Оросын чартер онгоц Афганистанд радарын дэлгэцнээс алга болжээ

Оросын чартер онгоц Афганистанд радарын дэлгэцнээс алга болжээ

Оросын чартер онгоц Афганистанд радарын дэлгэцнээс алга болжээ

ОХУ-ын бүртгэлтэй, зургаан зорчигчтой онгоц Ням гаригт Афганистаны дээгүүр нисч байгаад радарын дэлгэцнээс алга болсон гэж Кремлийн эрх баригчид мэдэгджээ. Харин Афганистаны цагдаагийнхан Бадахшан мужийн нийслэл Файзабадаас 200 орчим км зайд онгоц осолдсон тухай мэдээлсэн байна. Ослын бүс нь Афганистаны алс хойд хэсэгт орших уулархаг нутаг тул аврах баг явж очиход 12 цаг зарцуулагдах аж.

Энэ нь 1978 онд Францад үйлдвэрлэсэн "Dassault Aviation Falcon 10" тийрэлтэт онгоц байжээ.

Уг онгоц нь Тайландын Паттаяа хотын Утапао нисэх онгоцны буудлаас Энэтхэг, Узбекистанаар дамжин Москваг зорьсон түргэн тусламжийн онгоц байжээ. Онгоцонд Паттаяа дахь эмнэлгээс Москва руу шилжүүлж явсан орос иргэн байсан бөгөөд биеийн байдал хүнд, хэвтрийн өвчтөн байсан гэв. Өвчтөн эмэгтэй нөхрийн хамтаар явж байсан. Тэд Оросын өмнөд хэсгийн Волгодонск хотын оршин суугч байсныг хэвлэлд мэдээлж байна.

Онгоц радарын дэлгэцнээс алга болохоос 25 минутын өмнө шатахуун багассан тул Тажикистаны нисэх буудалд газардана гэж нисгэгч нь анхааруулжээ. Дараа нь нисгэгч нэг хөдөлгүүр зогслоо, хоёр дахь хөдөлгүүр зогслоо гэж ар араас нь мэдээлсэн байна.

Афганистаны Нисэхийн яамнаас мэдэгдсэнээр онгоцны явах маршрутад Афганистаны агаарын орон зайг дайран өнгөрөх төлөвлөгөө байгаагүй аж. Тиймээс онгоц техникийн асуудлаас болоод зам хазайсан байж магадгүй гэжээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оросын онгоцонд сууж болохгүй. 2024-01-22 202.126.90.52

Бүх улс орон Орост хориг тавьсан болохоор Оросууд онгоцондоо техникийн үйлчилгээ хийж чадахгүй, сэлбэггүйгээс бараг бүх онгоцнууд нь маш аюултай байдалд байгаа. Иймээс Оросын онгоцонд сууж огт болохгүй шүү. Хэзээ ч унаж мэднэ.

Avatar

Нэргүй 2024-01-22 202.126.91.127

Афнанд осолдсон бизнес жет нислэгийн онгоцонд явсан 6 хүнээс 4 амьд гарсаныг афганы аврагчдын баг мэдээллээ

Avatar

Монгол хүү 2024-01-22 64.119.29.63

UM MA NI BAD ME KHUM.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж