Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хурал 6 дахь өдрөө үргэлжилж байна

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хурал 6 дахь өдрөө үргэлжилж байна

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хурал 6 дахь өдрөө үргэлжилж байна

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүх хурал өнөөдөр /2024.01.22/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлаар нотлох баримт шинжлэх судалж байгааг албаныхан мэдээллээ.

Тэдний гэм бурууг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг буюу нэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм. Яллагдагч нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хаалттай хийх санал гаргасныг шүүгч хүлээн авсан. Энэ хэрэгт нийт 11 хүн яллагдагчаар татагдан шүүгдэж буй.  Тодруулбал, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас гадна Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарыг шүүж байна.

Тэднээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх зүйчлэлээр буруутгаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж