АНУ-д өнгөрсөн долоо хоногийн хэмжээнд цаг агаар хүйтэрсэнтэй холбоотой 90 орчим нас баралт бүртгэгджээ. Хүчтэй цасан шуурганы улмаас онц байдал тогтоосон Теннеси мужид 25, Орегонд 16 хүн нас барсан. Энэ нь хамгийн өндөр нас баралттай хоёр муж болж байна. Иллинойс, Пеннсильвань, Миссисипи, Кентаки, Висконсин, Нью-Йорк, Нью Жерси болон бусад газарт ч тодорхой тооны хүн нас барсан. Мөн улс даяар олон арван мянган хүн тог цахилгаангүй болов.
Тэсгим хүйтэн цаг агаар энэ долоо хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Онцын шаардлагагүй бол машин барихгүй байхыг, халтиргаа гулгаанаас сэрэмжлэхийг иргэдэд анхааруулж байна. Мөн коллеж, их сургуулиуд оюутнуудыг хичээлдээ ирэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн хүйтэн цаг агаараас болоод оршин суугчид усны хомсдолд орсон гэх мэдээлэл байна. Зарим айл өрх усан онгоцондоо ус нөөцөлж авчээ. Усны хоолой хагарч эвдэрсэн, усны даралт багассан зэрэг асуудал байгаа аж. Буцалсан, савалсан усыг шүд угаах болон унд, хоолондоо хэрэглээд, цоргоны усыг усанд орох зэрэгтээ хэрэглэхийг иргэдэд сануулж байна. Үндэсний хөлбөмбөгийн лигийн "Buffalo Bills" баг "Kansas City Chiefs"-тэй тоглохынхоо өмнө цэнгэлдэхийн цасыг хусахад туслаач гэж хөгжөөн дэмжигчдээс хүссэн байна. Багийн хөгжөөн дэмжигчид 76 см орчим цас цэвэрлэжээ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-01-22 146.70.101.250
ум мани бадмэ хум.
Зочин 2024-01-22 202.126.91.90
оросын тухай мэдээн дээр алалцаад ороод ирдэгсэн энэ мэдээн дээр яагаад таг чиг байна мэдээлэлд аль тал нь ч байсан сайхан тэнцвэртэй алалцаач
Нэргүй 2024-01-22 95.99.118.211
hehehe tiin tee
Нэргүй 2024-01-22 148.253.16.231
Монголд ийм юм болсон бол жагсаад бөөн юм болж байгаадаа. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг болохоор АНУ ч удахгүй мөхөх байхаа