Автобусанд өнгөрүүлэх хугацаа бүтэн цагаар богиносно

Автобусанд өнгөрүүлэх хугацаа бүтэн цагаар богиносно

Автобусанд өнгөрүүлэх хугацаа бүтэн цагаар богиносно

Зорчигчдоо булаацалдсан, хоорондоо мөргөлдсөн, уралдсан автобуснууд бол Улаанбаатарын нийтийн тээврийн үнэн төрх. Нийтийн тээврийн компаниуд зөвхөн орлогын хойноос хөөцөлддөг байдал үүний цаад шалгаан юм. Ашигтай урт чиглэлд, олон эргэлт хийсэн жолооч шагнал, урамшуулал ахиу авдаг тогтолцоо автобуснууд зам тээврийн осол гаргахаас хотын соёлыг хойш татаж байгаа. Анх 2015 онд хотын дарга асан Э.Бат-Үүл энэ байдлыг цэгцлэхээр Улаанбаатар хотын 60-аад жил өөрчлөгдөөгүй чиглэлүүдэд өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ тодорхой чиглэлүүдэд автобусыг богино эргэлтээр явуулахыг нэвтрүүлж байлаа.

Тэрхүү арга хэмжээ нь түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн эргэлтийг хурдасгах, соёлжуулах зорилтдоо бүрэн хүрч чадаагүйг өнөөдөр ч замбараагүй давхилдаж буй автобусны үйлчилгээ илтгэж байгаа.

Өнгөрсөн оны судалгаагаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн зорчилтод зарцуулж байгаа хугацаа хуучин маршрутаар 100 минут байсан. Автобусаар зорчиж буй иргэн автобусны эцсийн буудлуудын хороонд хэрвээ суудал олдохгүй бол бүхэл бүтэн 1 цаг 40 минут зогсч явдаг гэсэн үг. Тэгвэл шинэчилсэн чиглэлээр нэг зорчилтод зарцуулах хугацааг 70 минут байх тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, автобусны шинэчилсэн чиглэл буюу богино эргэлтийн систем бүрэн хэрэгжээд эхэлсэн тохиолдолд бидний автобусанд өнгөрүүлдэг хугацаа нэг талдаа хагас цагаар, хоёр талдаа бүтэн цагаар богиносох нь ээ.

Нөгөө талдаа буудал дээр автобус хүлээж буй иргэдийн гадаа зогсох хугацаа багасна. Ер нь дэлхийн томоохон хотууд түгжрэлийн асуудлаа нийтийн тээврээр шийдсэн. Одоогоор нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлж, нэгдсэн менежментэд оруулахаас өөр төгс шийдэл байхгүй. Жишээ нь, нийслэлийн төв чиглэлд буюу Энхтайваны өргөн чөлөөнд 22 чиглэлийн автобус давхцаж явж, авто замын нэгдүгээр эгнээнд автобусны түгжрэл үүсэх тохиолдол бишгүй. Энэхүү давхацлыг арилгаснаар нэгдүгээр эгнээгээр зорчих автобусны хурд нэмэгдэж байгаа. Дээр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 600 автобусыг халж, орчин үеийн шинээр солих ажил эхэлсэн. Энэ бүгд нийлээд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний нэг хэсэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-22 202.21.107.55

Сэтгэл байвал офицероос 5 шар хүртэл ганц жилийн дотор л монорейл барьчих боломжтой. Одоогийн мээр нэртэй худ бой метро яриад улам төвөгтэй болгоод байна.

Avatar

Ц 2024-01-22 202.9.46.6

2ц зогслоо..сайжирсаннь энэ үү

Avatar

Зочин 2024-01-22 202.55.191.130

Эсрэгээрээ гадаа зогсоох хугацаа нь ихэсчихсэн. Хуучин чиглэл нь сэргэсэн ч автобусных нь тоо нь цөөрөөд, хүн нь багтахаа байгаад хэцүү байхад бас арай ийм фактгүй мэдээлэл бэлдэж оруулах хэрэггүй байх гэж бодож байна.

Avatar

Нямбаатар 2024-01-22 103.212.116.153

Ямар тархи нь хамуурсан п.да ингэж хуцаад бна аа!!! Гадаа хүлээх хугацаа, нийт зорчих хугацаа 2 нь уртсаад, төлөх мөнгө нь хэд дахин нэмэгдчихээд бна!!!

Avatar

Нэргүй 2024-01-22 92.174.59.104

Санаа байвч сачий нь хүрэхгүй шалчигарууд байна. Хүмүүсийг доргиохгүйгээр юмны учрыг эвтэйхэн олчихдог хүн МАН-д байдаггүй л юм байна даа, чааваас.

Avatar

Уншигч 2024-01-22 202.21.99.52

Үнэн байна. Автобусанд өнгөрүүлэх цаг нь багасаад буудал дээр хүлээх цаг нь ихдээд дүнтэй хуучнаасаа удаан хугацаагаар хотын зам дээр утаанд хордож замын хажууд ихэнх цагаа өнгөрүүлдэг боллоо

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.184.212

Нийтийн тээврийг хүртэл нянвирустуулчих юм

Avatar

зочин 2024-01-22 192.82.64.167

Нийтийн тээвэр гэдэг нь хүн бүр төлбөрөө төлөөд хурдан шуурхай аюулгүй зорчих л зориулалттай. Хэт хүндрүүлээд маргаад байх нь зохимжтой биш

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.113.172

Applicationee yanzlaad ue shattaigaar dulaan ued hii l dee. Har huitend app ch bhgui ogtsom hiih yum

Avatar

Нэргүй 2024-01-22 202.131.225.53

app aa oilgomjtoi hyalbar bolgono uu

Avatar

Нэргүй 2024-01-22 124.158.88.8

яриад бгаа юм чинь даанч харагдаж мэдрэгдэхгүй байна шүү

Avatar

иргэн 2024-01-22 66.181.191.176

сайхан ш*** юмаа, б**с долоож амьдардаг Сэтгүүлчид,

Avatar

Зочин 2024-01-22 139.5.216.186

яаж ч өөрчилж хэлээд нэмэргүй очих газраа очиж чадахгүй 2цаг тэнэж бна

Avatar

иргэн 2024-01-22 103.57.93.193

Мэдээж багасна ш дээ алхчих юм чин. Өвөлд нь хөлдчихгүй, хаварт нь хийсчихгүй бол сонгуультай золгоод тооцоогоо хийнэ дээ

Avatar

Bv 2024-01-22 202.55.188.85

buruu

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.115.198

Хухай хиамчин сэтгүүлч чи бтий хуцан улиад байгаарай Лалараа

Avatar

Нэргүй 2024-01-22 124.158.109.172

Хуучин автобусаар цаг хүрэлгүй явдаг байсан хүн яах юм бол? Бүр сунана гэсэн үг үү?

Avatar

Нэргүй 2024-01-22 188.162.254.127

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.176.84

үгүй чи мэдээ болгоны дор ингэж хуцах юм. ажил хийж архины мөнгөө олоочээ

Avatar

Нэргүй 2024-01-22 59.153.115.198

Чи дут

Avatar

Зочин 2024-01-22 103.212.118.219

Ирэх сонгуульд МАН с өөр нам төрд гарвал автобусыг яг хуучнаар нь явуулж харин тоогий нь нэмж явуулнаа

Avatar

Нэргүй 2024-01-22 124.158.109.172

Шинэ дарга нарын захиалгаар бичжээ дээ

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.176.84

жолооч нар ерөнхийдөө ухамсаргүй, соёлгүй харанхуй бна. Нийтийн тээврийиг хөгжлүүлэх гэж бгаа юм бол таатай орчин бүрдүүлэх ёстой. Ахмад хүмүүст суудал тавьж өгдөг амьтан ховор бна. Сая нэг хөдөөний бололтой охин хүн шаардлага тавиад бхад чихгүй юм шиг дуугүй явсаар бгаад МУБИС дээр буулаа. Хажууд суугаад явж бсан шорон царайтай муухай хар юм ч гэсэн босч өгсөнгүй. Боолт хийлгэчихээд явж бна гээд бхад л тоохгүй юм. Ялангуяа энэ муухай охид ирээдүйд яаж эх хүн болноо. Угаасаа хүн муутай сүгнүүд

Avatar

Нэргүй 2024-01-22 202.55.191.130

albagui shu

Avatar

ХОТын иргэн 2024-01-22 59.153.112.180

БАТҮҮЛ эхлүүлсэн гэж өөрсдийнхөө тэнэг хийсэн үйлдлийг нуух гэж хүн рүү жийж захиалгаар бичүүлэх хэрэггүй.Тэр хүн та нар шиг мангар шийдэл гаргаагүй.ХАРИН хотын хөгжих замыг нь засаж чиглүүлж өгсөн. Хотын өнгө төрх сайжирч наад автобусандаа ядаж урд хаалгаар ордог Соёл бий болсон шүү,Харин МАН та нар юу хийв дээ???

Avatar

001 2024-01-22 103.57.92.154

Өөрөө хогны ногоон уут, рейлбус , газрыг хувьдаа ашигласан зэрэг Бат-Үүлийн хийсэн ажлыг мэддэггүй юм уу

Avatar

Нэргүй 2024-01-22 66.181.189.102

МАН -ЫН ХУЛГАЙЧ НАР ЭРГҮҮ ДАНХАА, ТӨЛГӨН КОММУНИСТ АА АВААД ТӨРӨӨС ЗАЙЛААЧЭЭ

Avatar

Баагий 2024-01-22 202.126.89.26

жишээ 5шараас 1р хороолол хүртэл ямарч автобус байргүй хүмүүс 1цаг/5км/алхаж ирээд автобустай золгож цааш дариад 2 ,3 автобус дамжиж ажилдаа очиж байна .энэцаг кав хэмнэж байгаа асуудал уу?.Эрхэм торол сэтгүүлцэнцэр Г.Билэгсайхан минь ээ.Ингэж бууны нохой болохоо боль.

Avatar

Нэргүй 2024-01-22 124.158.107.35

зөв , жаахан яваад л буугаад өөр автобусанд суугаад л нэлээд алхаад дахиад сууна гэхээр нэг автобусанд байх хугацаа багасана лдаа

Avatar

Нэргүй 2024-01-22 202.179.27.34

Шинэ чиглэлд дастлаа жаахан будилна шүү дээ түүндээ бухимдаад л харааж зүхээд байх юм дасаад ирхээр хуучнаасаа хамаагүй дээр болно

Avatar

Иргэн 2024-01-22 66.181.186.136

МАНгарууд төрөөс зайлаач ээ. Идэж, ууж , авилгадахаас өөр хийж чадах юм та нарт байдаг юм уу? Иймхэн асуудал шийдчих ухаан бүхэл бүтэн НАМ хэмээх хулгайчуудын сүрэгт байхгүй нь харагдлаа.

Avatar

Нэргүй 2024-01-22 183.177.97.14

Autobus bish yum bol, autobusnii buudal deer yum bna l da

Avatar

Нэргүй 2024-01-22 202.55.191.130

xxa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж