“Цаглашгүй жаргалант өдрүүд” урамшуулалт аян эхэллээ  

“Цаглашгүй жаргалант өдрүүд” урамшуулалт аян эхэллээ  

“Цаглашгүй жаргалант өдрүүд” урамшуулалт аян эхэллээ  

  Монгол түмний уламжлалт төрт ёсны их баяр Цагаан сарыг угтан ХААН Банк эрхэм харилцагчдадаа зориулж “Цаглашгүй жаргалант өдрүүд” картын урамшуулалт аяныг нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар сарын 9-ний өдрийг дуустал зарлалаа.  

Хэрвээ та  Priority,  Signature дебит болон бүх төрлийн кредит карттай бол аяны хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 10-30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. 

Танд хэрвээ дээрх төрлийн картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч урамшуулалт аянд амжиж оролцоорой. Аяны хүрээнд шинээр  кредит карт захиалсан харилцагчдадаа бид “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮)  бэлэглэх бөгөөд урамшуулалд багтсан байгууллагуудаас эхний худалдан авалтаа хийсний дараа “welcome point” оноо тань идэвхжих юм. Энэхүү оноогоо та дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу төлбөрөөсөө 30,000 төгрөгийг хасуулах боломжтой. 

Харилцагчид аяны туршид цуглуулсан оноогоо thanks.mn  аппликэйшний “оноо” цэснээс шалгаж болно.  

Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэлтэй танилцана уу. 

 

Картын төрөл Хөнгөлөлт хувь Гүйлгээний дээд дүн Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд хэмжээ 
Platinium кредит карт  

Priority дебит карт 

30% 3,000,000₮ 900,000₮ 
Signature дебит карт 

Signature кредит карт 

Glamour кредит карт  

Gold кредит карт 

 

 

20% 

 

 

3,000,000₮ 

600,000₮ 
Энгийн кредит карт  10% 3,000,000₮ 300,000₮ 

 

Хэрхэн хөнгөлөлт эдлэх талаар илүү тодорхой тайлбарлая. Хэрэв Priority дебит карттай харилцагч А байгууллага дээр 2,000,000 төгрөгийн худалдан авалт ПОС төхөөрөмж дээр гүйлгээ хийхэд 30 хувь буюу 600,000 төгрөгийн хөнгөлөлт авна. Дараа нь  Б дэлгүүрээс 1,500,000 төгрөгийн худалдан авалт хийхэд 300,000 төгрөгийн хөнгөлөлт буюу урамшуулалт аяны хугацаанд нийтдээ хамгийн дээд тал нь 900,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 

Жич: Урамшуулалд ХААН Банкны бизнес кредит карттай харилцагч хамаарахгүйг анхаарна уу. 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж