Тайванийн хоолойгоор Хятадын 6 агаарын бөмбөлөг нисч өнгөрөв

Тайванийн хоолойгоор Хятадын 6 агаарын бөмбөлөг нисч өнгөрөв

Тайванийн хоолойгоор Хятадын 6 агаарын бөмбөлөг нисч өнгөрөв

Тайванийн хоолой дээгүүр 24 цагийн дотор Хятадын зургаан агаарын бөмбөлөг нисч өнгөрснийг илрүүлсэн гэж Тайпэйн Батлан хамгаалах яам Ням гаригт мэдэгдлээ. Нэг нь арлыг хөндлөн гаталсан байна. Үлдсэн тав нь Тайванийн хойд хэсэг рүү ниссэн боловч эх газар дээгүүр өнгөрөөгүй. Сүүлийн нэг сар хагасын хугацаанд хэд хэдэн удаа ийм агаарын бөмбөлөг үзэгдсэн гэж тус яам онцлов.

Тайванийн Батлан хамгаалах яам энэ сарын эхээр Хятадын заналхийлэлд хандаж хүчтэй эсэргүүцэл илэрхийлжээ. "Хятад улс Тайванийн нисэхийн аюулгүй байдалд заналхийлж, агаарын бөмбөлөг ашиглан тайваньчуудын эсрэг сэтгэл зүйн дайн хийж байна" гэж эсэргүүцэлдээ дурдсан байна. Тайванийн хоолойн гол шугам нь Тайпэй, Бээжин хоёрыг заагладаг гол шугам. Гэвч энэ шугамын дээгүүр Хятадын сөнөөгч онгоц, дрон, агаарын бөмбөлгүүд тогтмол шахам ниссээр байна.

Хятадын Батлан хамгаалах яам өнгөрсөн сард ч, энэ сард ч агаарын бөмбөлгийн тухайд албан ёсны тайлбар өгөөгүй.

АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр Хятадын агаарын бөмбөлөг нисч өнгөрснөөс хойш Бээжин ийм аргаар тагнуулын мэдээлэл цуглуулж байна гэх таамаглал гарсан. Гэвч Хятад улс тухайн үед уг бөмбөлгийг энгийн иргэний санамсаргүй төөрөлдсөн бөмбөлөг байсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж