ТЭЗҮ-гээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийг гацаадаг уу?  

ТЭЗҮ-гээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийг гацаадаг уу?  

ТЭЗҮ-гээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийг гацаадаг уу?  

Монгол Улсад жилдээ 19.9 сая арьс шир бэлтгэгддэг ч боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нь хүрдэггүйгээс 9 сая нь хаягддаг. Энэ бол харамсмаар тоо баримт. Гэвч дахиад хэдэн жил малынхаа түүхий эдийг боловсруулж чадахгүйгээс хог дээр хаяхыг хэлэхэд бэрх байна. Учир нь, Улаанбаатар хот дахь арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн, аж үйлдвэрийн парк байгуулах  төрийн шийдвэр 2012 онд гарсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа юм.

Уг нь Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 2014 онд Улаанбаатар хотоос 25 км зайд орших 539 га газрыг Эмээлт-Аргалантад олгожээ.

Уг парк ашиглалтад орвол жилд 7 сая арьс шир боловсруулна. Мөн 22 мянган тонн ноос, 8000 тонн ноолуур боловсруулна.

Түүхий эдийг боловсруулахтай холбогдуулж, хоногт 20 мянган тонн бохирыг боловсруулах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина.

Мөн энэхүү том кластерыг дагаж 10 мянга орчим хүн ажлын байртай болох судалгаа гарчээ. Түүнчлэн Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болсон арьс, ширний үйлдвэрлэлд сэргэлт бий болж, экспортын нэр төрлийн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэх, уг үйлдвэрлэлийг дагаж цавуу, коллаген, гоо сайхан, савангийн үйлдвэрлэл хөгжих үндсэн суурь бий болно гэх судалгаа ч хийгдсэн байгаа юм.

Аж үйлдвэрийн парк байгуулахын ач холбогдол нь түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох боломжтойгоос гадна ажлын байрыг олноор бий болгодгоороо онцгой ач холбогдолтой.

Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханы тайлбараар бол Хан-Уул дүүрэгт байршиж буй арьс шир боловсруулах 20 гаруй үйлдвэр нь Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл ашиглалтад орохыг хүлээсээр 10 гаруй жил болжээ. Удахгүй нүүнэ гэсэн хүлээлтээр үйлдвэрээ ч өргөтгөж чаддаггүй байна.  Харин Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн тухайд ТЭЗҮ боловсруулагдаж байгаа гэдэг мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэгийн зүгээс өгч буй. Ирэх хоёрдугаар сард багтаан ТЭЗҮ боловсруулагдаж дуусах юм байна.

Гэвч учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар энэхүү төсөл дээр ТЭЗҮ-г шинэчлэх шаардлага үүссэн нэрийн дор төслийг гацаасаар иржээ.

Тодруулбал, 2012 онд анх 250 га талбайд Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулахаар болж, ТЭЗҮ боловсруулсан байна.  Дараа нь 2017 онд 160 га талбайтай байхаар дахин ТЭЗҮ боловсруулжээ.  Нийслэлээс парк байгуулах газрыг хангалттай олгоод байхад яагаад талбайн хэмжээг нь бууруулж, дахин ТЭЗҮ боловсруулсан нь тодорхойгүй. Хамгийн гол нь ТЭЗҮ шинэчлэх шаардлага гарах бүрийд төслийн ажил хойш татагдаж, хугацаа алдсаар ирснийг албаны хүн ч учирлаж байжээ.

Мөн төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарснаас хойш  10 жилийг зарцуулаад байгаа ч одоогоор тус паркийн хамгаалалтын бүсийн бүтээн байгуулалтыг л дуусгасан бол бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга угсралтын ажил ердөө 30 хувьтай аж.

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны зарим гишүүний хэлж буйгаар уг төсөлтэй холбоотойгоор тус байнгын хороо 1,6 жилийн өмнө тодорхой үүрэг даалгаврыг Хүнс хөдөө аж ахуйн яаманд өгсөн ч өмнөхөөсөө огт урагшаа ахиагүй байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.

Албаны хүний мэдээллээр уг төслийг хэрэгжүүлэхэд 734.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Ийм хэмжээний мөнгө нийслэлд ч, улсад ч байхгүй тул Дэлхийн банкнаас санхүүжилт татна. Гэвч Дэлхийн банк эхний ээлжинд 100 сая ам.доллар олгох боломжтой гэдгээ илэрхийлжээ. Уг хөрөнгөөр аж үйлдвэрийн паркт шаардлагатай дэд бүтцүүдийг бүгдийг байгуулах боломжгүй.

Учир нь,  Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хөнгөн үйлдвэрлэл, худалдааны төв, газар тариалан, тээвэр логистик, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, ойн аж ахуй гэсэн олон чиглэлийг хамарч байгуулагдах юм.

Засгийн газар арьс шир боловсруулах дөрвөн том төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан ч 10 гаруй жилийн өмнө шийдвэр нь гарсан Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслөөс эхлээд Ховд, Дорнод, Дархан-Уул аймгуудад байгуулахаар төлөвлөсөн арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс нэг нь ч ашиглалтад ороогүй байгаа юм. Харин ч ТЭЗҮ боловсруулах нэрийн дор ажил нь гацаж, мөнгө цацсаар өнөөдрийг хүрсэн дүр зураг угтаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-01-23 66.181.185.187

Бүтэн 12 жил өнгөрөхөд яюаж ТЭЗҮ -ээ ч гаргаж чаддаггүй монгол төрийн ажил ийм л байна.

Avatar

Нэргүй 2024-01-23 188.162.254.98

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

з 2024-01-23 202.126.91.67

хариуцагч байхгүй юм уу байгаа бол ил тод зарлаад АТГ-д шалгуулаач

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.190.73

МАНАН ГЭЖ ХОРЛОГЧ БАЙГААГ БҮҮ МАРТ. НАМ БУСЧУУДЫГ НААШ НЬ ТАТ.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.179.52

Ugaasaa mongoliig hugjuuleh sonirholgui gadnii gar hul bolj zuvhun uursduu bayajih huseltei urvagchid 1921 onoos hoish mongol turiin tolgoi deer sandailj suuchihaad unuudriig hurtel baisaar l bn,ard irgedee neg udur honogiig unguruuh tudii amidraltai bailgah daalgavartai,gadnii zaavraar ajilladag malnuud baigaa tsagt mongol hugjihgui

Avatar

Нэргүй 2024-01-23 103.212.117.186

монголыг хорлогч байгаамм бишүү бидний дунд

Avatar

zochin 2024-01-23 66.181.181.216

АН-ын үед өч төчнөөн мөнгөөр ТЭЗҮ нь хийгдэж ажил нь эхэлсэн байсан цахилгаан станцуудын, хотын метроны, гэр хорооллын дахин төлөвлөлтийн, ипотекийн зээлийн зэрэг улс орон, иргэдэд чухал хэрэгцээтэй амин чухал олон төслүүдийг ман гарч ирээд бүгдийг зогсоосон. энэ нэм өөрсдөө юу ч хийж чадахгүй болохоороо өрсөлдөгч намаа дарах зорилгоор улс орныхоо эрсэг хорлон сүйтгэх ажиллагаа үргэлж явуулж байдгийг олон харлаа. одоо энэ хуучин коммунист, дарангуйлагч намыг төрөөс зайлуулах хэрэгтэй болжээ

Avatar

Нэргүй 2024-01-23 103.145.234.76

Улс үйлдвэр, парк барина гэж солиорхоо больмоор байна. Эмээлтэд дэд бүтэц байгуулахад л хувийн хэвшил хангалттай үйлдвэрээ бариад явна. Дандаа том том яриад, мөнгө нэхээд, юу ч хийхгүй юм.

Avatar

Зочин 2024-01-23 202.126.90.24

Нэг л их кластер ярьсан улс. Тэрийгээ ч ойлгож байгаа юм байхгүй. 70 сая малтай. Арьс шир хог дээр. Зөвхөн арьс ширээр босоод ирж болмоор доо. Яаж удирдахаар ийм байдаг бнаа. Ард түмэн ч дүнгээ удахгүй тавина даа. Яанаа.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.177.26

Хорлон сүйтгэх ажиллагаа!!!

Avatar

ЗОЧИН 2024-01-23 122.201.23.83

Албаны хүний мэдээллээр уг төслийг хэрэгжүүлэхэд 734.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.Нөгөө дүүлээс аваач ээ, Бүр их нядаар нь авцан,Гогь, Гогуудаас,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж