Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтууд энэ долоо хоногт өндөрлөж, ирэх долоо хоногоос плей-офф эхэлнэ. Улирал хэвийх тийш хандаж, багууд хэн нь плей-оффт орох, хэн нь дээд лигтээ үлдэх вэ гэх ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, тоглолт бүр чухал болжээ. Үүний хажуугаар ч улирлын MVP буюу "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагнал хэнд очих вэ гэдэг сонирхолтой асуултын хариулт сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна.
Дээд лигийн зохион байгуулагчдын зүгээс шинэ оны эхэнд "MVP"-ийн төлөө өрсөлдөж буй тамирчдын чансааг танилцуулсан. Үүнийг Бишрэлт Металл багийн тамиричн Б.Сүхбат тэргүүлсэн бол "IHC Apes"-ийн М.Өлзий-Орших, Эрдэнэтий Уурхайчидын О.Энхбаатар тэргүүтэй тоглогчид удаалсан.
Тэгвэл одоо нөхцөл байдал ямар байгаа вэ? Өнгөрсөн жил Уурхайчид багийнхаа амжилтаар гадаад, дотоодгүй "MVP"-ийн шагналыг хүртсэн. Т.Санчир зарим тоглолтод сэлгээнээс оролцож байсан ч багийн амжилтаараа гурав дахь удаагаа тэргүүн тоглогч болсон түүхтэй. Энэ улирал ч багийн амжилтыг урьтал болгох нь гарцаагүй. Тэр ч үүднээсээ одоогоор лигийг амжилтаараа тэргүүлж буй Металлын Б.Сүхбат гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Сүүлийн үеийн тааруу тоглолтыг нь эс тооцвол түүний хувийн үзүүлэлт ч муугүй байгаа.
Багийн амжилтаараа Металлын араас Уурхайчид болон "Apes" бичигдэж байна. Эдгээр багуудаас О.Энхбаатар, М.Өлзий-Орших нар бусдаасаа арай онцгой тоглолтыг үзүүлж буй.
Дээд лигийн шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртэж явсан О.Энхбаатар энэ улирал тэргүүн тоглогч болохыг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлд төвийн тоглогчдоос Шаркс, Харцагын домог Б.Одбаяр тэргүүн тоглогч болж байлаа. Түүний багтаа үзүүлж буй хамгаалалт, довтолгооны нөлөө зөвхөн Пендарвис Уиллиамсын араас орж байгаа гэхээр яахын аргагүй энэ өрсөлдөөнд дээгүүр бичигдэнэ.
Пеннигийн эзгүйд, баг нь бэртэл, гэмтэлд нэрвэгдсэн үед Г.Ган-Эрдэнэ багаа хэрхэн манлайлж байсныг дурдахгүй байхын аргагүй.
Харин М.Өлзий-Оршихын хувьд энэ улирал таваас дээш оновчтой дамжуулалт дунджилж буй цор ганц тоглогч гэдгээрээ онцгойрч байгаа. Баг нь ч оноо авалтаараа лигийг тэргүүлж, өрсөлдөгч багуудаа дунджаар 10.9 онооны илүүтэй хожиж байна. Энэ бүхний ард М.Өлзий-Оршихын нөлөө үлэмж их. Эгзэгтэй мөчид довтлохоос эмээдэггүй түүний Гарьдын эсрэг хийсэн хожлын шидэлтийг одоо ч фэнүүд нь тодхон санаж байгаа биз ээ.
Эцэст нь Гарьдын ахлагч О.Эрдэнэцогт тэргүүн тоглогчийн ярианд орж байна. Баг нь ч лигийг тэргүүлж буй дөрвөн багийн нэг. А.Тэмүүжин тээр жил Хүлэгүүдийн эсрэг хожлын шидэлт хийгээгүй бол, Хүлэгүүд аман хүзүүдсэн ч лигийн зохион байгуулагчид ойлгомжгүй байдлаар О.Сэргэлэнд шагнал гардуулаагүй бол О.Эрдэнэцогт хоёр ч удаа тэргүүн тоглогч болох эрхтэй байсан гэж олон хүн ярьдаг. Өнгөрсөн жилүүдэд гарны бэртлийн улмаас хүссэн тоглолтоо үзүүлж чадахгүй байсан О.Эрдэнэцогт энэ улирал хуучных шигшээ гялалзаж байна. Ялангуяа түүний шидэлтүүд эргэн ирсэн харагдсан. Цагтаа лигийн гурван онооны шидэлтийн аварга болж байсан гэдгийг нь мартаж үл болно. Багаа ч сайн удирдаж, тоглолт бүрт лидерийн үүргийг гүйцэтгэж байна.
Мөн Металлын ахлагч Д.Дэлгэрням, Гарьдын Э.Дөлгөөн, Хүлэгүүдийн А.Азбаяр, Бизоны Т.Санчир, Уурхайчидын А.Тэмүүжин нарын нэрс "MVP"-ийн өрсөлдөөнд дурдагдах нь гарцаагүй.
Улирлын "MVP"-ийн өрсөлдөөнийг шийдэж болохуйц тоглолт нэгдүгээр сарын 26-ны өдөр Металл болон Уурхайчидын хооронд өрнөж болзошгүй. Үүнээс өмнө нэгдүгээр сарын 23-ны өдөр Металл, Гарьд хоёр, нэгдүгээр сарын 24-ний өдөр Уурхайчид, "Apes" хоёр тус тус учраа тааран тоглоно. Ер нь л энэ долоо хоногт "UG" аренад болох тоглолтууд "MVP"-ийн шагнал хэнд очихыг шийднэ.
Сагсан бөмбөгийн дээд лигийн үе үеийн тэргүүн тоглогчид
- 1994-1995 оны улиралд Т.Түвшинбаяр (Азийн Чоно)
- 1995-1996 оны улиралд О.Баярсүх (Алтайн Бүргэдүүд)
- 1996-1997 оны улиралд Ж.Майбаяр (Генералууд)
- 1997-1998 оны улиралд О.Болор (Бизнесийн Чөтгөрүүд)
- 1998-1999 оны улиралд Ц.Шаравжамц (Тас 1+11)
- 1999-2000 оны улиралд М.Отгонбаяр (Азарганууд)
- 2000-2001 оны улиралд Т.Түвшинбаяр (Азарганууд)
- 2001-2002 оны улиралд Д.Ганцогт (Баганат Өргөө)
- 2002-2003 оны улиралд Б.Пүрэвдорж (Хангайн Харцага)
- 2003-2004 оны улиралд лиг завсарлав
- 2004-2005 оны улиралд Г.Ихбаяр (Баганат Өргөө)
- 2005-2006 оны улиралд Ш.Сэдбазар (Хасын Хүлэгүүд)
- 2006-2007 оны улиралд Б.Одбаяр (Шаркс)
- 2007-2008 оны улиралд Д.Бат-Эрдэнэ (Хасын Хүлэгүүд)
- 2008-2009 оны улиралд О.Сайнбаяр (Хасын Хүлэгүүд)
- 2009-2010 оны улиралд О.Ууганбаяр (Хасын Хүлэгүүд)
- 2010-2011 оны улиралд Ц.Мэргэн (Энержи Ресурс Харцага)
- 2011-2012 оны улиралд К.Уиллиамс (Хасын Хүлэгүүд)
- 2012-2013 оны улиралд Б.Одбаяр (Энержи Ресурс Харцага)
- 2013-2014 оны улиралд Б.Билгүүн (SBL Хасын Хүлэгүүд)
- 2014-2015 оны улиралд Д.Мөнхтүвшин (Их өргөө Аравтууд)
- 2015-2016 оны улиралд Т.Санчир (Баянгол Сентоза Ирвэсүүд)
- 2016-2017 оны улиралд Т.Санчир (SBL Хасын Хүлэгүүд)
- 2018-2019 оны улиралд О.Сэргэлэн (SBL Хасын Хүлэгүүд)
- 2019-2020 оны улиралд А.Тэмүүжин (Алдар Танан Гарьд)
- 2020-2021 оны улиралд лиг завсарлав
- 2021-2022 оны улиралд Б.Билгүүн (Хасын Хүлэгүүд)
- 2022-2023 оны улиралд Т.Санчир (Эрдэнэтийн Уурхайчид)
Легионеруудын "MVP"-ийн чансааг Уурхайчидын Пендарвис Уиллиамс урьдчилсан байдлаар тэргүүлж байгаа. Пенниг багийнхаа гол хүн болсныг бид хангалттай харсан. Түүний эзгүйд Уурхайчидын хамгаалалт, довтолгоо илт суларсан. Мөн Металлын шинэхэн хоёр легионер болох Жэйлен Блэнд, Жеантал Силла хоёр одоогоор Монголын лигт хожигдож үзээгүй явна. Хувийн үзүүлэлтүүд нь ч хоорондоо минут хувааж байгаа гэхэд гайхалтай байгаа. Тэдний араас Энтони Смит, Уиллиам Стэнфорд Жуниор, Даймонд Стөүн нар удаалж байна.
zuvuu zuv 2024-01-22 139.5.218.174
Mongol hun MVP awah yostoi. Harin negruudiig urdaa oruulaad bwl ter lig migiig n boliulah hurtel yarih heregtei
Нэргүй 2024-01-22 103.212.116.225
мангар мал вэ яасан
Нэргүй 2024-01-22 202.131.230.53
Эрдэнэцогт MVP авч чадахгүй ээ. Тийм сул, өлбийсөн лидер гэж юу байхав дээ. Өлзий-Орших өөрийхөө лидер сэтгэлзүйгээ тэр 2 шидэлтээр хангалттай харуулсан даа. Тулсан үед Өлзий-Орших шиг лидер нь багаа чирж багаа хожилд хөтөлдөг болохоос Цогтоо шиг бөмбөгнөөс зугтаагаад байж болохгүй л дээ. Цогтоо үнэхээр бусдаасаа илүү лидер байсан бол баг дотроо. ч гэсэн хүндлэл авчихсан л байх байсан. Гэтэл нэг багийх нь нөхөд хүртэл Цогтоод итгэдэггүй шүү дээ. Цогтоо бол хэтэрхий overrated тоглогч.