Франц улсад өнгөрсөн амралтын өдрөөр орон даяар 75 мянган хүн жагсчээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, нийслэл Парист ойролцоогоор 16 мянган хүн жагсаалд оролцжээ. Харин хатуу зүүний үзэлтэй ИЗНН-ын холбоо үндэсний хэмжээнд жагсагчдын тоог 150 мянга гэж мэдэгджээ.
Энэхүү жагсаал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан хуулийн бүх зүйл заалт Францын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн зөвлөл ирэх Пүрэв гаригт шийдэхийн өмнө болсноороо ач холбогдол өндөр байв. Хуулийн төсөл нь Францын "хүсээгүй" гэж үзсэн гадаадын иргэдийг албадан гаргах чадамжийг нэмэгдүүлж, гадаадын иргэдэд нийгмийн халамжийн давуу талыг ашиглах журмыг чангатгах гэнэ.
Эсэргүүцлийг урлаг, үйлдвэрчний эвлэл зэрэг янз бүрийн салбарын 200 гаруй зүтгэлтэн уриалжээ. Газрын баялгаас гадаадынхан биш францчууд ашиг хүртэх ёстой гэсэн үндэсний үзэл нь хэт барууны үзэлтэй "Үндэсний сэргэлт" намынхны дуулиан болоод удаж байна.
Макрон парламентаар дамжуулан хуулийг дэмжсэн боловч зарим зүйл заалтууд нь үндсэн хуультай зөрчилдөж байна гэж мэдэгдэв. Дотоод хэргийн яамны нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснээс иш татан "Le Monde" сонинд мэдээлэхдээ, Үндсэн хуулийн зөвлөл "олон арван" заалтыг цуцалж магадгүй гэж мэдэгджээ.
Хуулийн зарим зүйлд гэр бүлийн гишүүдээ Франц руу авчрахад хүндрэлтэй болох гэнэ. Тухайлбал эхнэр, нөхөр дээрээ очихыг хүссэн өргөдөл гаргагч нь франц хэлний мэдлэгтэй байх ёстой. Мөн шүүх нийгмийн үйлчилгээ, орон сууц авах стандартыг чангатгах бололтой. Цагаачлалын хууль нь төвийн үзэлтэй Макроны засгийн газрыг баруун тийш хазайлгах гэсэн хамгийн сүүлийн оролдлого. Ялангуяа ирэх зургадугаар сард болох Европын сонгуулийн өмнө, хэт барууны үзэл баримтлал тусгалаа олсон байна.
Мөн 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд "Үндэсний сэтгэлт" намын удирдагч Марин Ле Пен ялах магадлал тун өндөр байна. Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн дараа Макрон дахин нэр дэвших эрхгүй болно.
ЭХ СУРВАЛЖ:ASSOCIATED PRESS