Асанояама бэртэж, Киришима тэргүүтэй бөхчүүдэд боломж гарав

Асанояама бэртэж, Киришима тэргүүтэй бөхчүүдэд боломж гарав

Асанояама бэртэж, Киришима тэргүүтэй бөхчүүдэд боломж гарав

Мэргэжлийн сүмогийн Хацү башёг тэргүүлж явсан Асанояама өнөөдрийн/2024.01.22/ барилдаанд барилдах боломжгүй болжээ. Тэрбээр нэг ч унаагүй, долоон даваатай башёг тэргүүлж байсан ч өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсон билээ. Тус барилдааны үеэр Асанояама шагайндаа бэртэл авсан гэнэ.Түүний дэвжээний багш Такасаго "Түүний шагай хавдчихсан. 2-3 өдөр юу болохыг харъя" гэв. Ямартай ч бэртэл нь гайгүй бол башёг үргэлжлүүлэх аж.

Асанояама өнгөрсөн арваннэгдүгээр сарын Кюүшү башёг мөн хөлний булчингийн бэртлийн улмаас долоон хоног өнжсөн билээ. Өдгөө 29 настай озэки асан Асанояама хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг өргөхөд ойртоод буй.

Асанояама өнөөдрийн барилдааныг өнжсөнөөр долоон даваа, хоёр унаатай болж түүнтэй ижил амжилттай болон түүний араас нэхэж явсан бусад бөхчүүдэд боломж гарч ирлээ. Ялангуяа ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Хошорюү С.Бямбасүрэн нарт тэргүүлэгчдийг гүйцэх боломж гарч ирж байна.

Одоогоор сэкивакэ Котоновака, Оношо, Оносато нар долоон даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Гэхдээ тэдний тэргүүлэл удаан үргэлжлэхгүй гэж сүмо сонирхогчид үзэж буй. Башёгийн арав дахь өдрөөс эхлэн дээрх тэргүүлэгчид хоорондоо учраа таарч, жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 202.126.91.47

🤤🤤🤤

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.179.94

Ulun bai kk

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.179.94

Ashguidee kk

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.40.75

Монголын 3 бөхчүүдэд түрүүлэх боломж байна. Гэхдээ Котоновака маш сайн байна. тэр монгол бөхчүүдээс 1 даваа илүү байгаа.Асановака ямар ч байсан 2 баше өнжих юм бол түрүүлэх тэмцэлдээнд оролцож чадахгүй.

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.179.94

Uheeesei kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж