Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Л нь өөрийн эхнэр Н.А-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, нэр бүхий 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 43 сая 200 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв.
Хэргийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Л нь өөрийн эхнэр Н.А-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, нэр бүхий 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 43 сая 200 мянган төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан Б.Э нь “Т” ХХК-ийн менежер, уурхайн дарга нараас “тусгай хамгаалалттай газрыг хашаалуулах төсвийг шийдвэрлэж өгвөл нэр бүхий компаниар байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгэх асуудлыг Иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлж өгнө” гэж хуурч 9 сая төгрөгийг бэлнээр авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 2.1 /Залилах/ -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Х.Б нь бусдын гадаад паспортыг ашиглан тус аймгийн Булган авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Нэргүй 2024-01-22 188.162.254.127
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!
Нэргүй 2024-01-22 92.174.59.104
Дүүргүүдийн газар олголтод маш нарийн, тэгэхдээ байнгын хяналт шалгалт тавьдаг байх хэрэгтэй байна.
Зочин 2024-01-22 202.21.105.117
Ийм новшийн үйлдэл хийж албан тушаалаа ашигласан газрын албаны нөхрийг 10-15 жилийн ял өгөөчээ. Тэгэхгүй бол энэ хүнд гарууд чинь хашрахгүй шүү дээ.
Нэргүй 2024-01-22 66.181.180.113
Яасан их газар өгөөд, яасан жоохон хахууль авсым бэ? Хахуулийн ханш унагаагаад, яршиг зүгээр ….
ЯАНА ДАА 2024-01-22 46.135.9.12
ӨМНӨГОВЬ ДУНДГОВИЙН ГАЗАР НУТГИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАНУУД ХЯТАДУУДАД ЗАРААД ДУУСАЖ БНА ЯАНА ДАА .