Алмериа: Бидний хожлыг хулгайлчихлаа

Алмериа: Бидний хожлыг хулгайлчихлаа

Алмериа: Бидний хожлыг хулгайлчихлаа

Испанийн Ла лигийн ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн аман хүзүүд, Жиронагийн араас нэхэж буй Реал Мадрид 21 дүгээр тойргийн хүрээнд талбайдаа хүснэгтийн хомоол хамж буй Алмериаг хүлээн авчээ. Тоглолт хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр эхэлж, хэл ам, хэрүүл шуугиантай өндөрлөв.

Тоглолтын нэгдүгээр үед Алмериа 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Зочдоос Ларжи Рамазани тоглолтын эхний минутад гоол оруулсан бол Эдгар Гонзалез нэгдүгээр үеийн төгсгөлд гоол оруулж, эздэд гэнэтийн бэлэг барив. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Жюд Беллинхэм торгуулийн цохилтоос гоол оруулж, багаа сэргээсэн ч удалгүй Алмериагаас дахин гоол оруулж, тооны харьцаа 3-1 болов.

Гэвч шүүгч Алмериагийн гоолын довтолгооны эхлэлд алдаа гарсан гэж үзэн гоолыг нь тооцсонгүй. Улмаар Реал Мадридаас Винисиус Жуниор гоол оруулж, тоог тэнцүүлсэн. Энэ үед Винисиус Жуниорыг гараараа бөмбөгөө тогтоосон гэж Алмериагийн тамирчид талбайн шүүгчид гомдоллосон ч тусыг эс олов. Алмериагийн тоглолт ч бүхэлдээ унаж, тоглолтын 90+9 дэх минутад Дани Гарвахаль хожлын гоол оруулж, Реал Мадрид хүндхэн тоглолтоос бүтэн гурван оноогоо авчээ.

Алмериагийн оруулсан гурав дахь гоолыг тооцоогүйд тамирчид, дасгалжуулагчид нь тун бухимдалтай байсан. Энэ талаар тус багийн тоглогч Мелеро "Бидний хожлыг хулгайлчихсан юм шиг мэдрэмж төрж байна. Тэр торгуулийн цохилт, гартай гоол, манай тооцоогүй гоол гээд бүгд л асуудал дагууллаа. Энэ тэмцээн хүн бүрт эрх тэгш хандах ёстой. Заримдаа ийм зүйл харах хэцүү байна" гэв.

Харин Алмериагийн хамгаалагч Марк Пабилл "Бид сайн тоглосон. Гэхдээ хэн нэгэн биднийг хожих эрхгүй гэж шийдлээ. Өнөөдөр болсон бүхнийг илэрхийлж хэлэх үг алга" гэжээ.

Одоогоор Жирона 52 оноотой лигийг тэргүүлж байгаа бол тэдний араас 51 оноотой ч нэг тоглолт дутуу Реал Мадрид, 44 оноотой ч мөн нэг тоглолт дутуу Барселона клубууд удаалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 142.114.4.253

Үнэн, Алмериа xамаагүй илүү тоглосон !!!

Avatar

Nyamka 2024-01-22 124.158.68.210

VAR-тай ийм орчин чагт ичихгүй хулгай хийхиймаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж