэвсгэрт украинчуудын үндэсний онцлогийг хадгалах төлөвлөгөөг боловсруулах ёстой гэж заажээ. Эдгээр бүс нутагт украинчуудын түүхийг хадгалах ёстой гэж тунхаглаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын ташаа мэдээлэл, суртал ухуулгатай тэмцэнэ. Мөн тэднийг албадан оросжуулж, улс төрийн хэлмэгдүүлэлт, цөллөгт явуулсан тухай мэдээллийг бүртгэх ёстой.

ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байсан украин угсаатны жинхэнэ түүхийг боловсролын сурах бичигт мөн тусгах ёстой гэж тогтоолд заажээ.

Украинчууд амьдарч байсан нутаг дэвсгэрт Крымын хойгийн зүүн хэсэгт орших түүхэн бүс нутаг болох Кубан, Черниговын хойд хэсэгт орших Стародубщина, хойд болон зүүн Слободанщина мужууд багтаж байна. Слобода буюу Слободанщина нь Хаант засаглалын үед одоогийн Украины зүүн хойд хэсэг, гол төлөв Сумы, Харьков, Луганск мужууд болон Оросын баруун өмнөд хэсгийг хамарсан хагас автономит бүс нутаг байв. Харин одоогийн Краснодарын хязгаарын ихэнх хэсэг нь түүхэн Кубан, Брянск муж нь Стародубщина байжээ.

Эх сурвалж: THE KIYV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-23 192.42.116.175

Энэ бол бусдад тоогдох гэсэн тэнэглэл, өөр юу ч биш!

Avatar

Нэргүй 2024-01-23 139.5.218.152

Ногоон алиалагчийн хямдхан улс төрийн пи ар. Өөр юу ч биш. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-01-23 103.212.116.69

Сэтгүүлч ээ, зөв бичиж сурах ёстой шүү. Гаржээ гэж бичдэггүй. Гарчээ гэнэ.

Avatar

Зочин 2024-01-23 59.153.87.54

Славянууд алалцахад буриад, халимгууд очиж үхдэг л илүүдээд байна

Avatar

Нэргүй 2024-01-23 202.126.89.118

заа гайгүй ээ муу Оросоос Байгал далай, Шишгэд-н гол, Саяаны уулсаа эгүүлж авнаа)

Avatar

Нэргүй 2024-01-23 122.201.23.44

кубаньчууд бол саяхан болтол украйнаар ярьдаг бсн гжуга

Avatar

Нэргүй 2024-01-23 202.131.245.243

Укр, запорожийн хасгуудын аялга шал өөр шүү дээ. Кубаний хасгууд бол запорожиос нүүж очсон хасгууд. Хасгууд хохлуудаас шал өөр.

Avatar

Нэргүй 2024-01-23 223.140.153.165

гарчигтайгаа ямар ч хамаагүй юм бичихийн

Avatar

Зочин 2024-01-23 124.158.119.18

Украйн гэдэг нь славянаар бол "У края" буюу хязгаар нутаг гэсэн үг гэнэ билээ. Баруун, Зүүн славянчуудын буюу зүүн славян-оросуудын баруун урд хязгаар нутгийг нэрлэж үүссэн нэр үг. Хаант оросын их гүрэн үүсэхэд Литовчуудаас хураан авсан нутаг дэвсгэр, тухай үед польш ч украйн ч "Посполит" гэж нэрлэгдэж Австри, Венгерийн эзэнт улсын зүүн хязгаар байжээ гэвэл яахав … цааш нь үргэлжлүүлэх үү яахав …

Avatar

J.Erka 2024-01-23 124.158.119.18

Орос, Украйны ард түмэн Славян гаралтай үндэстэн боловч нэгдэж нийлж хамтран олон зууны турш амьдарч ирээд дэлхийн соёл эргэншлийн зуунд хоорондоо "дайсан" болсон нь туйлын харамсалтай үйл явдал болой. Дэлхийн 2 дугаар дайны өмнө Германчууд хэл нэгт, гарал үүсэл ойролцоо Австри, Чех, Польш гэх мэт орнуудад аж төр байсан герман үндэс угсааны олон сая иргэнд жаргал авчирч чадаагүй, Хэт үндэсэрхэг үзэл, түүнийг хөөрөгдөн төрийн бодлогын хэмжээд хүргэх нь Украйны тод жишээ харууллаа …

Avatar

Нэргүй 2024-01-23 202.55.191.194

хахахахахахаххххх

Avatar

Нэргүй 2024-01-23 203.17.23.197

Солиорох юм даа. Удахгүй Украйн үндэстэн гэж байхгүй болно.

Avatar

Иргэн 2024-01-23 66.181.187.40

Украйн бол НҮБ ийн бүрэн эрхт гишүүн улс. Маш зөв. Орос бол империалист бодлого явуулан хуучин соц орнуудыг дарамтладаг, айлгадаг, дээрэнгүй бодлого явуулдаг. Манай улсыг байнга хөгжил дорой байлгах бодлого явуулдаг, манай орк Мангарууд дэмждэг. Эгийн голын УЦС бариулдаггүй, Анандбазар бузар болон Шунхлай, Петровисын нүгэлтэнгүүдээр ард иргэдийг шулан амь зогоодог. Ийм учир Монголчууд бид шинэ технологи, шинэ үзэл санаагаар тэмцэн цлс орноо түргэн хугацаанд хөгжүүлэх ёстой.

Avatar

Нэргүй 2024-01-23 59.153.112.221

ene nogoonoog baruuniihan hurtel nohoinpos door yzdeg boljdee

Avatar

Бадарч тахар 2024-01-23 66.181.184.222

Крымийн хойг бол укрианы оросын хоёулангийн нь нутаг биш татар монголын нутаг юм ! Хүүк очиж харьяалалдаа авах хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2024-01-23 202.131.245.243

13-р зуунд Крымд очсон татар монголчууд дараа нь өөрсдөө сайн дураараа туркийн харьяанд орчихсон юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-23 202.131.245.243

Хаант оросын үед Малороссия, Новороссия л гэж байсан. Харин О'крайнье (польшоор украина) бол Австри-Унгарын эзэнт гүрний мэдэлд байсан юм шүү.

Avatar

Дорж 2024-01-23 192.82.65.175

Украйн хүчтэй болжээ. Энэ маш зөв. Үндэстэн бүхэн түүхээ үнэн зөв болгох ёстой. Манай түүхийг Дурак Ванячууд бүгдийг өөрчилсөн. Одооноос хүүхэд залуучуудад үнэнээр зааж сургах хэрэгтэй. Хүүк, Оук мэтийн пацанууд ч худлаа дөө. Ваня ахынхаа доодохыг долоохоос өөр эрдэм байх биш.

Avatar

зайл өмхий алиалагч аа 2024-01-23 66.181.183.167

Тэнэглэл нь бүүр дордож үхэх нь дөхжээ.

Avatar

зочин 2024-01-23 202.131.228.131

ингэж ч ах дүүс хоорондоо алалцаж байх гэж, үнэхээр харамсалтай.

Avatar

ЗОЧИН 2024-01-23 122.201.23.83

Украин гэж Польш,Орос нь мэдэгдэхгүй сонин улс шүү

Avatar

Нэргүй 2024-01-23 185.220.103.7

алиалагч мансуурал Зеля өөрийгөө яаая даа гэж байж бас юу вээ, ха ха ха, сая Давост очиход нь Зеляг нохой ч тоож шиншлээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж