"Баавгай болохсон" киног 10 хоногт 31 мянган хүн үзжээ

"Баавгай болохсон" киног 10 хоногт 31 мянган хүн үзжээ

"Баавгай болохсон" киног 10 хоногт 31 мянган хүн үзжээ

Эх орондоо нээлтээ хийгээд удаагүй байгаа "Баавгай болохсон” уран сайхны киног нэгдүгээр сарын эхний 10 хоногтоо 31 мянган хүн үзжээ. Дэлхийн А зэрэглэлийн хамгийн том кино наадам болох Францын Каннын кино наадамд монгол кино албан ёсоор сонгогдож, оролцсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол “Баавгай болохсон” уран сайхны кино. Найруулагч нь Пүрэвдашийн Золжаргал юм. Тэгвэл дэлгэцийн энэ бүтээл 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос Монголын кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн юм.

"Баавгай болохсон" уран сайхны киноны баг тавдугаар сарын 16-27-ны өдрүүдэд дэлхийн А зэрэглэлийн Каннын наадамд оролцоод ирсэн.

Найруулагч П.Золжаргал өмнө нь киноныхоо тухай ярихдаа "Утаатай, өвлийн хүйтэн улирлыг болдогсон бол баавгай шиг ичээндээ өнгөрүүлэхсэн гэсэн утгатай. Нэг сайхан унтаад сэрэхэд утаагүй, ханиад томуу ч байхгүй, зуныг угтах юмсан гэдэг хүүхдийн хүсэл л дээ. Энэ бол киноны гол дүрийн чин хүсэл. Кинонд маань 15 настай физикийн гоц авьяастай хүү, гэр хороололд өрх толгойлсон ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг тухай өгүүлдэг. Тэр хүү өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө явангаа хүйтэн өвөл даарахгүй нь тулд нүүрс түлээ, хоол хүнсгүй болох асуудлыг хэрхэн даван туулж байгааг харуулж буй.

Би энэ киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс эхэлж бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн. Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын "Urban Sales" компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кино зорилгоо бүрэн биелүүлээгүй гэж би хэлнээ. 2024-01-22 103.215.14.4

Эх газрын эрс тэс уур амьсгалд тэсч үлдэх асуудал дандаа байдаг. Гэвч энэ улс орны авилгалд бүрэн идэгдэж, ард иргэд нь цөхрөнгөө барсан байдлыг ч бас харуулсан. Энэ сайн бас муу талтай. Киноны өгүүлэмж, хэрэглэгдэж буй хэл яриа зэрэг нь анхаарал татсан. Арай өөрөөр хийж гэрэл гэгээ, сайн сайхныг тусгаж болоогүй юм байх даа гэж бодогдсон. Мөн киноны төгсгөл надад бол маш ойлгомжгүй байсан, тэр кино театрт байсан бүх хүмүүс киноноос "ямар нэгэн юм хүлээж", суудлаасаа босохгүй хэсэг суусан.

Avatar

Нэргүй 2024-01-22 142.114.4.253

Амьдрал ийм байxад Монголоо магтаад байx уу, луйварчдаа дээрээ залсаар байx уу, таны сонголт!!!

Avatar

Нэргүй 2024-01-22 142.114.4.253

Энэ киноны өмнөөс ичиж шүүмжилж байгаа улс эxлээд авилгачдынxаа эсрэг тэмц !!!

Avatar

Нэргүй 2024-01-22 142.114.4.253

Нэгэнт авилгалтай тэмцэж тэднийг ялж чадаxгүй, ялсан кино xийж чадаxгүйгээс ялагдсан киногоо xийxээс өөр яаx вэ, юу xийнэ түүнээ xүртэнэ киноныxны буруу бишээ зайлуул

Avatar

Нэргүй 2024-01-22 142.114.4.253

Иx сэтгэл xөдөлмөр шингэxээр сайн кино болно, боловсролыг сурталчилсан нь ч үнэн.
Гэxдээ өрөвдүүлж амьдраxаар гайxуулж амьдар гэсэн үг байдгийг бас санаx л xэрэгтэй !

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.47.39

энэ нэг баларсан нийгмийн асуудал хөндсөн сэдвээсээ хэзээ салах вэ? хэзээ хүн шимтэж үзэхээр сонирхолтой, адал явдалтай, уран сэтгэмжтэй ном, кино, жүжиг гарах вэ? үнэндээ залхаж байна шүү. энэ киног үзэхгүй, угаасаа юу гардаг нь ойлгомжтой

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.107.55

Яг үнэн. Угаасаа стрестэй лалрын нийгэмд тэрийг нь дахин дахин сануулсан зовлонтой юм хийцгээнэ. Гадны кинонуудыг харахаар дандаа л нэг тийм ялсан, бахархал төрүүлсэн, амжилтанд хүрсэн юм гаргахын.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.46.151

ингээд мэдрэлтээд ганцаараа далийгаад явчдын ганцаараа арал дээр амьдарч бгаам шиг.

Avatar

Нэргүй 2024-01-22 139.5.219.41

Хэдэн удаа дэлхийгээр нэг монгол дүр төрхийг ядуу, эрхтэн дутуу, мэдрэлийн өвчтэй дүрүүдээр илэрхийлж, бадар барьж нэр алдар олох гэсэн юм бэ? Зүгээр энгийн дундаж амьрал, шийдлээр гуйлга гуйхгүй, өрөвдүүлэхгүйгээр монгол дүр төрх гаргалдаа. Наад барууныхан чинь наашаа харж өрөвдсөн дүр гаргаж, эвий хөөрхий гэнэ. Цаашаа хараад хоорондоо хөх инээд, хов живээ хуваалцаж суудаг хонгорууд шүү. Яс юман дээр ардчилал, хүний эрх гэж чалчиж, чалчихсаны үр дүнд энэ утаа бий болсон.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.180.113

Коммунист зомбины толгойд л ардчилал утаа хоёрыг холбох логик орж ирдэг байх нь дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж