Д.Сүрэнхорын хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх гэнэ

Сүүлийн үед эрх мэдэл, албан
тушаалаа урвуулан ашигласан Д.Сүрэнхорын тухай мэдээлэл олны анхаарлыг
татсаар байна.Тэрбээр дөрвөн жил Швед, Австари зэрэг орноор орогнож
байгаад Австрийн хил дээрээс саатуулагдан Монголд ирээд байгаа билээ.
Түүнийг ар гэрийнхэнтэй уулзуулахгүй байгаа учир лхагва гаригаас эхлэн
түүнийг өлсгөлөн зарлаж эхэлсэн гэсэн мэдээлэл тархсан байна. Энэ
талаар Ганцхудаг дахь Урьдчилан хорих төвийн дарга хурандаа
Л.Өлзиймөнхөөс тодруулахад “Д.Сүрэнхор энэ сарын 14-нд Урьдчилан хорих
төвд саатуулагдсан. Биеийн байдал хэвийн байгаа. Эрхийг нь зөрчсөн ямар
асуудал байхгүй. Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдаж
байгаа иргэд хуваарийн дагуу ар гэрийнхэнтэйгээ уулздаг. Мөн данс
нээлгэн мөнгө байршуулж, хүссэн хоолоо иддэг журам бий. Ер нь хэн ч бай
хуулийн дагуу эдлэх эрх, манай дотоод журмын дагуу эрхээ эдэлдэг. Олон
нийтийн яриад байгаа шиг сахал үсэндээ баригдсан хүн ирээгүй” гэв.
Тэрбээр урьдчилан хорих төвийн удирдлагад гаргасан өргөдөл гомдол
одоогоор байхгүй бөгөөд ар гэрийнхэнтэйгээ уулзах хуваарийг сонирхжээ.
Ирэх долоо хоногийн лхагва гаригт Д.Сүрэнхор ар гэрийнхэнтэйгээ уулзах
боломжтой гэнэ. Д.Сүрэнхорын хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд
зохион байгуулалттай хэрэг мөрдөн хэлтэс шалгаж эхэлсэн. Авлигатай
тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс түүний үргэлжлүүлэн шалгах аж. Учир
нь тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ гэмт хэрэг
үйлдсэн учир ийн шийдэх гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж