Хятад, Кыргызстаны хил дагуу 7.1 магнитуд газар хөдлөв

Хятад, Кыргызстаны хил дагуу 7.1 магнитуд газар хөдлөв

Хятад, Кыргызстаны хил дагуу 7.1 магнитуд газар хөдлөв

Хятадын баруун хэсгийн Шинжаан мужийн алслагдсан бүс нутагт өнөө өглөө /2024.01.23/ үүрээр 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр орон нутгийн цагаар 02:00 цагийн үед Аксу мужийн Учтурпан дүүрэгт газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас цахилгааны шугам унаж, хоёр байшин нурсан гэх мэдээлэл байна. 200 орчим аврагчийг гамшгийн бүс рүү илгээжээ. Цахилгаан хэсэг хугацаанд тасарсан ч хурдтайгаар эргэн сэргээсэн байна. Мөн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ. Одоогоор бусад хохирлын мэдээ хараахан гараагүй байна.

"The Guardian" хэвлэлд мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Хятад, Кыргызстаны хил дагуу байжээ. Тухайн бүс нутагт уйгур үндэстнүүд голдуу оршин суудаг аж.

Анхны газар хөдлөлтөөс хойш хэд хэдэн чичиргээ дахин мэдрэгдсэн. Энэ нь 4.5 магнитуд хүртэл хүчтэй байжээ. Чичирхийлэл хөрш Кыргызстан, Казахстанд ч мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлт болсон Ушү мужид агаарын хэм 0-ээс доош байна.

Эх сурвалж: AP, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-23 203.17.23.197

Хятаддад сүйрэл нүүрлэжээ

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.180.113

Ушү биш Оош муж байлгүйдээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж