“Халаас зогсоол азын зогсоол болсон тул хаалт тавьсан”

“Халаас зогсоол азын зогсоол болсон тул хаалт тавьсан”

“Халаас зогсоол азын зогсоол болсон тул хаалт тавьсан”

Нийслэлийн нийтийн тээврийн 71 чиглэлийг буцаан сэргээсэн болон бусад асуудлаар өнөөдөр /2024.01.22/ Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Иргэдээс хамгийн их санал ирсэн 71 чиглэлийг буцаан сэргээсэн. Нийтийн тээврийн автобусны чиглэлийг 100 хувь шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжүүлсэн ч олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлын дагуу дээрх 71 чиглэлийг эргэн сэргээх арга хэмжээ авсан.  Ингэснээр 65 хувийн  шинэчлэлийг авч үлдээд 35 хувийг өөрчилж байгаа юм.

Мөн хот орчмын 15 чиглэлийн үйлчилгээг хэвээр үлдээлээ. Дунд оврын автобусны таван чиглэлийг хэвээр үлдээж байгаа. Эдгээр чиглэлүүдийн хүртээмж сайн байгаа судалгаа гарсан тул өөрчлөөгүй.

Гэр хорооллоос буюу өндөржилт ихтэй газруудад том оврын автобус явах боломжгүй  байгаа тул дунд оврын автобус явуулж эхэлсэн. Энэхүү зохицуулалт нь гэр хорооллын иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилготой. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд дээрх чиглэлээр нийтийн тээвэр үйлчлэхэд иргэдэд хүрэх хүртээмж нь сайн байна гэдэг судлагаа гарсан тул өөрчлөхгүй хэвээр үлдээсэн.

Чиглэлүүдийг өөрчилсөн нь 1 буудал дээр 28 автобусын чиглэл давхацдаг байсныг арилгах зорилгоор энэ өөрчлөлт хийсэн.

Мөн хамгийн их иргэд зорчдог чиглэлийг авахын тулд нийтийн тээврийн салбарт бизнес эрхлэгчдийн дунд маш том өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсдэг энэ тогтолцооноос салах хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр нийтийн тээврийн шинэчлэлийг эхлүлж, 65 хувийн өөрчлөлт хийж, цааш нь үргэлжлүүлээд явахаар болсон.

Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн хүрээнд хийж байгаа шинэчлэл нь зөвхөн чиглэл бус, парк шинэчлэл. Хүртээмжтэй явуулах тал дээр Энхтайвны өргөн чөлөө дагуу байдаг хажуугийн зогсоолуудад хаалт тавьсан. Энхтайвны өргөн чөлөө буюу хамгийн их ачаалал авдаг хэсэгт нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч халаас руу орсон автомашинууд саад учруулдаг гэсэн судалгаа байдаг тул дээрх арга хэмжээг авсан. Хэрэгцээтэй зогсоол уу гэвэл бодит байтал дээр тийм биш. Оршин суугчид, албан хаагчид бүтэн өдрийн турш машинаа тавьдаг учраас зогсоол сэлгэлт муу. Өглөө эрт ирсэн азтай хүний зогсоол болж хувирдаг тул зогсоол хуваалцах үр нөлөө байхгүй учраас машины зогсоол болгосныг өөрчилж, хаалт тавьсан.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 612 мянга болж, нэмэгдсэн.  Гэтэл автозамын сүлжээ нэмэгдэхгүй байгаа тул замын түгжрэлээс салахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Чиглэлийн хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд судлагдсан, 10-аад жилийн өмнө энэ судалгааг мэргэжилтнүүд танилцуулж байсан.

Улс төрийн нөхцөл байдал амаргүй, сонгууль ойртсон амаргүй үе байсан ч түгжрэлийг бууруулах зорилгоор хийсэн.  Гэвч хүмүүсийн олон жил хэвшсэн амьдралын хэвшил нь өөрчлөгдсөнд бухимдсан. Буцаагаад 71 чиглэлийг сэргээж байгаа учраас түгжрэлийн асуудлыг шийдэх боломжгүй болж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 45.84.121.76

Нийслэлд ажлаа мэддэг, мэргэжлийн хүн 1 ч алга. Төв магистралд өндөр багтаамжтай, масс тээвэр огт байхгүй байхад автобусны эргэлтийг богиносгоно гэж ямар агуу ухаантны толгойд орж ирэв? Сумьяабазар олны х****л иддэг ч, мэргэжлийн хүмүүсээ сонсдог, зөв зүйл ярьдаг байж. Одоогийн мээр юу ч мэдэхгүй мөртлөө нэг л их дүр эсгэсэн, шийдэмгий омголон л хүн бхын

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.107.55

Хотын төвд машинаа төлбөртэй тавих ёстой. Parking meter гэдэг юмны талаар танай хот төлөвлөгч хэлж өгөхгүй байна уу?

Avatar

Зөвөө зөв 2024-01-22 103.57.92.157

Өмнө нь СБ-ын талбайд ойр нь ганц Ленклубын нэг талын буудал, өөр буудал байхгүй, талбайд ирэхийн тулд Ард к/т, УБДС, МУИС гэх мэт буудлуудаас 400-600 м газар алхаж ирдэг байсан. Сүхбаатарын талбайд буудал байх нь маш зөв. Аль ч авто буудлаас бензин үнэртээд байдаггүй, энэ худлаа шалтаг. Гадаадын зочид угтах ёслол СБ-ын хөшөөнөөс хойш болдог, үүнд автобус ямар ч саад болохгүй. Усан оргилуур буудлаас зайтай дундуураа саадтай байгаа. хүмүүс төв талбайдаа ирэх нийтийн унаатай байх нь маш зөв.

Avatar

нефть 2024-01-22 66.181.166.134

"хүмүүсийн олон жил хэвшсэн амьдралын хэвшил нь өөрчлөгдсөнд бухимдсан" гэнэ үү, яаж ингэж доромжилж чадаж бна аа? автобуснаас өөр санаа зовох зөндөө асуудал бхад заавал идэр есийн хүйтнээр явгалж, хүмүүсийг хохироодог нь яадгийн? 3-4 удаа дамжин суухаар 1500-2000 төг болно, дээр нь үүнээс төвөгшөөд хүмүүс машин унах сонирхолтой болно. хүүхдүүд бууж суух, төөрөх, дээрэмдүүлэх гээд олон асуудал үүснэ. автобусны чиглэлийг шийдэж чадахгүй цүнх баригч мулгуу лаалрууд

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.182.83

Төрийн хүмүүс нь ард түмэнтэйгээ ойртоё нягтарая гээд зогсоолоо хүртэл эргэж сэргээлээ, ард түмэн нь харин нь эсэргүүцээд эргүүтээд наацан хаха.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.182.83

Сүхбаатарын талбайн буудал өмнө нь ч байсан, харин эрх дархтанууд ард түмнээс бултаж нуугдах гэхдээ уг зогсоолыг үгүй хийсэн. Харин одоо сэргээсэн нь маш зүйтэй алхам болсон шүү. Буудал хоорндын зай хэт холдоод байсан юм. Ер нь манай буудлууд хоорондоо хэтэрхий хол зайтай байдгийг ойртуулах нь зүйд нийцнэ.

Avatar

Джэмжиж байна 2024-01-22 103.57.92.157

Өмнө нь СБ-ын талбайд ойр нь ганц Ленклубын нэг талын буудал, өөр буудал байхгүй, талбайд ирэхийн тулд Ард к/т, УБДС, МУИС гэх мэт буудлуудаас 400-600 м газар алхаж ирдэг байсан. Сүхбаатарын талбайд буудал байх нь маш зөв. Аль ч авто буудлаас бензин үнэртээд байдаггүй, энэ худлаа шалтаг. Гадаадын зочид угтах ёслол СБ-ын хөшөөнөөс хойш болдог, үүнд автобус ямар ч саад болохгүй. Усан оргилуур буудлаас зайтай дундуураа саадтай байгаа. хүмүүс төв талбайдаа ирэх нийтийн унаатай байх нь маш зөв.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.182.83

Нэг чиглэл дээр давхцсан олон автобус явдаг байсныг болиулсан нь зөв. Ж-нь зүүнээс баруун 4 замд маш олон чиглэл хүнгүй шахам явдаг байсан. Харин бусад чиглэлийг болиулсан нь буруу бөгөөд эргээд сэргээх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-01-22 103.111.68.3

МУУ ХОНЬ МОНГОЛУУД ДАРЛУУЛААД ХЭВТЭЖ БАЙХДАА ТААРСАН МАЛНУУД…

Avatar

Уншигч 2024-01-22 142.214.132.146

ёо,ёо ард түмнийгээ битгий доромжлоод байгаач халаас зогсоол, азын зогсоол ч гэх шиг ажлаа мэдэхгүй байгаа бол мэддэг хүмүүст нь өгөөд огцроо.,Ням-баатарын хажууд Сумьяа-базар арай дээр байжээ. бүгд огцроо.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.108.62

1 буудал дээр 28 бус зогсоод байнаа гдг чинь замгүй байгаагын л хар гай шд. Зам байх газар танай нам оффис, орон сууцны газар авлигдаад өгчихсөн юм чинь.

Avatar

Ажил хэрэгч санал 2024-01-22 202.21.108.62

,Нямбаатарт одоо Хотын даргаар үлдэх нүүр үлдсэнүү? Тэр Отгонжаргал, Сайнзориг эд нарыгаа бүгдийг нь аваад огцороо. Чаддаг хүмүүст нь ажлын байраа тавьж өгөө.

Avatar

ырваор 2024-01-22 66.181.166.134

сайнзориг гэгч нь үнэхээр ярих чадваргүй л***р бна лээ, маш олон сул үг хэрэглэнэ.

Avatar

S 2024-01-22 59.153.115.239

SEKSEER SADAR80955877

Avatar

Гадаад 2024-01-22 66.181.187.94

Гадаадууд бүгд машин унадаггүй байгаа шүү

Avatar

Нэргүй 2024-01-22 202.126.90.82

Бүгдээрээ азгүй байвал гоё уу Нянбаатараа

Avatar

Нэргүй 2024-01-22 202.126.90.82

Бүгдээрээ азгшй байвал гоё уу Нянбаатараа

Avatar

Нэргүй 2024-01-22 124.158.124.144

Aztai ch biaj bolhoo bolitson horwoo yu tee

Avatar

irgen 2024-01-22 59.153.113.109

Xalaasny zogsoolyg baixgui bolgoson ni mash zov shiidver bailaa

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.176.104

ЯДАЖ АЗТАЙ НЬ ЗОГСОЖ БАЙГ Л ДЭЭ ЭНЭ НЯМБААТАР ӨӨРӨӨС НЬ ӨӨР ХҮН ӨӨР ШИГ НЬ АЗТАЙ БАЙЖ БОЛОХГҮЫ ГЭЖ БОДООД ЗОГСООЛД ЗОГСОХ ЁНДООГ НЬ ХҮРТЭЛ ХААЧИХ ЮМАА

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.160.63

МАНин нянбактер энэ доодох үснүүдээ аваад зайл, псдаа. чадахгүй байж их санаатай. арай эрүүл ухаантай нэг нь эрх биш олдох биз.

Avatar

Нэргүй 2024-01-22 139.5.219.41

Зогсоол хаахаар зам дээрх машинууд ууршаад алга болчих уу? Зам дээр яваа машин бүр буруутай харагдаад, зогсож байгаа машинууд бас буруутай харагдаад байгаа бол зайлах цаг чинь болжээ, усан толгой минь. Хармаанаас хөдөлж байгаа машин хөдөлгөөнд саад болж байгаа бол зогсоол хайж байгаа машин түүнээс дутахгүй гай удна. Хорих, хаах, хавчих тусам түгжрэл нэмэгдэнэ. Машины импортыг бууруулахаас өөр гарц байхгүй. Гэхдээ тэнэгтээд огцом хориглов. Онцгой татварыг жил тутам 7% нэмээд бай. Тэгээд л болоо.

Avatar

Лхагва очир 2024-01-22 66.181.161.103

ухаантай тэнэг ямар ч хүний толгойд хэдийд ч мунхаг аюултай санаа бодол харван орж ирж болно байдаг л үзэгдэл. Гагцхүү ухаантай хүн сайтар нягтлан тунгаан бодож судлан дүгнэж уг бодлоосоо салдаг бол ус тос ялгах чадваргүй усан тэнэг уулга алдан ухас хийн босон харайж уухайлан дайрч бусдад зовлон гачлан саад бэршээл учруулдаг гамьшигтай. Ухаантай хүн алдаа гаргаж бусдад гай болбол маш ихрхрмсан гашууддаг бол тэннг хүн буруу юм хийж бусдад гай болчихоод тоох ч үгүй та нар азгүйл байна ддаа гээд

Avatar

Лхагва очир 2024-01-22 66.181.161.103

хохиор дуудаад л явж байдаг..

Avatar

ebi 2024-01-22 192.82.65.32

heden mashin ch gsn zogsoj l baiglde uursduu zogsool hiihgui baij belen zogsool haadag n yaj bga yum unen uhernuud niisleld ajillah yuma

Avatar

ГАЛБАДРАХ 2024-01-22 66.181.177.245

ИЧИХ НҮҮРГҮЙ ТОРГОХООС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ НОВШНУУДААС Л ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРНА,

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.189.12

үнэн ш дээ, ёстой аз л таарвал машинаа тавих байх. би лав амьдралдаа тэнд сул зогсоол байхыг хараагүй, хэзээ ч машинаа тавьж байгаагүй. Мөнхийн машинтай битүү байдаг, хаа нэг машин орж гарахдаа 1-р эгнээний хөдөлгөөнийг зогсоож үйлдэл хийгддэг, ямар ч хэрэггүй зогсоол

Avatar

Май 2024-01-22 66.181.177.161

Арай юмаа төлгөн коммунист

Avatar

Zochin 2024-01-22 103.212.117.26

zogsoh gazar bhgui bhad 1 ni ch gsen mashinaa tavij l baig ldee. bi bish bol hench bish gdg setgehuigeer handaad bgaamuu

Avatar

Нэргүй 2024-01-22 92.174.59.104

Ийм юмыг хийхдээ саяных шиг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж болохгүй гэдгийг амьдрал харуулж байна. Доргион багатайгаар, маш нарийн зохион байгуулалттай хөдөлж сураач ээ! Цаад сэтгэл, бодол хэдий зөв байлаа ч ард түмэнд "атамандаж" болдог цаг өнгөрснийг одоо болтол ойлгоогүй нь хүмүүсийг бухимдуулж, үймээн гаргахад хүргэх ба өөрсдөө ч ажлаасаа салах, аягүй бол "Аавын хаалга" татахад хүргэнэ шүү!

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.112.28

Эрт очиж тавих нь аз биш шүү. өндөр төлбөртэй болго. тэр нь төсөвт орох. одоогийн зогсоолын ихэнх нь танил талынх нь, баримт өгөх маш дургүй_ орлого нь хайчдаг нь бүү мэд. уг нь тендэрээ эрхийг нь худалдах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.131.225.197

Азтай байж болохгүй гэсэн үг үү, ха ха. Гоё логик байна шүү.

Аливаа юмыг шинээр эхлэхийн тулд эхлээд бэлтгэлээ хангадаг юм шүү дээ. Чиглэл, чиглэлээр иж бүрэн төсөл явж байж шинэ ажлаа зөв таниулна.

Тэрнээс биш ням гарагт нэг санаа олоод дараагийн ням гарагт нь хэрэгжүүлдэггүй юм.

Avatar

иргэн 2024-01-22 59.153.84.210

энэ шинэчлэлээ дулааны улиралд туршиж хийж үзэх хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2024-01-22 203.98.76.9

Ингэж судалгаа нэрээр олон жил ард түмний мөнгийг салхинд хийсгэсэн дарга нараас мөнгийг гаргуулах хэрэгтэй

Avatar

зочин 2024-01-22 66.181.160.54

Аймаар хүйтэн өдрүүдээр ард иргэдээ хөлдөөж алхаа шахлаа.. Цаг уурын мэдээ үздэггүй баагынууд байдаг юм байх да ..

Avatar

Нэргүй 2024-01-22 188.162.254.127

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

НӨТ азтаны сугалаагаа болиноуууу 2024-01-22 122.201.20.194

НӨАТ-н сугалаа бас азтаных болоо биз дээ, НӨТийн сугалаагаа болиулаачээ

Avatar

aduu 2024-01-22 122.201.25.4

odoo aztai ch baij bolohgyi boloh ni dee kkk

Avatar

зочин 2024-01-22 103.212.116.130

Нийтийн тээврийн маршрутад 65 хувийн шинэчлэл хийсэн учир түгжрэл бууруулж чадаагүй олон нийтийн буруу гэх гээд байна уу

Avatar

Нэргүй 2024-01-22 202.126.90.82

Азтай байж болохгшй юм уу өө за за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж