Хятад: Хөрсний нуралтаар 18 айл, 47 хүн нурангинд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2024.01.22-нд нийтлэгдсэн

Хятад: Хөрсний нуралтаар 18 айл, 47 хүн нурангинд дарагджээ

Хятад: Хөрсний нуралтаар 18 айл, 47 хүн нурангинд дарагджээ

Хятадын баруун өмнөд хэсгийн уулархаг Юнань мужид өнөөдөр /2024.01.22/ хөрсний нуралтын улмаас 18 айл, 47 хүн нурангинд дарагджээ. "CCTV"-ийн мэдээлснээр Женшион хошууны Жатон хотын Лианшуй тосгонд өглөөний 05:15 цагийн үед уг үйл явдал болсон байна. 200 гаруй хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Хятадад гамшгийн үеийн дөрвөн түвшний систем байдаг. Энэ удаад гуравдугаар түвшний анхааруулгыг зарлажээ.

Эрэн хайх, аврах ажиллагаанд 200 аврагч, 33 гал унтраах машин, 10 ачигч машин оролцож байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж