Иргэд 2025 он дуустал тэтгэврийн зээл авсан ч сунгах хүсэлтэй байна

Иргэд 2025 он дуустал тэтгэврийн зээл авсан ч сунгах хүсэлтэй байна

Иргэд 2025 он дуустал тэтгэврийн зээл авсан ч сунгах хүсэлтэй байна

Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдээд буй. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэг. Зах зээл дээр эрэлт өсөхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өсч, үүнээс шалтгаалж банкнаас зээл авах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм. Тэр дундаа тэтгэврийн зээлийн хүсэлт, хугацаатай холбоотой санал арилжааны банкуудад их ирж байгаа аж. Энэ талаар банкуудаас тодрууллаа.

Банкны зээлийн эдийн засагчдын хэлж байгаагаар, сар бүхний эхний долоо хоногт тэтгэврийн зээл авах хүний тоо өсдөг. Энэ сард цагаан сарыг угтаж нэмж болон шинээр тэтгэврийн зээл авах хүмүүс их хандаж байна гэв.

ЗЭЭЛ ХҮН БҮРД ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ХУГАЦААТАЙ ГАРНА

Зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авах хүсэлтэй. Гэвч тэтгэвэр авагч бүрд зээл авах дүнгийн боломжит хугацаа харилцан адилгүй байдаг байна. Зээлдэгчийн өрийн түүх бусад зүйлсийг харгалзаж дээд тал нь банкууд 12-24 сараар тэтгэврийн зээл олгож байгаа юм. Ингэхдээ зарим банк бага сараар зээл авсан ч дахин нэмж авах боломжгүй гэдэг шийдвэр гаргажээ. Тухайлбал, Хаан банк 12 сар, Төрийн банк, Голомт, Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сараар олгож байгаа төдийгүй тэтгэврийн зээлтэй тохиолдолд зарим нь хугацаа сунгахгүй байх шаардлага тогтоожээ.

Өнгөрсөн 2023 оны тухайд Нийгмийн даатгалын сангаас 497 мянган иргэнд нийт 3,7 их наяд төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг олгосон. Үүнээс 388 мянга нь ахмад настан бөгөөд тэдний тэтгэвэрт 2,9 их наяд төгрөг зарцуулсан байна. Бүрэн тэтгэврийн хувьд 550 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 440 мянган төгрөг байгаа юм.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 15-16,5 ХУВЬ 

Банк бүрийн тэтгэврийн зээлийн нөхцөл харилцан адилгүй ч хүүний хувьд жилийн 15-16,5 хувь байна. Худалдаа хөгжлийн банкны сарын хүү 1,34 буюу жилийн 16,08 хувь, Голомт банк 15,6 хувь, Төрийн банк 16,8 хувийн хүүтэй. Банкнаас хамаарч зээлдэгч эргэн төлөгдөх нөхцөлөө сонгоно. Эргэн төлөлтөд, сар бүр үндсэн зээлээ тэнцүү төлөх, сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрийн нийлбэр тэнцүү төлөх нөхцлүүдийг санал болгож байгаа аж.

Иргэд зээлийн үлдэгдэлтэй ч нэмж зээл олгохгүй байгаад төдийгүй хугацаа бага, хүү өндөр байгааг шүүмжилж байна.

Мөн хамгийн гол нь зээл аваад гар дээрээ шууд бэлэн авч байгаа дүнгээс зээлийн хүүг бөөнд нь хасч байгаад иргэд бухимдаж байна. Өнгөрсөн 2021 оны статистикаар нийт өрхийн 55 хувь буюу 520 мянга орчим өрх зээлтэй амьдарч байна гэсэн судалгааг ЗСХ-ноос танилцуулсан. Харин энэхүү үзүүлэлт 2022 онд 2.1 нэгж хувиар нэмэгдсэн бол 2023 оны зээлийн индексээр ч мөн өссөн дүнтэй гарчээ. 2022 оны байдлаар нийт өрхийн цалингийн зээлийн хэмжээ өмнөх оноос 45,6 хувь, өрхийн хэрэглээний зээл 20,3 хувь болж өмнөх оноос 2,6 хувиар буурсан.

Тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 2022 онд 1,9 сая төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгджээ.

2022 оны арван хоёрдугаар сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны 6,5 хувиар өсч 22 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас дурдсан. Энэ жил ч мөн зээл авагчдын тоо өссөн байгаа аж. Зарим арилжааны банкны өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авах хамгийн өсөлттэй сар нь нэгдүгээр сарын дундаас хоёрдугаар сарын эхэн байдаг байна. Тэтгэвэр авагчдын дийлэнх нь 2024, 2025 оныг дуустал зээл авсан ч хугацааг сунгах хүсэлтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-23 103.212.118.250

Залуу насандаа ажил хийж тэтгэвэрт гарахдаа өгсөн мөнгөө буцааж хүүтэй зээлэх юмдаа. ядаж хүүгээ багасгамаар юм

Avatar

Нэргүй 2024-01-23 202.21.107.63

tsagaan saraar bayarlachaad busad ued ni yaj amidrah um be. or zeeleer bayar temdegleh sain yor bish. er ni shine sar garshad or zeeltei baival oodoldoggui gedeg baisan.

Avatar

Нэргүй 2024-01-23 45.117.35.16

зээлийнхээ хүүг бууруулах хэрэгтэй, арай дэндүү өндөр байгаа шүү.

Avatar

Иргэн. 2024-01-23 66.181.161.67

Ахмадууд Зөвхөн цагаан сараар зээлээ сунгаж авах гээд байгаа юм биш.Тэтгэвэр сар бүрийн 1нд оронгуут хормын дотор зээлийг нь татчихдаг ямар ч асуудалгүй.. 70/30аар зээл аваад амьдраад яваад л байдаг.Нийгмийн сүлжээгээр дүүрэн тэтгэврийн зээлийн хугацааг сунгаад өгөөч гэсэн гуйлт байдаг юм билээ.ХААН аас бусад банкууд зээлийн хугацаан дээрээ уян хатан хандаж хүсэлтийг нь хүлээж авдаг юм уу даа.Хөгшчүүл зээлийн үлдэгдэлтэй бурхандаа буцвал банк биш,ар гэр,үр хүүхдүүд нь л төлдөг хэвээр биздээ.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.177.222

ХАМГИЙН ГОЛ НЬ БИД ЦАГААН САРААР ХӨГШЧҮҮЛДЭЭ БӨӨН ДАРАМТ ҮҮСГЭДЭГТ БАЙГАА ЮМАА. ӨВӨРМОНГОЛЧУУД БОЛ ХАРИН ЦАГААН САРААР ХӨГШЧҮҮЛЭЭСЭЭ БЭЛЭГ АВАХ БИШ, ХӨГШЧҮҮЛЭЭ БАЯРЛУУЛЖ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ ӨГӨӨД ХАМТ ТОГЛОЖ ХООЛЛОЖ СУУДАГ ЮМ БНАЛЭЭ. БИД БОЛ ОЧООД ДАНХАЙЖ СУУЖ БУУЗ ЖИГНҮҮЛЭЭД ДОР БҮРНЭЭ БЭЛЭГ АВААД БУШУУХАН ГАРДАГ УЛАМЖЛАЛТ ЗАН ЗАНШИЛТАЙ ГЭЖУГА. УЛИРЧ БУЙ ЖИЛДЭЭ АЛТ МӨНГӨ ИХ ХУРААВ УУ, АРИЛЖАА НАЙМАА ИХ ХИЙВҮҮ… гэж мэндэлдэг, ОДОО БОЛ “АЙЛ ХЭСЧ АЛТ МӨНГӨ ИХ ЦУГЛУУЛВУУ” гэдэг болсон. ИЧИЖ ҮХМЭЭР!!

Avatar

Нэргүй 2024-01-23 202.55.188.92

МОНГОЛЫН ХӨГШЧҮҮЛ Ч ЯДАРЧ Л ЯВНА ДАА! ТЭДНИЙ ДИЙЛЭНХИЙН АВДАГ ТЭТГЭВЭР НЬ АМАНД Ч ҮГҮЙ, ХАМАРТ Ч ҮГҮЙ ГЭДГИЙН ЖИШЭЭ. ЮМНЫ ҮНЭ НЬ ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ, БҮР ӨДӨР ХОНОГООР ҮРГЭЛЖ ӨСӨЖ БДАГ. БУУНА ГЭЖ ЕР БАЙДАГГҮЙ. АРГАА БАРЖ ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛ АВАХААР ТҮҮНИЙХ НЬ ХҮҮ НЬ 15-18. . МОНГОЛЫН МӨНГӨТЭЙ ХӨРӨНГӨТЭЙ ТОМЧУУД НЬ БАНКНААС ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ӨЧНӨӨН ТЭТБУМ, ИХ НАЯДААР НЬ АВЧИХДАГ. БАС ТҮҮНИЙГЭЭ Ч ӨГӨХГҮЙ ЛУУ УНЖЧИХАЖ БОЛДОГ ГЭЖУАЙ ГАА!

Avatar

Осман 2024-01-23 217.196.16.28

бид тэтгэвэрээ хэдэн сараар авахаа мэдэх ёстой хаан банк өндөр хүүтэй 24 сар зээл өгөхгүй бол өр банкнд хандах болно хугцаагаа 24 болгоо

Avatar

Бадарч тахар 2024-01-23 66.181.184.222

Дахиад тэглүүлэх юм бодож байгаа балайгууд чинь ! Эсвэл өгөхгүй байж байгаад үхчих юм бодож байгаа ! Зээл битгий олго арай тураад үхчихгүй байлгүй !

Avatar

Ардын засгийн төлөөний түшмэл Цогтын Эрдэнэ 2024-01-23 66.181.184.155

Илүү үгтэй илүүрэн хошуутай муу дурак минь амаа хамхи!! Чамаас гуйгаагүй байна.Муу эсэргүүн.

Avatar

Нэргүй 2024-01-23 202.179.25.243

Тэтгэвэрийн зээл дээр хүртэл банкууд ашиг хийх юм даа .Ядаж хүүг нь 1% аас бага болгох хэрэгтэй ш дээ.0.5% гэх мэт

Avatar

иргэн 2024-01-23 103.57.92.173

авсан болно буцааж төлнө. зээл тэглэнэ гэж байхгүй шүү гэдгийг яаж ойлгуулмаар юм бэ дээ.

Avatar

Нэргүй 2024-01-23 203.91.115.56

хаана зээл тэглэнэ гэж яриад байна мэдээгээ уншаач

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.161.39

argagui ovliin huitend nuurs buyu tulsh tuleegee avna sh de

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.182.78

Зогсоох нь зөв. Өнөөдөр төлж чадахгүй байгааүээлийг дараа нь өндөх хүүтэй төлж чадах нь юу л бол. тэд маргааш хоолны ч мөнгөгүй болох авул байна

Avatar

далай 2024-01-23 124.158.120.30

тэтгэвэрийн зээлийг зогсоох хэрэгтэй хөгшчүүдэд өөрийн мөнгө өө зарцуулах боломжийг олгож болно Эс тэгвээс банк тэтгэвэрийн хөгшчүүдийг мөлжиж байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж