Оросууд "хөлдөж" байна

Хуучирсан мэдээ: 2024.01.22-нд нийтлэгдсэн

Оросууд "хөлдөж" байна

Оросууд "хөлдөж" байна

Зөвлөлтийн үеийн эмзэг дэд бүтцээс болж олон мянган орос хүн өвлийн хүйтэнд халаалтгүй амьдарч байна. Орос даяар хаа сайгүй халуун усны шугам хоолой хагарч, гэрэл цахилгаан тасалдан, паарны халаалтын систем хөлдөж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед ийнхүү иргэдийн гомдол бухимдал дээд цэгтээ хүрчээ.

Москвагаас 426 км зайд орших Нижний Новгородод орон сууцны байшинд шалзлам халуун ус алдагдсан тул иргэд гэр орноо орхин дүрвэхэд хүрчээ. Мөн Москвагийн Климовск дүүрэгт орон сууцны байшингууд халаалтгүй болсон тул гал түлж байж хоолоо хийдэг явуулын гал тогооны өрөө гаргасан байна. Сибирийн Новосибирскт томоохон шугамд гэмтэл гарч, даралттай халуун ус цацарч, 13 хүн түлэгджээ.

"Мэдээж хүмүүс бухимдаж байна. Өвлийн хүйтэнд үр хүүхдүүдтэйгээ гадаа гарчихлаа. Би лав огт гайхахгүй байна. Ийм зүйл угаасаа болох байсан. Яагаад гэвэл тэр усны хоолойнууд аль 1973, 1963 оных шүү дээ" гэж оршин суугчдын төлөөлөл ярьжээ.

Новосибирскт хагарсан хоолойд л гэхэд 1963 онд ашиглалтад орсон бөгөөд 1990 онд хамгийн сүүлд завсар үйлчилгээ хийжээ.

Москвагийн захын Химки дүүрэгт оршин суугчид -25 хэмийн хүйтэнд гадаа гал тойрон зогсож байна. "Нэгдүгээр сарын 2-ноос хойш халаалт алга. Эрх баригчид асуудлыг мэдэж байгаа" гэж тус дүүргийн оршин суугч хэлэв.

Ерөнхийлөгч Путин энгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад бус цэрэг армидаа нэн тэргүүнд анхаарал хандуулж, санхүүжилтийг нь асар ихээр нэмэх болсон. Гэтэл өвлийн хүйтэнд ийнхүү ар араасаа бүтэлгүйтэл үргэлжилж буй нь Путинд итгэх иргэдийн итгэлийг улам сулруулна гэж үзэв.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ХарамсалтайХарамсалтай
22
ЗөвЗөв
17
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж