“Авлига хороолол”-ыг биш хажуугийн гүүрэн гарцыг нураав

“Авлига хороолол”-ыг биш хажуугийн гүүрэн гарцыг нураав

“Авлига хороолол”-ыг биш хажуугийн гүүрэн гарцыг нураав

"Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр одоог хүртэл албажаагүй. Учир нь шүүх дээр маргаантай байгаа тус асуудал одоог хүртэл эрхзүйн хүрээнд маргаантай хэвээр байгаа. Хэдийгээр буулгах эсэх нь тодорхой болоогүй ч тус барилгын ажил үргэлжилсээр байгаа юм.

Гэхдээ ямартай ч өнөөдөр тус барилга руу орох нэг гарцыг хааж байгаа талаар Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Тодруулбал, дунд голын урсацыг хааж барьсан гүүрэн гарцыг буулгаснаар “Aqua garden” хорооллын нэг гарц хаагдаж байгаа юм байна.

Оны өмнө тус хорооллын барилгын хөөсөнцөр шатаж, гал гарсан ч барилгын компанийн зүгээс галын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд цаашид барилгын ажил хэвийн үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн юм. Мөн барилгад ашиглаж байгаа барилгын материал галд тэсвэртэй болохыг баталсан бичлэгийг цахим хуудастаа нийтэлсэн. Энэ нь захиалагчдад таатай сэтгэгдэл төрүүлж болох ч олон хүнд сөрөг сэтгэгдэл төрүүлсэн байна. Тухайлбал, Усны тухай хууль болон бусад хуулийг зөрчиж баригдаж байж барилгыг нураахгүй ашиглалтад оруулах шүүхийн шийдвэр гарч болзошгүй байгаад иргэд бухимдаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлжээ.

Харин Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс “Aqua garden” хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна. Шүүхийн шийдвэр гарсаны дараа “Aqua garden” хотхоны урд талын хоёр блокыг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.161.103

авилга хотхоны эзэд шүүхэд нөлөөлчтих өн юм бишүү

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.107.55

Одоо энийг нураавал энэ компанид, байр захиалсан иргэдэд гээд бөөн нөхөн олговор өгнө, татвар төлөгчдийн мөнгийг хохь чинь азгүй сдануудаа татвар төлсний чинь хохь гээд л өгчихнө. Хэн ч ял үүрэхгүй, хариуцлага хүлээхгүй.

Avatar

Нэргүй 2024-01-22 138.199.21.218

2021 онд Сумъяабузар А017 тоот захирамжаараа Акуа Гарден хотхоныд орон сууц үйлчилгээний талбай барих зөвшөөрөл олгосон. Өөрөө зөвшөөрөл олгочихоод өөрөө нураана гэж байхгүй ш дээ . Манай мояа нар нураана гэдэгт нь итгэчихсэн явна уу

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.179.53

Авилга хороолол засаг төрийн шийдврийг нулимж хууль журмыг уландаа гишгээд үл тоож байна даа. Ард нь байгаа эздийг нь хамт шалга хуулийн томчуул байгаа гэдэг нь үнэн үү. Шүүх ч гэсэн ямар шийдвэр гаргаад байгаа юм Ер нь ийм байдлийг чинь ард иргэд үзэн ядаад байгаам даа.

Avatar

Нэргүй 2024-01-22 138.199.21.218

2021 онд Сумъяабузар А017 тоот захирамжаараа Акуа Гарден хотхоныд орон сууц үйлчилгээний талбай барих зөвшөөрөл олгосон. Өөрөө зөвшөөрөл олгочихоод өөрөө нураана гэж байхгүй ш дээ . Манай мояа нар нураана гэдэгт нь итгэчихсэн явна уу

Avatar

Нэргүй 2024-01-22 103.212.117.28

нураасан нь дээр ирээдүйд болзошгүй эрсдлээс сэргийл

Avatar

Нэргүй 2024-01-22 124.158.65.8

Хотын шинэ дарга нарын Хэлдэг үг нь татварлана, торгоно, хийдэг ажил нь нураана, эвдэнэ. Оюун бодол нь ард түмнийг яаж хорлохоос хэтрэхгүй. Ж энэ жилийн хамгийн хүйтэн өдрүүдэд автобус явуулахгүй байгаа.

Avatar

Зочин 2024-01-22 66.181.161.185

Байгаль өөрөө нураачихна аа

Avatar

irgen 2024-01-22 59.153.113.109

Ene xoroolold bair zaxialsan xumuus naidvargui bairand orox lni dee. Neg l odor dooguur ni us ursaad baishin xazaij ayul bolox vii dee. Kompany ch yaxav zaxialagchid xuleelgej ogson geed dashii shog bolox vii

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.40.33

teneg pissaguud

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.177.194

нураалгүйгээр шийдэл гаргчих мэргэшсэн инженер ядаж ганц болов алга уу . нураана сөнөөнө гэхийн . Бүтээгдэг-г олооч

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.40.75

Нэгэнт барьчихсан хороолол барилгыг нураагаад яах юм бэ. Иргэд болон барилга барьсан компани, бөөн хохирол амсана. Бүтээн байгуулсан зүйлийг нураах өвчин тусаагүй л юм бол хэрэггүй. харин үерээс хэрхэн хамгаалах тухай бодож зохих арга хэмжээг авах нь зүйтэй

Avatar

Нэргүй 2024-01-22 202.55.188.97

барилгыг нураах нь зөв компани ч иргэд ч хохирно гэхдээ хууль ёс сахидаг болно бүгд авилгалын хүчээр яваад байж болохгүй

Avatar

зочин 2024-01-22 203.91.115.250

Үерээс хамгаалах аргагүй болчихоод үүндээ тулсан гэж байна

Avatar

Нэргүй 2024-01-22 92.174.59.104

Хотын удирдлага дийлэхгүй өчнөөн хугацаа өнгөрч, луйварчингууд бусдыг бодохгүй гүрийсээр байгаа нь хууль, шүүхийнхнээс олон хүн оролцож байгаагийн илрэл биш үү? Цаад эздийг нь олж хүзүүг нь хуга мушгих хүн Монголд алга уу?

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.188.212

Aqua xoroolol Us baigali orchnii esreg gemt xereg xiisen ni todorxoi. Shuux deer gatsna gexeer arai xachin teneg denduu baina. Xurdan nuraax xeregtei shuu.

Avatar

зочин 2024-01-22 66.181.190.79

орон сууц буулгадаг зардлаараа хойд арслантай гүүр хүртэл 4м өндөр бетон далан барих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.113.41

нурааж харагдаарай

Avatar

йө 2024-01-22 103.168.179.132

Газрын хууль бус олголт, залиланг цэгцлэх хэрэгтэй, усан парк гэж төртэй нь, ард түмэнтэй нь хулхидаж болохгүй шүү б

Avatar

Зочин 2024-01-22 66.181.176.154

баригдаж дуусч бгаа нь бүүр гаж сонин яг Нямбаатар сумъяа хоёр шиг

Avatar

Нэргүй 2024-01-22 188.162.254.127

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.178.222

manai nuguu hunii erh , erh chuluu gedeg zuil chin dan buruugaar yavj irsenii gai hunii erh ni yavj yavj toxicfemnism bolood duussan erh chuluu gedeg ni yav yavj duraarai aashildag , huvia hicheesen bertegchin , avilgagch bolj duussan tiimees mongolchuud bidend es surtahuun hem hemjee , hariutslaga dutaj bna bas dahiad helii es surtahuun hem hemjee hariutslaga buh gazar dutagdsan shuu !!!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2024-01-22 202.126.88.86

Бусдын асар их хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудал.Сайтар шалгаж байж, зөвхөн шүүхийн шийдвэрээр хэрэгжих ёстой зүйл.Одоогийн хотын захиргаа үүнд ямар ч буруугүй. Асуудлийг холбогдох газар тавьж,шийдвэр хүлээж байгаа юм байна. Голын үерийн хамгаалалтыг сайжруулах ажлыг л хугацаа алдалгүй эхлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж