“Татварын хэмжээний дарамт учруулж байгаа төлбөрийг хүчингүй болгоно”

“Татварын хэмжээний дарамт учруулж байгаа төлбөрийг хүчингүй болгоно”

“Татварын хэмжээний дарамт учруулж байгаа төлбөрийг хүчингүй болгоно”

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2024.01.22/ УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тавилаа.


УИХ-ын Төсвийн байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд нийтдээ 18 удаа хуралдаж, 29 хууль, 16 тогтоолын төслийг батлуулсан байна. Мөн Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн таван тайланг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

УИХ-д НӨАТ болоод Орлогын албан татвартай холбоотойгоор 100 мянган иргэний санал ирсэн байдаг.  Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо судлахад иргэн, аж ахуйн нэгж дээр ирж буй бизнесийн дарамтыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа аж. Тиймээс татварын эрх зүйн орчныг шинэчлэхээр УИХ болон Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.ТЭМҮҮЛЭН:

-Аж ахуй нэгж, иргэдэд ирж байгаа хүндрэл бэрхшээллийг судлахад санхүүгийн ачааллыг бууруулах зайлшгүй шаардлага үүссэн байгаа. Цаашдаа гурван үе шаттай татварын реформ шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Эхний үе шат болгож, УИХ-аас дүрэм журам, стандарт хангуулах хүрээнд ард иргэд, аж ахуй нэгжээс авч байгаа үйлчилгээний төлбөр хөлс нэртэй хураамжийг цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд Төсвийн байнгын хороо нь тогтоол боловсруулж, УИХ намрын чуулганы сүүлийн хуралдаанаар батлуулсан.  Уг  тогтоолоор эхний гурван сард багтаан төрийн байгууллагуудад  мөрдөгдөж байгаа Хууль зүйн яамаар батлагдсан 2700 гаруй дүрэм журам, стандартыг цэгцэлж, зохицуулалт, үйлчилгээ нэрийн дор аж ахуй нэгжүүдээс авч байгаа хөлс хураамж, төлбөр зэргийг хүчингүй болгохыг Засгийн газарт чиглэл болгосон.

Улсын хэмжээнд нийт 2700 гаруй дүрэм журам өөрчлөгдөнө. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дүрэм, журам хоёр дахин нэмэгдсэнээр иргэн, аж ахуй нэгжүүдэд бизнесийн дарамт шахалт ч нэмэгдсэн байгаа.

Хоёрдугаарт, гуравдугаар сарын 15-нд Монголын төрөөс ирэх 10-15 жилийн хугацаанд татварын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьж, батлуулахаар төлөвлөж байна.  Ард иргэдээс гаргасан татварын ачааллыг бууруулах бодлогын баримт бичиг өргөн мэдүүлэх юм.

УИХ-аас анх удаагаа томилогдож, байнгын орон тооны бүтэцтэйгээр ажиллаж эхэлж байгаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдрөөс үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлж байна. УИХ Монголын төсөв санхүү дээр учирсан 10-15 жилийн алдааг засч залруулах, цаашдаа төсвийн шинэчлэлийг хийх хүрээнд 14 хуулиудыг батлуулсан. Энэ дагуу төрийн нийтийн санхүүгийн зохистой удирдлага хэрэгжүүлэх, хариуцлагатай байдал бий болгох зайлшгүй шаардлагатай учраас мэргэжлийн төсөв санхүүгийн хяналтын зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн.  Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үндсэн эрх үүрэг нь жил бүрийн УИХ- аар орж ирж батлагддаг Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын төсвийн хуулийн төслийг хэлэлцэх үед шаардлагатай мрэгэжлийн дүгнэлт гаргах, улс төрөөс болоод төрөөс хараат бус бие даасан байдлаар дүгнэлт гаргах байгууллага бий болсон.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн таамаглалыг нотолгоон дээр суурилж гаргаж ирнэ гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.188.222

Татвар төлөхгүй бизнес эрхлэгчид олон бна. Үүнд бүх захууд онлайн шопууд байгаа. Энэ шударга бус байдал хэзээ арилах вэ? шинэ хуулиар үүнийг яаралтай шийдэх хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.182.83

Далд эдийн засгийг ил болгох одоо бүх юм цахимжсан эрин үед амархан баймаар юм. Гэхдээ манай төрийн нөхдүүд өөрсдийн хулгайг нуухын тулд ил болгохыг хүсэхгүй, хийхгүй байна даа.

Avatar

Иргэн 2024-01-22 103.41.93.121

Банкнуудын элдэв хураамжууд авдагыг болиулах шаардлагатай. Банкнууд шиг баяжиж байгаа байгууллагууд алга.

Avatar

Зочин 2024-01-22 66.181.189.74

Татвар ард түмнийг үнэхээр боомилж байна.

Avatar

Эрдэнэтийн хулгайч ганзориг гэж чиний эцэг бил үү 2024-01-22 66.181.183.167

Та нар шиг удам дамжсан хулгайчуудаас Монголын ард түмэн залхлааа. Зайлсан бай даа

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.114.81

ГОК-ыг тоносон дээрэмчдийг шоронд хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.55.188.36

Наад хотын чинь татвар хураамж төлбөрүүд арай дэндлээ. Одоо амар НИТХ-аар журам батлуулаад шууд л төлбөр авч байдаг жишиг тогтлоо.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.185.92

олонхи болох нам 2016, 20 онд татвар багасгана гэсээр улиран сонгогдсон билүү, гэтэл яасан байх нь вээ.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.184.229

зaвхaй

Avatar

Нэргүй 2024-01-22 188.162.254.127

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-22 103.212.116.171

Шаамалууд татвар багсагна гэчхээд ихэсгээд МАНгасууд далд ор та нарын үгэнд үнэн байхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж