УДШ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гомдлыг хэлэлцэнэ

УДШ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гомдлыг хэлэлцэнэ

УДШ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын гомдлыг хэлэлцэнэ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн.

Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал /2023.11.01/ болсон. Шүүхээс Ц.Хуланд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан, хаалттай хянан хэлэлцсэн юм.

Эргэн сануулахад, гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-22 202.131.227.179

Хуланг би танихгүй. Гэхдээ сэтгэлгээтэй яруу найрагч, буруугийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй эмэгтэй,Газраа зараагүй ,уул усаа бусадтай нийлж ухаагүй, тусгаар тогтнолын төлөө дуугарч чадах хүн гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс минь бүү туйлшир, Бидэнд эх орон минь чухал, Юунд ч саймсрах хэрэггүй

Avatar

Хуланг мэдэх хүмүүс нь мэднэ 2024-01-22 59.153.114.165

Хуланг мэдэх хүмүүс нь мэднэ, аархуу, хөнгөн, мөнгөнд дуртай авгай шүү дээ. Мэдэхгүй хүмүүс нь сайн шүлэгч, эх оронч энэ тэр гээд уянгатах биз. Хийсэн хэрэг нь оргүй биш байх, манай хүнээс юм юм гарна. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн зөвлөх, нууцад ойр байсан хүн янз бүрийн хийж мэдэх хүн дээ

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.191.177

Arhiig sain s*****g gardaa

Avatar

Монгол 2024-01-22 202.21.107.105

Эх орныхоо эсрэг дайсантай ажилсан хүнийг өршөөх гэж үү!

Avatar

Нэргүй 2024-01-22 202.9.47.56

Ичдэггүй амьтан юундаа гомдоллоно вэ.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.131.225.242

ЖЭНКО яасан бэ??? Тагнуулынхан мань сайн л ажилласан баймаар. ЖЭНКО хойд хөршийн гүйцэтгэгч, улсын аюулгүй байдалыг алдагдуулсан хүн. Хахууль бол түүний хувьд юу ч биш. Жинхэн улсын урвагч нь яагаад зүгээр яваад байгаа юм? Хамт нэг кармаанд орсон юм уу

Avatar

Зочин 2024-01-22 202.179.27.227

Хулан бол Монголын том яруу найрагч шударга хүн. Одоо хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ. Энэ л нөлөөлсөн байж болзошгүй. ОДоо суллах хэрэгтэй. тэгээд хэдэн теэрбум, аар нь идэж уусан хүмүүсээ ингэж шүүх нь зөв байх. Хулан Монголын эсрэг юм хийж байна гээд байгаа бол тэр яруу найроагч Ичин хорлоо мөн л түүхээ худалдаа биз дээ. Адил тэгш ханд. Тэгээд Монгол улсын ганц улсын түүхийг агуулсан номын санд сандайлан сууж байгаа. Энэ хүн бол хэдэн үг холбон тэрлдэх бус боловсролгүй шахам хүн.

Avatar

Зочин 2024-01-22 67.173.173.99

Монгол улсаа худалдчихсан хүнийг Монгол хүн өршөөнө гэж үү.н**ш .

Avatar

Нэргүй 2024-01-22 202.131.238.26

зссс одоо бүр гэмт хэрэгтэн бүр нэтээр энхийн тагтаа байсан гэж жүждэг болж

Avatar

Путин 2024-01-22 202.9.46.196

Гадаадын тусгай албадтай холбоотой хүнийг суллаж болохгүй. Цаазлах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж