Парис хот олимпийн наадамд бэлэн үү?

Парисын олимп-2024

Парис хот олимпийн наадамд бэлэн үү?

Парис хот олимпийн наадамд бэлэн үү?

Цэнхэр гаригийн эв нэгдэл, баяр цэнгэлийн их наадам болох олимп гэрлийн хотод нээлтээ хийхэд 185 өдөр үлдлээ. Зуны 33 дахь олимпийн наадамд арван мянга гаруй тамирчид оролцох тооцоололтой байгаа бөгөөд Парис хот ч эдгээр өдрүүдэд тун завгүй бэлтгэл ажлаа хангаж байна. Тус хотын удирдлагууд олимпод бэлтгэн 43 орчим шинэ санаачлагыг баталжээ. Илүү ногоон, илүү аюулгүй, илүү эрүүл гэх уриан дор Сена мөрөн дагуу их цэвэрлэгээ хийснээс гадна дугуйн замуудыг барьж, нийтийн тээврийн шугамуудыг нэмж, түгжрэлийг багасган түүх соёлоо орчин үеийн чиг урсгалтай нийцүүлэхээр хичээж байгаа гэнэ.

Гэхдээ л асуудал гарч ирэв. Парисын хотын захирагч Анн Идальгогийн хэлснээр хотынх нь нийтийн тээвэр ирэх олимпод бэлэн биш байгаа аж. Парис хот энгийн үедээ ч нийтийн тээврийн хомсдолд орж, Парис хотын иргэдэд хүртээмжтэй, тав тухтай байж чаддаггүй гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн жил 40 жил Парисын нийтийн тээвэрт хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй гэнэ.

Парисын олимпийн тасалбар эзэмшигч бүр нийтийн тээврээр үнэгүй зорчих зохицуулалттай бөгөөд энэхүү алдагдлыг нөхөхийн тулд энгийн зорчигчдод тасалбараа хоёр дахин үнэтэйгээр борлуулахаас өөр сонголтгүй болжээ. Мөн хотын аюулгүй байдал болон зочид буудлуудын хүрэлцээ, тав тухтай байдалд хотын цагдаагийн газрын дарга болон зочид буудлуудын холбоооны тэргүүн хоёр тусгайлан анхаарал хандуулж байгаа гэв.

2.10 еврогийн үнэтэй метроны тасалбар 4 евро болно.

Оны өмнөхөн Францын "Odoxa" байгууллагын зүгээс Парис хотын иргэдийн дунд судалгаа явуулахад бараг хоёр хүн тутмын нэг нь буюу 44 хувь нь Парисын олимпийг ойшоохгүй байгаагаа илэрхийлжээ. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 52 хувь нь олимпийн үеэр хотоос гарна гэсэн аж. Тус судалгаанд оролцсон Эвелине гэх бүсгүй ярихдаа "Би зургадугаар сарын 9-ний өдөр Европын холбооны сонгуульд саналаа өгөөд есдүгээр сар хүртэл Парисаас явна. Ирэх зун Парис тэвчэхийн аргагүй болно. Зогсоолд машинаа тавьж болохгүй, гудамжаар явж болохгүй, юу ч хийж болохгүй болох биз. Хатагтай Идальго хотыг сүйрүүлсэн. Тиймээс би олимпийнх нь нэг хэсэг болмооргүй байна" гэж ярьжээ.

Парис хотын орон гэргүй иргэдийг эхнээс нь хотоос гарган нүүлгэн шилжүүлж, буяны байгууллагууд хоргодох байраар хангаж эхэлжээ.

Ерөнхийдөө жил бүрийн долоо болон наймдугаар саруудад Парис хот эзгүйрч, оршин суугчдынх дийлэнх нь зуслан руугаа эсвэл далайн эрэг рүү явж амардаг гэнэ. Тийм ч учраас олимпийн үеэр байр, орон сууцаа жуулчдад түрээслэх сонирхолтой хүмүүс олон байна. Гагцхүү түрээсийн үнэ нь жирийн үеийнхээс дөрөв дахин их байх төлөвтэй буй. Зочид буудлуудын үнэ ч тэнгэрт хадах шинжтэй. 2023 оны долдугаар сард нэг өдрийн 169 евро байсан зочид буудал 2024 оны долдугаар сард 699 евро байх тухай Парисын аялал жуулчлалын төвөөс мэдээллэв. Өөрөөр хэлбэл, үнийн дүн нь 314 хувиар өсчээ. Үүнээс гадна Парисын зочид буудлын өрөөнүүдийн 45 хувь нь хэдийнэ захиалагджээ. "Airbnb" ч ачаалал дийлэхгүйд хүрэв. Одоогоор 500 мянга гаруй жуулчид "Airbnb" ашиглан түрээсийн байранд байрлах тооцоо гарав. Эрэлтээ дагаад ч үнэ нь 85 хувиар өсөх шинжтэй байна гэж "Deloitte" судалгааны байгууллага харуулсан.

Өнгөрсөн Токиогийн олимпийн адилаар эсэргүүцэгчид ч бий. Тэд их мөнгө үрсэн, үндэстэн дамнасан компаниудын ашиг сонирхолд үйлчилдэг олимпийг эсэргүүцэж, зохион байгуулагчдын толгойны өвчин болж байна. Дээр дурдсанчлан нийтийн тээвэр бэлэн бус байгаа. Ялангуяа метроны 14 дүгээр шугам нь цагтаа ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байгаа. Гадаад, дотоодын 15 сая жуулчин Парис хотод олимпийн үеэр айлчлах бөгөөд тэдний аюулгүй байдалд 40 мянган цагдаагийн алба хаагч, хүчнийхэн анхаарал тавина. Нийт 8.8 тэрбум еврогийн төсөвтэй Парисын олимпийн 10 сая тасалбарын 7.6 сая нь хэдийнэ зарагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-23 66.181.189.91

Бясаагаа цэвэрлэж, устгаж чадсан болов уу. Бясаандаа баригдчихсан гэсэн шүү дээ. Олимпод явсан нөхдүүд бясаа чирч ирээд, Улаанбаатар тэр чигээрээ бясаатах байх даа. Монголчууд залхуу, залхаг, заваан, бясаатах бол хормын л ажил.

Avatar

ZOCHIN 2024-01-23 92.88.171.119

yaduu xoroololiin xeden ajilgui archaagui xaltaruudaa tsagdaa nar sain xyanax xeregtei
Ted nar Olimpiin togloltiin ued eldev busiin uimeen samuun gargax vii dee

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.181.249

bituuu deerem bolnooo haltaruudiin gang bulguud ni beldeeed ehlej bgaashdeeeee

Avatar

Бадарч тахар 2024-01-23 66.181.184.222

Олимпийн тоглолт нь эхлээд дундаа явж байгаа үёд нь Путин цөмийн цохилт өгчихөөсөй энэ Парист ! Хаан царь гэдэг бөмбөг байвал бүр сайн !

Avatar

ЗОЧИН 2024-01-23 122.201.23.83

Бэлэн байлгүй дээ, Гүрэн улс юм хойно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж